Хотын түгжрэлийг 40.000 машинаар бууруулах шийдлийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Хотын түгжрэлийг 40.000 машинаар бууруулах шийдлийг санал болгов

Хотын түгжрэлийг 40.000 машинаар бууруулах шийдлийг санал болгов

“Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны тайланг өнөөдөр/2020.10.06/ танилцууллаа. Судалгааг А.Нямгомбо, Д.Эрдэнэцогт нар түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр жилийн өмнөөс "Хоёр цэгээр хотын түгжрэлийг тайлъя" гэсэн уриатайгаар боловсруулж эхэлжээ.

Д.Эрдэнэцогт:

-7 буудлаас нисэх хүртэл автобусны 30 буудал бий. Зорчигч 7 буудлаас автобусанд суугаад хэзээ нисэхэд очих нь тодорхой биш. Жолооч нь ч мэдэхгүй, дарга нь ч мэдэхгүй. 5 буудал дээр автобус хүлээж байгаа хүн автобус хэзээ ирэхийг мэдэхгүй. Дахиж хэзээ ирэхийг нь мэдэхгүй учир алхах хэцүү, хүлээх хэцүү. Улаанбаатар хотын автобусны буудлууд Бага тойруу, Их тойрууг дайрч өнгөрдөг. Энэ хоёр цэг дээр зохиомлоор түгжрэл үүсдэг. Шөнө нийтийн тээвэр байхгүй, өглөө автобусандаа багтахгүй, өдөр метро шиг хоосон автобуснууд, орой ажил тарах цагаар автобус хүрэлцдэггүй. Ийм учраас хүмүүс автомашиныг сонгож байна. Автомашины хэрэглээг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл бол нийтийн тээврийн алдаатай, тодорхойгүй систем. Хүмүүсийн хөдөлгөөнийг судлахад нийт хөдөлгөөний 70-80 хувь нь хотын төв ороод буцаад явдаг. Энэхүү 70-80 хувийн 45 хувь нь 06.00-12.00 цаг хүртэл явдаг. Зам ашиглалт, зогсоол ашиглалт бол чухал зүйл. Энэ 45 хувь нь бүх зогсоолыг эзэлдэг. Зам ашиглалт бага. Гэрээсээ ажилдаа ирлээ, буцлаа. Хотыг тойроод 10 үндсэн чиглэл байна. Эдгээрээс өглөөд 200 гаруй мянган автомашин хотын төв цэг рүү чиглэж байна. Ийм учраас л түгжирч байна. Үүнийг шийдэх шийдэл бол буухиа автобус.

Нийтийн тээврээс иргэд зугтаадаг хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, тодорхой бус цагийн хуваарь, хоёрдугаарт, шахцалдах, хулгайд эд зүйлсээ алдах, мөн буух, суух хүнгүй хоосон зогсолт замдаа их хийдэг гэх зэрэг. Харин буухиа автобус нь 40 хүний суудалтай, цагийн системтэй, аюулгүй. Хотыг тойрсон 10 чиглэлээс хотын төв рүү орж ирэх 40 мянган автомашиныг бууруулна. Ингэснээр өглөөд 40 мянган зогсоол хэмнэнэ. Буухиа автобус нь тодорхой цэгүүдээс зорчигчдоо аваад шууд эцсийн цэг рүүгээ явна. Замдаа зогсолт хийхгүй. Зорчигчдын гар утсанд буухиа автобусны цагийн мэдээлэл, сонгосон суудлынх нь мэдээлэл ирнэ. Гол нь тодорхой иргэд төвлөрдөг автобусны цэгүүдийг сонгох хэрэгтэй. Сонгосон цэгүүддээ хүрэлцэх хэмжээний автобусаар нь хангана.

7 км радиустай жижиг хот дотор хэзээ, хаана очихоо мэдэхгүй байна. Хотын төв зам биш дүүрэн зогсоол.

Автобусны зогсоол дээр автобус нь хаана зогсох нь тодорхойгүй, хүмүүс хаана зогсож байгаад автобусандаа орох нь тодорхойгүй. Уг нь автобус нь автобусны буудал дээр ирээд зогсох талбай нь тодорхой хүмүүс тэр газар нь очоод ар араасаа эгнээ болоод зогсоод байвал амар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж