Киргизчүүд экс Ерөнхийлөгчөө суллаж, парламентын ордныг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Киргизчүүд экс Ерөнхийлөгчөө суллаж, парламентын ордныг эзэлжээ

Киргизчүүд экс Ерөнхийлөгчөө суллаж, парламентын ордныг эзэлжээ

Киргизстаны нийслэл Бишкек хотноо жагсагчид сонгуулийг хүчингүй болгохыг шаардан парламентын ордон руу дайран оржээ. Жагсагчид Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын албан өрөөний цонхоор цаас шидэж байгаа нь цахим орчинд тарсан дүрс бичлэт харагдах бөгөөд тус барилгын тал нь галд шатжээ. Киргизстанд өнгөрсөн Ням гаригт болсон сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаал гарч, цагдаа нар нулимс асгаруулагч, даралттай ус ашиглан хүчээр тараасан аж.

Сонгуульд 16 нам өрсөлдсөнөөс ердөө дөрөв нь  парламентад суудал авах босгыг давсан аж. Ялалт байгуулсан гурван нам нь Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой холбоотой гэнэ. Улмаар сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаалын үеэр жагсагчид парламентын ордон руу дайрч, хаалга үүдийг нь эвдэн нэвтэрчээ.

Киргизстаны цагдаагийн газраас өчигдөр Бишкекийн төв талбайд цугласан олон мянган жагсагчдыг тараахын тулд чанга дуутай гранат ашигласан нь ард түмний эсэргүүцлийг хурцатгасан байна. Улмаар жагсагчид Цагаан ордон гэж нэрлэгдэх парламентын ордон руу дайрч эхэлсэн аж.

Эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөний үеэр 120 орчим хүн гэмтэж бэртсэний тал нь хууль сахиулагчид гэнэ. Одоогоор амь үрэгдсэн хүн байхгүй ч хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байна. Мөн авлигын хэргээр саатуулагдан Үндэсний аюулгүй байдлын төвд хоригдож байсан экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг суллан авсан байна.

 

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж