Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав | News.MN

Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2020.10.06/ коронавирусийн эмчилгээгээ дуусгаагүй ч, Уолтер Рид цэргийн эмнэлгээс гарч ажилдаа оржээ. Тэрбээр Цагаан ордонд ирмэгцээ өөрийн дагалдагчиддаа вирус түүний биеийн хүчилтөрөгчийг ноцтой хэмжээнд бууруулж, 72 цаг эмнэлэгт хэвтэхэд хүргэлээ хэмээн ярьсан ч тагтан дээр маскгүй зураг даруулахаас айсангүй. Тэрбээр “Коронавирусээс битгий ай. Коронавирусээр битгий амьдралаа сүйрүүл” хэмээн хэдхэн цагийн өмнө цахим хуудсандаа бичжээ. Тийнхүү удалгүй эмч нар түүнийг бүрэн эдгээгүйг анхааруулсан ч зориг гарган эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн гэжээ.

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Трампын дээрх үйлдэл түүний цар тахлыг доогуур үнэлсээр байгааг, өвчтэй хэвээр байгаа ч хүчтэй байгаагаа харуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа гэнэ.

Цагаан даавуун маск, тэнгисийн хөх өнгөтэй хослол өмссөн Трамп эмнэлгийн хаалгаар гарч ирмэгцээ шүтэн бишрэгчид рүүгээ хэд хэдэн удаа эрхий хуруугаа гозойлгоод, хүлээж байсан нисдэг тэргэндээ суугаад явжээ. Сэтгүүлч түүнээс хичнээн ажилтан нь халдвар авсан талаар асуусан ч Трамп хариулахаас татгалзсан байна.

Харин цагаан ордонд буумагцаа тэрбээр тагтан дээрх АНУ-ын төрийн далбааны хажууд зогсоод маскаа авч, зураг даруулжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЛААНГОМ 2020-10-06 150.129.141.186

Анранаасаа шоу байсан

Avatar

Зочин 2020-10-06 103.68.107.78

odoo tegeed virus taraagch bolohndee

Avatar

Зочин 2020-10-06 202.179.24.38

Араншин нь олддоггүй Мэдрэл

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

Манай хэд туссан ч болоосой Трамп шиг ингээд жүжиг тавиад барахгүй хамаг сургуулиа хаагаад түгжирэл бууруулсан гэж сүржигнэхгүй юу

Avatar

Зочин 2020-10-06 103.57.92.126

Ха ха ха… Өөрийгөө шившин зоригжуулах, өөрөө өөртөө итгэх дорно дахины сүсэглэлийн технологи нэвт ханхалж байна. Өөрөө л эерэгээр аливаад итгэж сүслэж явбал, муу муухай холуур тойрно, гэсэн мсж энд агуулагддаг. Нөгөө иога, шри шри рави шанкари, шри чинмой, чин хай авгай /тайваны/… гээд л бүгд энэ ухагдхууныг заадаг. Бас нөгөө "Нууц" гээд ном гараад л шуугиулаад байсан чинь бас яг ийм мунхагын харанхуйг л түгээдэг. Хүнд асар их нөөц боломж бий. Гэхдээ түүнийг нь гэм нүгэл хаасан байдаг.

Avatar

1 2020-10-06 202.170.80.25

их тэнэг хулгайч шүү бүүр яг америкчуудын төрлөх Иван занг харуулагч

Avatar

Зочин 2020-10-06 103.68.107.78

aav ni german hyn bizdee

Avatar

Bat 2020-10-06 174.224.133.225

Shizo Gynbalaigin miss ehnertei adil togtsog

Avatar

Зочин 2020-10-06 202.126.88.136

Өвчин тусчлаа гээд худлаа шаачихсан юм биш үү, ийм хурдан эдгэнэ гэж юу байдийн

Avatar

Зочин 2020-10-06 64.119.26.3

God bless amerika

Avatar

Zochin 2020-10-06 43.228.129.254

aria hurdan edgereed bnu guyu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж