Эйфилын цамхагийг “ПСЖ” гэрэлтүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Эйфилын цамхагийг “ПСЖ” гэрэлтүүлэв

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудийн лигийн 2015-2016 оны улирлын хасагдах шатны эхний тоглолтууд мягмар гаригт(02.16) эхэллээ.

Энэ үдэш Францын З.Ибрагимовичоор ахлуулсан “ПСЖ” талбай дээрээ Английн Ж.Терригээр ахлуулсан “Челси” клубыг хүлээн авсан юм. Хамгийн их анхаарал татаад байсан энэхүү тоглолт 2-1-ээр талбайн эздийн хожлоор өндөрлөсөн.

Тус тоглолт Францын “Parc De Princes” цэнгэлдэх хүрээлэнд 46,505 үзэгчтэй эхэлсэн бөгөөд тоглолтын эхний гоолыг “ПСЖ” клубын ахлагч болон Шведын хөлбөмбөгчин З.Ибрагимович 39 дахь минутад чөлөөт цохилтоор тооны харьцааг 1-0 болгож давуу байдалтай болж ирсэн. Гэвч удалгүй нэгдүгээр үеийн нэмэлт цагт 45 дахь минутад Нигерын шигшээ багийн тамирчин Ж.Микел тооны харьцааг 1-1 болгон хариуг барьсан. Удалгүй хоёрдугаар үед "ПСЖ”-ийн довтлогч Э.Каваниг сэлгээгээр орж ирэн тоог 2-1 болгосноор Английн “Цэнхэр”-үүдийг гэрт нь буцаахад хүргэлээ.

Хоёр багийн хариу тоглолт ирэх гуравдугаар сарын 9-ний өдөр Челсигийн “Stamford Bridge” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Сонирхуулахад, өнөө шөнө 03:45 цагаас дэлхий нийтийн анхаарлыг татаж буй "АС Рома" өөрийн талбай дээрээ "Реал Мадрид"-ыг хүлээн авах юм.

Я.ТӨМӨР-ОЧИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж