Явган хүний гарцан дээр 5 настай хүүхэд дайруулж, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Явган хүний гарцан дээр 5 настай хүүхэд дайруулж, нас баржээ

Явган хүний гарцан дээр 5 настай хүүхэд дайруулж, нас баржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд  ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.05/ 16.50 цагийн орчимд   Яармагийн эмнэлэгийн хойд замд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч  явсан  явган зорчигч Б, О нарыг мөргөсөн бөгөөд ослын  улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Жолооч 39 настай Б-д  цагдаагийн байгууллагаас  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй  нь тогтоогдсон бөгөөд жолоочийн хайхрамжгүй байдлаас үүдсэн осол  гэдгийг албаныхан хэлж байна.  Тиймээс Цагдаагийн байгууллагаас жолоочдыг явган зорчигчдод зам тавьж өгөхийг анхааруулж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж