Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

Аж үйлдвэрийн яамнаас холбогдох судалгааг хийсний үндсэн дээр зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар болоод байгаа. Газрын байршил нь ингэж сонгогдсон нь дараах хүчин зүйлстэй холбоотой аж. Үүнд

  • Дэд бүтэц сайн хөгжсөн
  • Зэсийн томоохон гол ордуудын дунд оршдог
  • Хүхрийн хүчлийн менежментийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжтой
  • Жоншны тархалтын бүс нутгийн  төв хэсэгт,  баяжуулах үйлдвэрүүдийн дунд оршдог.
  • Тээврийн хувьд Бор-Өндөр сум нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв шугамтай Айраг- Бор-Өндөрийн салаа төмөр замаар холбогдсон зэрэг нь нөлөөлжээ.

 Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн автозамаас 50 км зайтай бөгөөд  хатуу хучилттай автозам тавих хөрөнгө оруулалт шийдэгдсэн зэрэг  давуу үзүүлэлтүүд байгаа юм байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 530 мянган тонн зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм.

Г.ХОРОЛ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж