"Сүржин" Ж.Батбаясгалан | News.MN

"Сүржин" Ж.Батбаясгалан

"Сүржин" Ж.Батбаясгалан

Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ үед нэр дэвшигчид тойргоо, хороогоо эргэж, тойроод тун завгүй явна. Ийн “чухал” ажилтай НИТХ-ын төлөөлөгчдийг завгүй явахад нь Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр шуурхай хуралдаан зарлаж, нэр дэвшигчид болон нийслэлийн агентлагийн дарга нарыг баалав. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, шуурхай хуралдах байсан ч НИТХ-ын төлөөлөгч нар ирэхгүй, сонгуульдаад алга болсон, агентлагийн дарга нар нь ч ирээгүй учраас ийн Хотын даргын орлогчийн уурыг хүргэв. Тэрбээр, “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээн зандрав.

Мэдээж хүйтний эрч наашилж, нийтлэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, хийх ажлууд олон байгаа нь үнэн ч Ж.Батбаясгалан даргын хэтрүүлэгтэй зандралтын үр дүнд олон хүн ажлаасаа халагдвал бүр ч балрах биш үү. Хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн хэлснээр төр түшмэлээр дутахгүй гээд баахан дарга нар халчиж болох л юм. Гэхдээ төрийн албаны хуулийн дагуу шалгалт өгөх, сонгон шалгаруулалт зарлана гэх мэтээр цаг хугацаа орно, дээрээс нь орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байхад Хотын дарга гэнэт л бяр нь амтагдаж, Хотын төлөө санаа зовж байгаа нь юу л бол. Мэдээж тэр ч гэсэн өрсөлдөгч, нэр дэвшигч учраас боломжоо ашиглаад зандарч л байна, жаахан поп л зан гаргасныг эс тооцвол ажлаа хийдэггүй, ажил хийдүүлдэг дарга нар нийслэл гэлтгүй төрд маш олон бий.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч та нийслэлийн албан хаагчид ажил хийдүүлдэг байдалтай ганц өдөр л учирч, "сүржигнэв".  Харин нийслэлийн иргэн бид өдөр бүр л хуралтай, гадуур ажилтай, дотоод хуралтай хэмээн дарга нарын тань үүдийг мөргөөд буцдаг өдөр олон юм шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗӨВ 2020-10-06 203.98.76.212

Ажил хариуцаж байгаа хүн ингэх нь зөв шүү дээ. хэн нь ч бие биедээ үг хэлж шаардлага тавьж чадахаа больсонв Нэг хариуцлага ярингуут нөгөөх нь ингэж гоншигонодогв Тэгээд хэнээс ч хариуцлага нэхэж чадаггүй. Ажил хийх гэсэн залуу даргын түмэн зөв

Avatar

Зочин 2020-10-06 202.179.8.210

Ш.Оч-оо хөгшөөн эхлээд нийтлэлээ алдаагүй, зөв бичээд сур. Тэгээд дараа нь наад хүнээ харлуулна уу, цайруулна уу бичээчээ хий. Төлөвлөсөн л бол төлөвлөгөөний л дагуу ажил хийгдэх учиртай ш дээ. Миний хувьд энэ хүнийг өмөөрөөд байгаа зүйл үгүй зүгээр л зөв зүйл хийсэн хүнийг дэмжиж сур, буруу зүйл хийсэн хүнд алдааг нь ухаарч ойлгуулах хэрэгтэй. Гайгүй мэдээллийн сайт ийм хогийн жалга довны юм бичих хэрэггүй.

Avatar

Зочин 2020-10-06 24.17.94.42

Zugeeree yer ni ajlaa sain hiiisen bol surtlchilgaatai surtalchilgaagui garah baisan bolohoor ed nar odoo ajlaa tasalj ami zogoohoor surtalchilgaandaa yavjee. Yer ni bol Mongolchuud jaahan daruulga heregtei. GEhdee shuud neg odor bish yer ni zangaragaa ali ernees ehnii odroosoo haruulsan bol unuudur asuudalgui baih bailaa.

Avatar

Зочин 2020-10-06 202.55.191.130

zuv mongolchuudiig jaahan hatuu garaar barih heregtei yum baigaam

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.37

юу биччихсэн юм авах юм алга

Avatar

Зочин 2020-10-06 192.82.65.224

халаач2

Avatar

Оогий 2020-10-06 202.179.26.94

ЗӨВ

Avatar

зочид 2020-10-06 202.179.24.144

бадамжунайн авилгачин батбаясгалан шүү

Avatar

Syrjigneh bish zuv shyy dee 2020-10-06 66.181.171.29

Batbaysgalangiin zuv bsan yum shyy

Avatar

Зочин 2020-10-06 139.5.218.155

ха ха. энэ эргүү сэтгүүлч нар яагаад ийм эргүү юм бичдэг юм бол. нөгөө талаас мөнгө авдаг уу, сенсаац хөөдөг үү, хэн нэгнийг харлуулах гэдэг үү. ойлгох юм алга. хэн тэр дарга нарыг ажлаас нь халаад өвлийн бэлтгэл будаа болно гэж энэ сэтгүүлчид хэлэв ээ. хариуцлага тооцно гэдэг чинь сануулах, донгодох, цалин хасах гээд шат дараатай явдаг юм. хуулиараа тийм. энэ сэтгүүлч харваас хууль мууль мэдэхгүй л дээ. мэдэхгүй байж хуцахгүй л байвал уг нь болчих гээд байгаа юм.

Avatar

Зочин 2020-10-06 139.5.218.155

энэ эргүү сэтгүүлч нар яагаад ийм эргүү юм бичдэг юм бол. нөгөө талаас мөнгө авдаг уу, сенсаац хөөдөг үү, хэн нэгнийг харлуулах гэдэг үү. ойлгох юм алга. хэн тэр дарга нарыг ажлаас нь халаад өвлийн бэлтгэл будаа болно гэж энэ сэтгүүлчид хэлэв ээ. хариуцлага тооцно гэдэг чинь сануулах, донгодох, цалин хасах гээд шат дараатай явдаг юм. хуулиараа тийм. энэ сэтгүүлч харваас хууль мууль мэдэхгүй л дээ. мэдэхгүй байж хуцахгүй л байвал уг нь болчих гээд байгаа юм.

Avatar

zow 2020-10-06 202.131.236.170

Sh.Och pisda minee bas ymar zahialgaar iim ym bicheed baina. Naad hun chin zow shudraga ym yarij baina.

Avatar

Зочин 2020-10-06 202.126.89.179

Халаад өгөөч халаад өгөөч

Avatar

Irgen 2020-10-06 70.181.124.42

Songuuli bolohoor olon wash gargasan jyjig ne ehellee.daanch ungursun duu.ene nuhur hotod dargancar hiigeed nariig barij baina.odoo bushuuhan zailuulah heregtei.cynh barigchidiin gol tuluulul.

Avatar

Зочин 2020-10-06 66.181.168.199

хачин муухай үйлдэл байна лээ, тийм ширүүн авирлалаа гээд өөрийгөө том дарга болсон гэдгээ мэдэрдэг байх. тэд чинь хэдийд нь сурталчилгаагаа хийх вэ, тэдний хаана явааг нь чи өөрөө яагаад мэдэхгүй байна, мэдэх ёстой биш үү, тэд бас л төрийн ажлаар яваа бол чи яах байсан бэ, чи тэдний нэр хүндэд халдсан байвал яах вэ, ширүүн авирлалаа гээд чамайг мундагдарга байна гэх юм байх даа, чааааооооосссс

Avatar

Зочин 2020-10-06 103.14.37.4

Зөв шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-06 103.57.94.192

Намынхаа сонгуульд төрийн – төсвийн унаагаар, төсвөөс цалинждаг төрийн албан хаагчид дайчлагдан оролцдог хөгийн уламжлал хэзээ халагдах юм бол доо.

Avatar

ККК_... 2020-10-06 202.179.27.25

НӨГӨӨ ХЭД НЬ ЦУГЛАЖ ГЭМЭЭ НЬ ЭНИЙГЭЭ АЖЛААС НЬ ХАЛАХЫМ БАЙНА Л ДАА…. ККК.. БҮТЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-10-06 66.181.166.134

Сонгогч

Ялгаж салгаж байж бичээчээ. Шуурхай хуралдаан зарлаагүй.Угаасаа хийдэг тогтсон хуваарьтай хотын удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан. Үүрэг хүлээсэн л бол дарга нэртэй юмнууд очих л ёстой ш дээ. Ажлаа хийх үүрэгтэй. Ажлынх нь нэг л хэсэг.. Ажилдаа ирдэггүй хүмүүст арга хэмжээ авах нь зөв биз дээ. Зөв үг хэлсэн хүнийг тойрч баалдагаа болимоор.

Avatar

Зочин 2020-10-06 103.14.38.134

Тэр зохион байгуулалттай ажил таслалт байсан уу, үгүй юу?

Avatar

Зочин 2020-10-06 59.153.112.79

Хүүкийг дууриаж сонгууль дөхөхөөр хүн амьтан загнадаг гарууд олширох янзтай даанч сонгуулийн дараа таг шүү

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-10-06 202.126.89.207

Энэ нөхөр нэг хүнийг дууриах гэж ядах юм.гэнэт попрох ухаан орж дээ.

Avatar

сонгогч 2020-10-06 66.181.161.67

Энэ пацаан , архирах гэсэн чинь гөлөгний гийнаан шиг л сонсогдож байна да .

Avatar

иргэн 2020-10-06 124.158.94.9

Өөрөө ажлаа хийдэггүй байж гарын үсгийг нь бүтэн 4 сар хүлээж байна. Бөөн хүнд суртал

Avatar

Хан-Уулын Алдар гэж ажлаа хийдээггүй нөхрийг халаад өгөөч. 2020-10-06 64.119.20.208

Хан-Уулын Алдар гэж ажлаа хийдээггүй нөхрийг халаад өгөөч. СӨх-с болж оршин суугчид хохирч байна.

Avatar

Зочин 2020-10-06 202.9.47.30

Хэлсэндээ хүрэх эсэхийг харья.Мууд дурласан хэрэг биш.Зөв арга хэмжээ учраас харья.Хан-Уулын хэрэг чинь танайд шууд хамаарах биз.Төсвийн тэр их мөнгийг буцааж ард иргэдийэ төлөө зарцуул.Хариуцлага нэхэж б.на. Шударга сурвалжлагчиддаа маш их баярлалаа.Илрүүлсэн энэ олон гамшигт хэргийг шүүх цагдаа нь хатуухан шийдээсэй.

Avatar

иргэн 2020-10-06 103.26.193.57

Дараагийн ээлж хоолондоо орохоор яарч байна, даргын суудал цөөхөн, түрүүчээс нь зайлуулж байх нь зөвөө зөв, мэдрэмжтэй залуу дарга бна

Avatar

1 2020-10-06 192.82.77.242

Жунайгийн цүнх баригч хэлсэн л болхоос үнэн л үг хэлж дээ…

Avatar

2356 2020-10-06 103.206.195.230

Ажлаа хийж чадахгүй, эсвэл сэтгэлгүй, дүр эсгэсэн, ажил хийдүүлсэн юмнуудыг зайлуулж байх нь түмэнтэй зөв.

Avatar

Шударга 2020-10-06 59.153.115.168

ШУДАРГА Л ШААРДЛАГА ТАВЬСАН БАЙНА.

Avatar

Сүхээ 2020-10-06 203.91.115.48

Зөв хэлжээ хотын дарга, ажил хийж чадахгүй байж дарга болох дуртай залуус их л олширсон шүү энэ ялангуяа МАН нам-д дарга болж байвал юуг ч золиослож мэдэх аймаар бодохоос л.

Avatar

Нзрзочин 2020-10-06 122.177.191.137

Ш.Оч маш муу. Бичиж байгаа зүйлд нь редакц нь яагаад хяналт тавихгүй бна вэ. Энэ хүнээ явуулаа.

Avatar

бат 2020-10-06 103.26.195.47

шудрага шаардлага тавихаар сүржин болно. битгий дэмийрцгээ хуулийн дагуу шаардлагаа тавьж байна.

Avatar

зочин 2020-10-06 103.9.90.130

Өнгөрсөн 4 жилийн өөрийнхөө ажилд дүн тавьж байна. Амарсайханы 1-р орлогч байсан биздээ гэнэт ухаан орж

Avatar

Иргэн 2020-10-06 192.82.67.52

Зөв шүү дээ

Avatar

ө 2020-10-06 103.9.90.130

Тасалсан дарга нарт яг ямар арга хэмжээ авсан бол, тэрийг эргэн сурвалжилж мэдэгдээрэй.

Avatar

Зочин 2020-10-06 202.9.46.145

Төр түшмэлүүдээр дутахгүй дараагийн ээлж очероо хүлээгээд л байж байна угаасаа Төрийн албаны шалгалтад тэнцсэн залуус хүлээсээр л

Avatar

Зочин 2020-10-06 103.80.211.184

Баясаагийн зөв, амжилт дэвшүүлье

Avatar

Зочин 2020-10-06 64.119.23.184

Зөв гэж бодож байна Баянзүрхийн 17-р хороо гэхэд л 1 хүнтэй ажил хийж байгаа хүнгүй дарга нь сонгуульд дэвшиж байгаа гээд цэцэг навч болчихсон, батламж гээд алтан үсэгтэй диплом шиг юм бариад л явж байналээ За тэгээд сонгуулийн хурал гээд л Зайсан хилл, Бөхийн өргөө гээд бөөн л хурал хийсэн хүн дуудсан хүмүүс байх шиг байналээ дээ

Avatar

Зочин 2020-10-06 124.158.119.35

Даргаа төлөөлж ирсэн ажилтныг зандарч байгаа нь их эвгүй санагдлаа. Дарга нар нь хуралд суу гэж үүрэг өгсөн л байгаа ш дээ. Тэрэнээс биш сайн дураараа даргаа төлөөлж хуралд оролцоно гэж л лав байхгүй. Юмаа ялгаж салгаж хүн зандарч байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-06 103.111.68.3

МИЙЁО ОВОГТЫН БӨГСНИЙ АЛЧУУР

Avatar

Зочин 2020-10-06 23.106.249.54

ХҮ ОВОГТЫН БӨГСНИЙ АЛЧУУР

Avatar

Доодой 2020-10-06 202.21.108.162

МИН ОВОГТЫН АЛНЫ АЛЧУУР

Avatar

Эсэргүү 2020-10-06 202.126.88.230

Халах хэрэгтэй өглөө хуралдаа сууж чадахгүй байгаа хурган дарга нараар яадгын.наадуул чинь албаны машинаар эхнэр хүүхдээ зөөлгөөд л өөрсдөө орлогч нараараа худал хэлүүлээд л шартаад унтаж байгаа.бүгдийг нь хал шүүхдээд яваг.

Avatar

zochin-1 2020-10-06 202.126.92.60

яг үнэн тийм л байгаа, миний мэдэхийн хэд хэдэн дарга нар ажил ярих гээд очихоор архиныхоо хорыг гаргах гээд дусал залгуулцан архи нь үнэртцэн байж байдаг шүү

Avatar

Зочин 2020-10-06 202.126.92.60

Батбаясгалаан хэлсэндээ хүрнэ шүү, хэлсэндээ хүрч тэд нарыгаа халчвал яг одоо чамайг сонгох хүлээгээд байж байна шүү, эр хүн хэлсэн дээ, эмээлт морь харайсан даа гэдэг шүү, халж чадахгүй бол чацга царайлаад байж байх нь байна шү чи

Avatar

Зочин 2020-10-06 122.201.24.84

ББ өмөөрсөн бус хорлонтой үг хэлсэн хүн шиг байна

Avatar

Зочин 2020-10-06 122.201.17.98

Зөв, төр түшмэдээр дутахгүй

Avatar

зочин 2020-10-06 202.131.243.186

зөвшдээ ажлаа хийдэггүй нөхдүүдийг хал тэгвэл хаширах байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж