Хөнгөлөлтөд хамрагдах хугацаа нөгөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлтөд хамрагдах хугацаа нөгөөдөр дуусна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа хуулийн дага энэ сарын 15-наар дуусгавар болох ёстой. Гэтэл ажлын өдрүүдэд сар шинийн баяр таарсан учраас Татварын ерөнхий газраас хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүмүүсийг бичиг баримтыг авах хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа иргэд ирэх баасан гаригт дуусгавар болох сунгалтын хугацаанд амжиж материалаа өгөхийг татварын албанаас сануулж байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж