"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

"МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна"

УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2020.10.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намыг бүртгэхгүй байх, бүртгэхээс татгалзах үйлдлүүд олон гарч байгаа гэлээ. “Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол нэг намын тогтолцоотой, сонгууль хэлбэр төдий болдог зүйл рүү орох вий гэсэн болгоомжлол байна” гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ганбат тодотгосон юм. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна” гэв.

Энэ мэтчилэн Чингэлтэй дүүрэг, Дорнод аймаг, Дархан-Уул аймаг зэрэг газруудад Ардчилсан намыг бүртгэхээс, намын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх улс төрийн шийдвэрүүд гаргаж байгаа нь МАН улстөржиж, ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзэж байгааг онцолсон юм.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас бүлэгт  гомдол гаргасан байна. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Сонгуулиар улс төрийн намууд халаасны, бие дааж, санал хуваах намуудыг хамт дэвшүүлдэг нь олон сонгуулиар харагдаж байна. Ардчилсан намаас хэд хоногийн өмнө талбай дээр ХҮН-аас мэдэгдэл хийсэн бөгөөд намыг нь сонгуульд оролцуулахгүй байгаад Ардчилсан нам хамаатай хэмээсэн. Ардчилсан нам бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй. Өнөөдөр Дархан-Уул аймагт МАН, ХҮН гэсэн хоёр нам сонгуульд оролцох гэж байгааг бид улстөржүүлж ярьж болох ч шүүхийн шийдвэрийг бид хүлээж байсан. Гэтэл шүүх улстөржсөн шийдвэр гаргаж, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газар зэрэг хүчний байгууллагууд оролцож байгаад харамсч байна. Энэ нь сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын талд үйлчилж байна. Сүүлийн үед шүүх, түгжрэл зэрэг олон асуудалд Ардчилсан намыг буруутгаж байгаагаа таслан зогсоож, улс төрийн соёлтой байхыг бусад улс төрийн хүчнээс хүсч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж