Тэр хүний хайрыг дааж амьдарсан | News.MN

Тэр хүний хайрыг дааж амьдарсан

Тэр хүний хайрыг дааж амьдарсан

Тэр хүний хайрыг дааж амьдарсан

"Драмын урлагт Павел Корчагин, кино урлагт

Батмөнх Даян хааны дүр надад жүжигчний алдрыг олгосон"

Ж.Сүххуяг ярилцлага бүхэндээ ийн омгорхохдог, ийн талархдаг байсан. Хэвлэлд өгсөн түүний ярилцлагыг уншихад тэр жүжигчин байхаасаа хүн байхыг хүсдэг байж. "Ж.Батмөнх даргад өгөх цэцгийг нь эмчдээ өгснөөс болж би театраас хөөгдсөн. Цэцэг өгсөн эмчийнхээ буянд би өнөөдрийг хүртэл амьд сэрүүн яваа. Тийм болохоор тэндээс хөөгдөж, тэр даргад цэцэг өгөөгүйнхээ төлөө огтхон ч харамсаж байгаагүй". Энэ бол түүний чин сэтгэлийн үг. Түүнд тайзны од, театрын гол дүр гал шиг асч, салхи шиг хийсч явсан цаг бий.

Алдаандаа архирч, шархдаж, шархирч явсан үе ч бий. Гэлээ гэхдээ тэр хүн чанараа алдаагүй.

Батмөнх даян хаанд тоглохдоо Ж.Сүххуяг 26 настай байжээ. Түүнийг алдарт найруулагч Б.Балжинням шалгаруулалтгүйгээр "Мандухай сэцэн хатан" киноны Батмөнх даян хаанд тоглуулсан гэдэг. Батмөнх даян хаан түүнд алдар нэр, алдаа оноо аль алиныг нь авчирсан. Түүний амьдрал дардан байгаагүй, тэр чигтээ сорилт, шалгуур байсан гэхэд буруудахгүй ч биз.

Уран Гомбожавын удам гарын уртай хүүг жүжигчин болоход нь ном их нөлөөлсөн гэдэг.  “Ном намайг жүжигчин болгосон” гэж үргэлж ярьдаг Даян хаан багадаа Майн Рид, Жек Лондон, Александр Дюма зэрэг дэлхийн сонгодгуудыг унших дуртай хүүхэд байжээ. Наймдугаар ангиа төгсөөд аз таарч Ж.Бунтар найруулагчийн “Давааны цаана даваа” кинонд туслах ажилчнаар явж, тэндээс л жүжигчин болох их хүсэлд хөтлөгджээ.

Тэр кинонд “Аав аа, би тантай адилхан дарга болно оо” гэж  хэлдэг нэгдлийн даргын хүүгийн дүрийг анх бүтээсэн. Ердөө тавхан минут гардаг энэ хэсэг биднийг "Мандухай сэцэн хатан" уран сайхны киноны Батмөнх даян хаан, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний дүртэй учруулсан. Энэ эрхэм бол Монгол Улсын Гавъяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг билээ. Аравдугаар ангиа төгсөөд 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөн. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, нэрт найруулагч Э.Санчигдан агсан, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн буюу Я.Оюунцэцэг тэргүүтэй анх 32-уулаа суралцаж, төгсөхдөө наймуул төгсчээ.

Монголын кино урлагт “Давааны цаана даваа " уран сайхны киногоор анх хөл тавьсан хүүд амьдрал ёстой л олон бэрх давааг бэлдсэн байлаа. Тэрээр 26-хан насандаа “Мандухай сэцэн хатан” кинонд тоглосны дараа 1987 онд "Хайрыг хайрла" жүжигт тоглосон. Тухайн үед "Хайрыг хайрла” жүжгийн тайз нуран хүнд бэртэл авч, нэг жилийн дотор дөрвөн хагалгаанд орсон байдаг. Эрүүл болох итгэл найдвар алдахын цагт "Чи босно шүү. Чи Монголын кино урлагт хэрэгтэй хүн" гэдэг уран бүтээлч хамт олныхоо дэмээр тэр эргээд хөл дээрээ босчээ. Энэ бол түүний амьдралын хамгийн хүнд жилүүдийн, хүнд сорилтуудын нэг байлаа.

“Мандухай сэцэн хатан” киноны дуу хийж байх үед цоройны оёдол нь задарч, дотуур цус алдан ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч тэр даваад л гарсан. Тэр бүтэн жил өөрийг нь эмчилсэн эмчдээ талархаж, тайзан дээрээс цэцэг өгч буруудаж явсан тэрээр хүний тусыг санаж хүндэтгэн явдаг, өр зөөлөн, эгэл даруу хүн байв. Амьдралдаа алдаж, аавын хаалга татаж явсан үе ч түүнд бий. Театраас гараад гурван cap болж байтал Б.Балжинням найруулагч түүн рүү яриад "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний дүрд тогло. Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна" гэж хэлснээр Чилүгэний дүрийг дэлгэцэнд дархалсан тухайгаа дурссан байдаг.

Ийн ард түмэндээ Даян хаан хэмээн хүндлүүлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг нь Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь" жүжгийн Павел Корчагины дүрээр драмын урлагт алтан үсгээр нэрээ бичүүлсэн уран бүтээлч. Тэрээр Корчагины дүрээр шилдэг дүрийн шагнал авсны дараа Ардын жүжигчин Э.Оюун “Г.Доржсамбуугийн хүчинд ганц сайхан жүжигчинтэй боллоо” гэж сайхан үг хэлж, үнэлж байсан гэдэг. Тэрээр Б.Сумхүү, Ж.Бунтар, Д.Жигмид, Б.Балжинням, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн, Г.Доржсамбуу, Мөнхдорж, Б.Баатар нарын үе үеийн шилдэг найруулагчийн бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн цөөн уран бүтээлчийн нэг билээ.

Ж.Сүххуяг нь 1993 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", 2009 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан байна. Тэрээр "Давааны цаана даваа",  "Үүрийн цолмон", "Ацаг шүдний зөрүү", "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор",  "Учиртай гурван толгой", "Болд хэрхэн хатаагдсан нь" зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн уран бүтээлч юм.

Түүний алдаа оноо, алдар гавьяа, баяр гуниг нь бүгд ил учраас ард түмэн түүнд хайртай байв. "Хүний хайрыг дааж амьдрах ёстойг даян хааны дүр надад ойлгуулсан". Тиймээ, тэр хүний хайрыг дааж амьдарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Байка 2020-10-06 202.126.89.51

Даян хаан маань архинд ороогүйсэн бол дахиад 30 жил тайзнаа биднигэ баясгах блаа. Эртнээс хүүхдүүдээ архи гдг мангасыг саын ойлгуулаарай

Avatar

зочин 2020-10-06 192.82.73.93

Ийм хүмүүсийг харахад ч сайхан байх юм.
Одоо сайн төрлийг хэдий нь олсон бизээ.
Ум маани бад мэ хум

Avatar

иргэн 2020-10-06 202.131.227.82

Мундаг жүжигчин байлаа. Дээр үеийн жүжигчид маань мундаг чанартай, чансаатай, сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн хүмүүс байсан даа. Тэтгэврийн насандаа дөнгөж хүрэв үү үгүй юу бурханы оронд заларлаа даа.
УМ МА НИ БАД МЭ ХУМ.

Avatar

Zochin 2020-10-06 66.181.161.40

Sain jujigchin shuu, burhani orondoo amar taivanda noirsdoo

Avatar

МЭЛС 2020-10-06 202.131.245.6

Сайхан залуу байж билээ, ард түмэн дээ дурсамжаа үлдээсэн шүү

Avatar

nemo 2020-10-06 99.57.27.106

hoorhiidoo hairan saihan er

Avatar

Zocnin 2020-10-06 202.179.4.250

Evii dee gej Goe zaluu baij bileee ……..//ter hynd bi durlaj yavlaaa ………

Avatar

Зочин 2020-10-06 202.179.26.158

Сайхан жүжигчин байсан юм шүү чадалтай үнэхээр сайхан дүр бүтээсэн харин шагналаа авч чадсан нь сайн байна. Хүний амьдрал үнэхээр богино шүү. Бүх насныхаа амьдралыг урлагт зориулсан сайн аавын хүү байж дээ.

Avatar

иргэн 2020-10-06 202.131.227.82

Ум ма ни бад мэ хум,

Avatar

болдоо 2020-10-06 202.126.88.209

ум маани бадми хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж