Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Б.Орхонбаяр харцага, Ц.Сандагдорж начин цол хүртэнэ

Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр/2020.10.05/ мэдэгдэл хийн Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ. Ийнхүү энэ жилийн улсын их баяр наадмаар зургаан даван Монгол Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Оршихын 4407678 дугаартай шинжилгээний дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн бол зургаан даван чимэг нэмсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай шинжилгээний дээжээс S1.1 бүлгийн норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен, найм даван үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай шинжилгээий дээжээс S4 бүлгийн триметазидин гэх зэрэг хориотой эмийн жагсаалтанд бүртгэгдсэн бодисууд илэрснийг мэдэгдсэн.

Допинг хэрэглэснээ эдгээр бөхчүүд нэгэнт хүлээн зөвшөөрсөн учир эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасч, энэ жилийн улсын их баяр наадмаар хүртсэн цол, чимгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хураах болно.

Хэрэв Ерөнхийлөгч зарлиг гаргавал улсын аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин цол,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, улсын харцага цол,
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, улсын заан цол,
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч цол ахиж, улсын гарьд цол

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Эрдэнэхүү чимэг
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Ш.Пүрэвгарьд улсын харцага цол

Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон бөхчүүд цол ахина. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин цол
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр цол ахиж, улсын харцага цол тус тус хүртэнэ.

Улсын харцага Б.Бат-Оршихын хувьд энэ жилийн улсын их баяр наадмын түрүү бөхийн таамгийг эвдэж, дөрвийн даваанд түрүү бөхийн тоонд явж байсан улсын харцага Д.Анарыг, тавын даваанд улсын цолонд хүрнэ хэмээн олон жил яригдсан аймгийн арслан Ц.Сандагдоржийг, зургаагийн даваанд өндөр цолонд хүрэх боломжтой байсан залуухан улсын начин Б.Орхонбаярыг тус тус хаяжээ.

Энэ жилийн улсын их баяр наадмаар л гэхэд 20 хүчит бөх допингийн золиос болжээ. Үүнээс улсын цолонд хүрэх, цолоо ахиулах боломжтой найман бөх хохирчээ.

Цол, чимэг нөхөн хүртэж байгаа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хуулийн зохицуулалт байхгүй.

Монголын үндэсний бөхийн салбар хорооны 15 гишүүн удахгүй хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг нөхөн олгох саналыг баяр наадмыг зохион байгуулах хороонд гаргадаг аж. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулх хороо саналыг хүлээн аван хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг.

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны допингийн шинжилгээнд бүдэрсэн Д.Цэрэнтогтоход тавын даваанд унасан О.Хангай энэ жил "Өсөх идэр" чимгээ нөхөн хүртсэн билээ. Харин Д.Цэрэнтогтохтой адил допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын аварга Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандсан талаарх мэдээлэл гарсан. Угтаа давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан. Гэвч барилдах эрх нь сэргэсэн ч Монгол Улсын аварга цолоо алдахыг хүсэхгүй байгаа өдгөө 27 настай Э.Оюунболд дээд шүүхэд ханджээ.

Тэрбээр саяхан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан намрын нээлтийн барилдаанд зодоглох болсноо дуулгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж