"Сүржин" Ж.Батбаясгалан

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

"Сүржин" Ж.Батбаясгалан

"Сүржин" Ж.Батбаясгалан

Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ үед нэр дэвшигчид тойргоо, хороогоо эргэж, тойроод тун завгүй явна. Ийн “чухал” ажилтай НИТХ-ын төлөөлөгчдийг завгүй явахад нь Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр шуурхай хуралдаан зарлаж, нэр дэвшигчид болон нийслэлийн агентлагийн дарга нарыг баалав. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, шуурхай хуралдах байсан ч НИТХ-ын төлөөлөгч нар ирэхгүй, сонгуульдаад алга болсон, агентлагийн дарга нар нь ч ирээгүй учраас ийн Хотын даргын орлогчийн уурыг хүргэв. Тэрбээр, “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээн зандрав.

Мэдээж хүйтний эрч наашилж, нийтлэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, хийх ажлууд олон байгаа нь үнэн ч Ж.Батбаясгалан даргын хэтрүүлэгтэй зандралтын үр дүнд олон хүн ажлаасаа халагдвал бүр ч балрах биш үү. Хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн хэлснээр төр түшмэлээр дутахгүй гээд баахан дарга нар халчиж болох л юм. Гэхдээ төрийн албаны хуулийн дагуу шалгалт өгөх, сонгон шалгаруулалт зарлана гэх мэтээр цаг хугацаа орно, дээрээс нь орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байхад Хотын дарга гэнэт л бяр нь амтагдаж, Хотын төлөө санаа зовж байгаа нь юу л бол. Мэдээж тэр ч гэсэн өрсөлдөгч, нэр дэвшигч учраас боломжоо ашиглаад зандарч л байна, жаахан поп л зан гаргасныг эс тооцвол ажлаа хийдэггүй, ажил хийдүүлдэг дарга нар нийслэл гэлтгүй төрд маш олон бий.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч та нийслэлийн албан хаагчид ажил хийдүүлдэг байдалтай ганц өдөр л учирч, "сүржигнэв".  Харин нийслэлийн иргэн бид өдөр бүр л хуралтай, гадуур ажилтай, дотоод хуралтай хэмээн дарга нарын тань үүдийг мөргөөд буцдаг өдөр олон юм шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж