Жүжигчин Милла Йововичийн гол дүрд нь тоглосон “Мангасын анчин” (Monster Hunter) киноны нээлт ирэх 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд зарлагдсан. Гэвч “Sony Pictures” компанийн зүгээс киноны нээлийг дөрвөн сараар наашлуулж, энэ 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд нээхээр товложээ.
Харин Жеймс Бондын цувралын “Үхэх цаг биш” (No Time to Die) киноны нээлтийг ирэх арваннэгдүгээр сарын 20-нд байсныг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд болгож хойшлуулжээ.
Пол Андерсоны зохиолыг нь бичиж найруулсан “Мангасын анчин” кино нь ижил нэртэй видео тоглоомноос сэдэвлэсэн аж.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ