Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ | News.MN

Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр/2020.10.05/ мэдэгдэл хийн Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ. Ийнхүү энэ жилийн улсын их баяр наадмаар зургаан даван Монгол Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Оршихын 4407678 дугаартай шинжилгээний дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн бол зургаан даван чимэг нэмсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай шинжилгээний дээжээс S1.1 бүлгийн норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен, найм даван үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай шинжилгээий дээжээс S4 бүлгийн триметазидин гэх зэрэг хориотой эмийн жагсаалтанд бүртгэгдсэн бодисууд илэрснийг мэдэгдсэн.

Допинг хэрэглэснээ эдгээр бөхчүүд нэгэнт хүлээн зөвшөөрсөн учир эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасч, энэ жилийн улсын их баяр наадмаар хүртсэн цол, чимгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хураах болно.

Хэрэв Ерөнхийлөгч зарлиг гаргавал улсын аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин цол,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, улсын харцага цол,
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, улсын заан цол,
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч цол ахиж, улсын гарьд цол

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Эрдэнэхүү чимэг
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Ш.Пүрэвгарьд улсын харцага цол

Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин цол
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр цол ахиж, улсын харцага цол тус тус хүртэнэ.

Улсын харцага Б.Бат-Оршихын хувьд энэ жилийн улсын их баяр наадмын түрүү бөхийн таамгийг эвдэж, дөрвийн даваанд түрүү бөхийн тоонд явж байсан улсын харцага Д.Анарыг, тавын даваанд улсын цолонд хүрнэ хэмээн олон жил яригдсан аймгийн арслан Ц.Сандагдоржийг, зургаагийн даваанд өндөр цолонд хүрэх боломжтой байсан залуухан улсын начин Б.Орхонбаярыг тус тус хаяжээ.

Энэ жилийн улсын их баяр наадмаар л гэхэд 20 хүчит бөх допингийн золиос болжээ. Үүнээс улсын цолонд хүрэх, цолоо ахиулах боломжтой найман бөх хохирчээ.

Цол, чимэг нөхөн хүртэж байгаа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хуулийн зохицуулалт байхгүй.

Монголын үндэсний бөхийн салбар хорооны 15 гишүүн удахгүй хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг нөхөн олгох саналыг баяр наадмыг зохион байгуулах хороонд гаргадаг аж. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулх хороо саналыг хүлээн аван хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг.

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны допингийн шинжилгээнд бүдэрсэн Д.Цэрэнтогтоход тавын даваанд унасан О.Хангай энэ жил "Өсөх идэр" чимгээ нөхөн хүртсэн билээ. Харин Д.Цэрэнтогтохтой адил допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын аварга Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандсан талаарх мэдээлэл гарсан. Угтаа давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан. Гэвч барилдах эрх нь сэргэсэн ч Монгол Улсын аварга цолоо алдахыг хүсэхгүй байгаа өдгөө 27 настай Э.Оюунболд дээд шүүхэд ханджээ.

Тэрбээр саяхан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан намрын нээлтийн барилдаанд зодоглох болсноо дуулгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 139.5.216.186

Аспирин уухад допин гэж тооцдог. Оюунболдоос илэрсэн бодиснууд бол допингийн хязгаар давсан адуу малд хийдэг аймшгийн бодис.

Avatar

Зочин 2020-10-06 66.181.160.41

Оюунболдын асуудлыг шийдээгүй байж дараагийн асуудал шийднэ гэж байхгүй шүү.Энэ асуудлыг шийдэхгү бол допин илэрсэн бүх бөхчүүд 3 шатны шүүхээр явцгааж цаг хожиж завхрал үүсгэдэг жишиг тогтох байх шүү.

Avatar

1 2020-10-06 66.181.161.1

Зүгээр л унасныхаа төлөө цол ахиад л байдаг тавлин юмдаа хаха унасан бөхөд цол нэхэн олгодог нэг хачин зуршилаа болимоор байнаа

Avatar

zochin 2020-10-06 83.137.6.180

uzeh hereg bgaamuu, uzej bgaa bidneeree toglood l, bidniihee setgel zuigeer toglood baahan taltsuulaad

Avatar

zochin 2020-10-06 98.206.15.23

Oyunbold, Batsuuri, Purevdagva nariig 2 jileer barildah erhiig n hasah geregtei .Harin 2 udaa davtan doping hereglesen Bat orshihiin barildah erhiig n 5 jileer hasah heregtei

Avatar

Зочин 2020-10-06 119.40.98.42

оюунболд, баторших нарын допингчид Д.Анарын замд ихээхэн гай болж байна даа, ерөнхийлөгч хурдан асуудлыг шийдээчээ.

Avatar

зочин 2020-10-06 66.181.166.196

Энэ унасан улсад цол чимэг өгдөгийг болимоор допинггүй чадлаараа үзээд ч дийлэхгүй байсан юм уу хэн мэдлээ, еө нь тэгээд шороотой л бол шороотой ш дээ, харин допинг хэрэглэсэн бөхийн цол, барилдах эрхийг нь хасахаас гадна албаар төрийн наадам үймүүлсэн, хууран мэхэлсэнд нь эрүү үүсгэж хорьж шийтгэдэг болгох хэрэгтэй, хэн нэгнийг хууран мэхэлсэн луйвар хийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг мөртлөө нийт ард түмнийг хууран мэхэлж, луйвар хийсэн бөхөд эрүү үүсгэдэггүй нь сонин.

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

Бүгд допингоо хэрэглээд л барилдчихаачдээ амар зүгээр.

Avatar

Зочин 2020-10-06 80.217.165.96

Batorshih ch Anar, Orhonbayar 2iin deesh yvah zamd gai bolson bnaa yaltchgui

Avatar

Зочин 2020-10-06 63.227.119.233

coctpd

Avatar

balarsan yum zailuul 2020-10-06 63.227.119.233

gaaliin tugsugchid+shar gyilagchintai syylgaad pilatobdood baisiimaa daanch-sym SAMUUNCHDIIN y/t

Avatar

Зочин 2020-10-06 203.91.115.53

Оюунболд мөн их тэнэгтэж байна аа Чадахгүй байж допинг хэрэглэж бусад бөхчүүддээ гай болчихоод одоо юугаа яриад яваад байна аа Батсуурь хайран аварга цолны нэр хүнд Одоо ингээд допингын аварга болждээ Одоо ер нь жинхэнэ аварга ДОПИНГЫН АВАРГА гэдэг 2өөр цолтой болох юм бишүү

Avatar

Зочин 2020-10-06 64.119.22.172

Burentugsiin tsoliin huraagaach.Uvsiinhnii hiisen horlol duusahgui ymaa.batsuuri hamgiin hogiin l*****n n****.aavtaigaa niilj toriin tsagdaa zodno.batsuuri bn burentogsiin chimeg tsoliig huraaya.

Avatar

зочин 2020-10-06 66.181.166.196

Ноднингийн допингчингоо яаж ч чадаагүй байж, энэ жилийнхийг ингэж сүржигнэх хэрэг байгаа юм уу даа, одоо зүгээр л допингтойгоо эвлэрээд сууж байхаас өөр аргагүй болсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.45

Өөдгүй новшууд, гүйх нохойд гүйж чадахгүй нохойн саад гэж энэ дээ, маш буруу байна, уур хүрч бна, түрүүлэх бөхийг ч допингийн хүчээр хаясан байж болно шд

Avatar

Irgen 2020-10-06 202.131.236.170

Naad Oyunboldiimkhoo tsoliin huraagaachee eronkhiilogchoo eronkhii saidaa ain??? ARAI DENDUU ARD TUMENIIG DOROMJILJ BAIGAAN BISH. ADILKHAN BOCHDUUDIIN TSOLIIN HURAAGAAD UNASAN BOKHCHUUDIINHEN TSOLIIG NEMJ BIAGAAD YAGAAD ALGA UZEED BAINA AINN???

Avatar

Зочин 2020-10-06 202.179.27.13

Оюунболдын цолыг хураагаагүй байж эд нарын цолыг хураавал онигоо болно.

Avatar

дагва 2020-10-06 43.228.131.35

зүгээр л допингийн шинжилгээ авдаггүй хэрэглэх нь хэрэглээд хамаагүй ард түмнийг цэнгүүлж байвал болоо. Харин ард түмэн бөхийг хэт их хүндэлж өргөл барьц барьж гүйдгээ боливол таарна. Ингэх юм бол найраа ч шаардлагагүй болно. Харин допингийн мөнгөө өөрдсөө олно биз. Мөн цэрэг цагдаа хүчний байгууллагын цол тэмдэг өгдөгөө болих хэрэгтэй.

Avatar

Бөх 2020-10-06 150.129.141.61

Хаха барилдаж авдаг цолыг хуралдаж авдаг болжээ. Жишээ нь. Эрдэнэхүү бүүр инээдэм

Avatar

Бадмаанямбуу аавтай... 2020-10-06 202.179.27.13

ККК. МӨНХБАТ АВАРГА ЦАГТАА УВС АЙМАГ БАЙТУГАЙ БАРУУН МОНГОЛЧУУДААС 50 ЖИЛ АВРАГА ТӨРӨХГҮЙ ГЭЖ АЙЛДСАН НЬ ТӨВ АЙМГАА ХЭЛСЭН БАЙЖЭЭ.

Avatar

bat 2020-10-06 192.82.65.182

dor davaand dopingtoi bohod unasan boh bur yavsaar turuuleh ch baisan biluu,tegeheer neg davaani tsol nemj olgoh utgagui.er ni ene mongol bohiig ulsin hemjeend tavih hereggui,zugeer l sportin neg torol baival taarna.tsolig ni sportiin horoo olgodog baihad hangalttai.

Avatar

Зочин 2020-10-06 122.201.24.168

ЗҮГЭЭР ЮМ БАЙНА ГУРВАН БӨХ СЭРГЭЭШДЭЭД . АРВААД БӨХ УНАСАН Ч НАЙРАА ГЭХГҮЙ ЦОЛ АХИАД .

Avatar

4 хүнд допингтой хурандаа Оюунболд 2020-10-06 202.179.27.13

Дов жалгаар Монголчуудыг доромжилдог Хэнтийн Оюунболдын жишиг үндэсний бөхийг булшилна.

Avatar

Зочин 2020-10-06 202.9.40.20

Баяр наадам нь хүртэл булхайтай яг хаашаа ч яваад байгаан бүү мэд

Avatar

дэггүй 2020-10-06 182.160.0.38

унсан бөхөд цол өгдөг уламжлал их монгол улсд үгүй билээ Допинтой ч допингүй даваад л аваа Хойдохд нь муу хурагны засаа сайн идүүл

Avatar

Зочин 2020-10-06 122.201.24.108

bolohgui chuu dee gej uu? Тийм үү ?

Avatar

Зочин 2020-10-06 64.119.23.148

Bolohgvi shvv dee, Oyunboldoo !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж