Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

Трамп эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн даруйдаа маскаа тайлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2020.10.06/ коронавирусийн эмчилгээгээ дуусгаагүй ч, Уолтер Рид цэргийн эмнэлгээс гарч ажилдаа оржээ. Тэрбээр Цагаан ордонд ирмэгцээ өөрийн дагалдагчиддаа вирус түүний биеийн хүчилтөрөгчийг ноцтой хэмжээнд бууруулж, 72 цаг эмнэлэгт хэвтэхэд хүргэлээ хэмээн ярьсан ч тагтан дээр маскгүй зураг даруулахаас айсангүй. Тэрбээр “Коронавирусээс битгий ай. Коронавирусээр битгий амьдралаа сүйрүүл” хэмээн хэдхэн цагийн өмнө цахим хуудсандаа бичжээ. Тийнхүү удалгүй эмч нар түүнийг бүрэн эдгээгүйг анхааруулсан ч зориг гарган эмнэлгээс гарч, ажилдаа ирсэн гэжээ.

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Трампын дээрх үйлдэл түүний цар тахлыг доогуур үнэлсээр байгааг, өвчтэй хэвээр байгаа ч хүчтэй байгаагаа харуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа гэнэ.

Цагаан даавуун маск, тэнгисийн хөх өнгөтэй хослол өмссөн Трамп эмнэлгийн хаалгаар гарч ирмэгцээ шүтэн бишрэгчид рүүгээ хэд хэдэн удаа эрхий хуруугаа гозойлгоод, хүлээж байсан нисдэг тэргэндээ суугаад явжээ. Сэтгүүлч түүнээс хичнээн ажилтан нь халдвар авсан талаар асуусан ч Трамп хариулахаас татгалзсан байна.

Харин цагаан ордонд буумагцаа тэрбээр тагтан дээрх АНУ-ын төрийн далбааны хажууд зогсоод маскаа авч, зураг даруулжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж