"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна" | News.MN

"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2020.10.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намыг бүртгэхгүй байх, бүртгэхээс татгалзах үйлдлүүд олон гарч байгаа гэлээ. “Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол нэг намын тогтолцоотой, сонгууль хэлбэр төдий болдог зүйл рүү орох вий гэсэн болгоомжлол байна” гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ганбат тодотгосон юм. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна” гэв.

Энэ мэтчилэн Чингэлтэй дүүрэг, Дорнод аймаг, Дархан-Уул аймаг зэрэг газруудад Ардчилсан намыг бүртгэхээс, намын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх улс төрийн шийдвэрүүд гаргаж байгаа нь МАН улстөржиж, ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзэж байгааг онцолсон юм.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас бүлэгт  гомдол гаргасан байна. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Сонгуулиар улс төрийн намууд халаасны, бие дааж, санал хуваах намуудыг хамт дэвшүүлдэг нь олон сонгуулиар харагдаж байна. Ардчилсан намаас хэд хоногийн өмнө талбай дээр ХҮН-аас мэдэгдэл хийсэн бөгөөд намыг нь сонгуульд оролцуулахгүй байгаад Ардчилсан нам хамаатай хэмээсэн. Ардчилсан нам бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй. Өнөөдөр Дархан-Уул аймагт МАН, ХҮН гэсэн хоёр нам сонгуульд оролцох гэж байгааг бид улстөржүүлж ярьж болох ч шүүхийн шийдвэрийг бид хүлээж байсан. Гэтэл шүүх улстөржсөн шийдвэр гаргаж, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газар зэрэг хүчний байгууллагууд оролцож байгаад харамсч байна. Энэ нь сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын талд үйлчилж байна. Сүүлийн үед шүүх, түгжрэл зэрэг олон асуудалд Ардчилсан намыг буруутгаж байгаагаа таслан зогсоож, улс төрийн соёлтой байхыг бусад улс төрийн хүчнээс хүсч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-10-06 202.179.11.230

Hen tan nariig ulsiig suiruulj ner nuuree bar gesen yum. Oron nutgiin songuulid ta nariig bas songohgui.

Avatar

Зочин 2020-10-06 80.110.117.76

Эрхээ авсан нам засагладаг биздэээ

Avatar

Зочин 2020-10-06 202.70.34.114

gonshignoj duusahgui ymaa yadahad betom ganbat bulgiin darga bh hmmmm……….

Avatar

зочин 2020-10-06 192.82.73.93

О бидон Ганбат эргээд гишүүн болциймуу
Сая л харж байна шд

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.66

Эртхэн ухаарахгүи дээ

Avatar

ЗОЧИН 2020-10-06 202.179.30.242

өөрсдөө тайлангаа гаргаж өгч чадаагүй байж юугаа донгосоод байгаа юм бэ бурууг бусдаас биш өөрөөсөө хайгаарай

Avatar

Өөрсдөө л ойчсон 2020-10-06 122.201.31.220

Тэгвэл та нар танай намын боловсон хүчин засаглаж чадаагүйн харгай юм блгүй дээ. Өөрсдөөсөө асуу, ер нь Баяраа бол….

Avatar

Zochin 2020-10-06 202.9.46.124

AN-han yunda danda gonshignoj bg bnaa.tsagtaa tanai zuka chin ih hurlin inder deerees ta nartai ta nargui bid chadna geed bn haa bna.yu ch hiigeegui uls ornig elgeer ni hebtuulchiheed oorsdoo l idej uugaad ternihee hariutslagig uureh bolohoor ynz burin yum yriad h*****d bhin.duugui naad namaa dampuuruulsan nohdoosoo hariutslagaa neh.

Avatar

Зочин 2020-10-06 106.186.208.29

Өөрсдөө сонгуулийн хуулиа баримталж, бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй байж битгий бусдад буруу өгч бай. Ямар ч асуудалгүй бол Сонгуулийн хороо бүртгэхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Тийм ёс зүйгүй хүмүүс Сонгуулийн хороонд байхгүй.

Avatar

Бaac наалдсан пад хар нам, АН=AssHole 2020-10-06 202.131.245.243

Бялуунаасаа хуваалцсан гэж байгаа юм уу, дээрэмчид ээ? Албатай юу?

Avatar

Зочин 2020-10-06 202.131.245.243

хуваалцсангүй

Avatar

БиМонголХүн 2020-10-06 192.82.64.208

Ард түмэн Монгол ардын намыг бусад улс төрийн хүчнүүдээс арай илүү гэж үзэж байвал одоо яая гэхэвдээ. Ардчилалын зарчим хэн нь олон сонгуулийн санал авсан нь засаглах хуультай. Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Монголоос зайлсан нь дээр дээ!

Avatar

Зочин 2020-10-06 202.126.88.150

Муураа л барих нь чухал бндааа….

Avatar

yooo 2020-10-06 122.201.31.15

GONGINOJGONSHIGONOOD …HUGIIN AMITASIIG HARAACH ICHIJ UHMEER DOROIYDARSAN HOOSON TOLGOITOI MANGARUUD GEDGEE L HARUULJ BN>>>KUURKIIS KUURKIIS

Avatar

Зочин 2020-10-06 202.179.15.3

АРДЧИЛЛЫНХАН ОДОО Л МАНЫ ҮНЭН ТӨРХИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ НААД ХОМНИСТУУД ЧИНЬ 2016 ОНД ТӨРИЙН ЭРХИЙГ АВАНГУУТАА Л ХУУЧИН ЗАСАГЛЛАА СЭРГЭЭХИЙН ТҮҮС БОЛОО БИЗ ДЭЭ ..ТӨРИЙН БОЛОН БҮХ ШАТАНД ЗАСАГЛААД ХАНАХГҮЙ ОДОО ОРОН НУТАГУУДИЙН ЭРХИЙГ Ч АВХААР УЛАЙРЧ БАЙХАД ТА НАР УЙЛАГНААД ЯАХАВ ДЭЭ …ХОМНИСТУУДАД АРДЧИЛАЛ УГААСАА БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ АРДЧИЛАГЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ.. НААД ӨМХИЙНҮҮД ЧИНЬ….ИРГЭД Ч ГЭСЭН ДЭЭ МАНД ДАРЛУУЛАЖ БАЙХДАА ТААРСАН ХҮМҮҮС..ӨӨРӨӨ ЗОВООД ИРХЭЭРЭЭ Л ХҮНИЙ ЭРХИЙГ САНДАГ

Avatar

Зочин 2020-10-06 122.201.21.120

АН-ын зарим нөхөд хууль дүрэм зөрчсөн үйлдэл л гаргаа биз. Тэгээд сурсан зангаараа бурууг МАН руу тохож, сонгуулийн хар пиар болгон хувиргаад л. Энгэж залилангийн аргаар биш, улсдаа хэрэгтэй зүйл хийж, эдийн засгийн үзүүлэлт, хүн амын амьдралын төвшнийг дээшлүүлэх, өр зээлээс гаргах зэрэгт дэм тус үзүүлж, хийхээр төлөвлөсөн чухал ажилд гох дэгээ, хаалт болохгүй шиг ажиллавал та нарыг мэдээж дэмжинэ.

Avatar

зочин 2020-10-06 202.21.98.10

Дарханы Ардчилсан намын удирдлагууд маш хариуцлагагүй зөвхөн өөрсдийн тойрон хүрээлэгч нараар дэмжигдсэн хувийн компанийн нам. Наад ард зогсч байгаа 3 бүдүүн чинь ямар ч чадваргүй арчаагүй гарууд. Сонгуулийн тухай хуулинд улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө төрийн аудитаар хянуулж баталгаажуулна гэж заасан байхад хувийн аудитаар батлуулж хууль зөрчсөн тэгчээд хуцаад зогсохын

Avatar

Zochin 2020-10-06 202.9.46.6

Ardchilsan namd ard tymen 100% sanal ugch bsan tyyx bii. Erunxiilugch ,ix xurliin darga , ix xurliin olonxi, irgediin xural geed bygded ni erx medel ugch bsan daa. Shat shatandaa yalalt avch garch ireed uls orniig balalsan daa. Odoo bitgii ingej ard tymnii ner barij jyjigleed bai.

Avatar

Баасансүрэн 2020-10-06 202.126.88.212

Эх ороныхоо хөгжил дэвшлийн төлөө хэн зүтгэж байгааг нь ард түмэн сонгодог

Avatar

Зочин 2020-10-06 103.10.20.197

Битгий чал чул гээд байгаач дээ. Та нар 2012 оны сонгуулиар Өвөрхангайн сонгогчдын саналыг яаж луйвардсанаа эргээд нэг сана даа. Ямарч толгойгүй бодлогогүй үзэл баримтлалаа уландаа гишгэсэн ойд төөрсөн янзага шиг АН-ыг хэнч тоохгүй. Та нар ийм юм ярьснаар танай намын нэр улам газар доогуур орж байна.Харинч сонгуульд орохгүй байсан нь хамаагүй дээр нэр цэвэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж