Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ | News.MN

Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Төрийн царцаасан төслийг хувийнхан нэвтрүүлжээ

Хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатарт түгжрэлийн асуудал хэрээс хэтрээд удаж буй. Замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоол хайсан жолооч нар үүсгэдэг гэх. Ялангуяа төв талбай орчимд замын түгжрэлийн 65 хувийг тэд үүсгэдэг байна.

Жолооч нар зогсоол олохын тулд хамгийн багадаа 5-10 минут зарцуулдаг бол заримдаа 30 минутаас ч илүү хугацаа зарцуулдаг.

Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой байх ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихнэ. Тиймээс иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголттой нүүр тулахаас өөр аргагүй. Яарсан үедээ зогсоол хайж цаг алдахгүйн тулд автозамын нэгдүгээр эгнээнд машинаа шахаж байрлуулах, зогсоолгүй газар түр зогссоноос болж ачуулах нь элбэг. Үүгээр ч зогсохгүй өглөө, оройд орон сууцны гадаа зогсоолд машинаа байрлуулна гэдэг бараг боломжгүй.

Зогсоол олдсон ч өглөө нь ажлаасаа хоцорно, орой нь мөд гэртээ орохгүй. Энэ мэтчилэн хотын жолооч нарын “толгойн өвчин” автоамашины зогсоол болоод уджээ.

Харин хотын захиргаанаас хотын төв рүү автомашин нэвтрүүлэхгүй байх мэргэн санаачилга гаргасан ч иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Албаны хүмүүс жолооч нарын 30 хувь нь замын хөдөлгөөнд ямар ч зорилгогүй оролцож, түгжрэл үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон тул хязгаарлалтаар түгжрэлийг 30 хувь сааруулна гэж үзсэн юм.

Эргэн сануулбал, Нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалтыг өнгөрсөн оны наймдугаар сард хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлагууд төлөвлөсөн ч иргэдийн 60 хувь нь дэмжээгүй.  Тэгвэл  түгжрэлийг бууруулж, автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх өөр нэгэн гарц  бодож олсон нь  тун удахгүй хэрэгжих  авто зогсоолын нэгдсэн систем.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэдээлснээр 575  байршилд 25 мянган зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Мөн том оврын автомашин болон өнгө үзэмж муутай автомашиныг  нийслэл рүү нэвтрүүлэхгүй ба жолооч, зорчигчид тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих гэнэ. Харин ухаалаг зогсоолтой болох тухай олон жил яригдсан ч өнөөг хүртэл шийдлээ олоогүй байна. Энэ талаар албаны хүнээс тодруулав.

УХААЛАГ ЗОГСООЛ БАЙГУУЛАХ АЖИЛ ГАЗРЫН МАРГААН ДЭЭР ГАЦЖЭЭ

Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.ЧИНЗОРИГ: 

-“Авто зогсоолын нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлснээр жолооч нар, албан байгууллагын ажилчид зогсоолд өдөржин автомашинаа байршуулдаг асуудлыг цэглэнэ. Үр дүнд нь, иргэд зогсоол хайж замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхгүй, машинаа ачуулдаг асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд автомашинаа ачуулдаг, зогсоол хайж түгжирч байна. Гэтэл үйлчилгээний байгууллагын ажилчид автомашинаа өдөржин зогсоолд байршуулдаг. Улмаар үйлчлүүлэгчдэд зогсоол олддоггүй. Иймд авто зогсоолыг төлбөртэй болгож, хоёр цагаас илүү автомашин байршуулахгүй. Мөн нийслэлийн дөрвөн захад томоохон авто зогсоолыг байгуулна. Хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтрэхгүй.

Дөрвөн бүсэд  автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах юм. Тухайн зогсоолоос нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг байх зохицуулалтыг бид судалж байна. Нөгөө талаас нийслэлийн 84 байршилд ухаалаг зогсоол байгуулах боломжтой. Энэ тухай саналаа бид хотын захиргаанд хүргүүлж, инженерчлэлийн төлөвлөгөөнд тусгасан.

Эхний ээлжид Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай зөвшилцөж 22 байршилд ухаалаг зогсоол байгуулах боломжтой хэмээн харсан. Ухаалаг зогсоолыг хэрэгжүүлэхэд энэ жил төсөвт тусгаагүй ч ирэх оны төсөвт тусгагдсан тул хэрэгжих болов уу. Төсвөөс гадна ухаалаг зогсоол байгуулахад газар чөлөөлөлтийн асуудал маргаантай байдаг тул энэ ажлыг хэрэгжүүлэхэд удааширч байна гэлээ.

                                       ТӨРИЙН ШИЙДЭЭГҮЙ АЖЛЫГ ХУВИЙН ХЭВШИЛ НЭВТРҮҮЛЭВ 

 

Ухаалаг зогсоол дарга нарын ширээний цаасан дээр бууснаас өөрөөр бодит амьдрал дээр хэрэгжээгүй. Харин төр засгийн олон жил шийдээгүй ажлыг хувийн хэвшил нэвтрүүлээд буй. “Сворд отис” ХХК-ийн гүйцэтгэсэн “Орчлон констракшн”-ы ухаалаг авто зогсоол /smart parking tower/ нь зургаан автомашин байрлуулах талбайг 52 автомашин зогсох боломжтой болгон шийджээ.

Хувийн орон сууцны өмнө байрлах шилэн фасадтай  энэхүү байгууламж өнгөрсөн онд ашиглалтад оржээ. Ухаалаг зогсоол нь  суудлын 30, том оврын 22 машин байрлах зориулалт бүхий хоёр хэсэгтэй.

Автомашинаа байрлуулахад жолооч цаг хугацаа алдахгүй. Ердөө л шилэн барилгын нэгдүгээр давхарт байрлах тусгай зориулалтын тавцан дээр жолооч машинаа зөв байрлуулж, бууна. Үүний дараа тусгай өргүүр машиныг дээш өргөн байрлуулна. 10 давхар тус зогсоолоос иргэн автомашинаа буулгалаа гэхэд ердөө 10 хором л зарцуулах юм. Энэ мэтээр барилгын гадна болон дотор талд ухаалаг зогсоол барих бүрэн боломжтой тул гүйцэтгэгч компанийн зүгээс ойрын хугацаанд хоёр ч ухаалаг зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Яг ийм "ухаалаг" зогсоол дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд замын түгжрэл, зогсоолын асуудлаа шийдвэрлэдэг. Ялангуяа Япон, Солонгос зэрэг орнууд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо зэргээс хамаарч жижиг зайг ашиглах нь олон. Жижиг талбайг ч технологийн шийдэл ашиглан зөв зохион байгуулалттай хийж чадвал бид өнөөдөр зам дээрээ 0 зогсолт хийж, хараалаа урсгахгүй байх боломж байгааг хувийн хэвшил харуулжээ. Харин нийслэлээс ухаалаг зогсоолыг хэрэгжүүлэх ухаалаг бодлогоо хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. “Сворд отис” ХХК-ийн зүгээс нийслэлийн удирдлагууд ухаалаг зогсоол байгуулах ажлыг нь дэмжиж хамтран ажиллавал ойрын хугацаанд түгжрэлийг бууруулж, зогсоолыг хүртээмжтэй болгоно гэх байр суурь илэрхийлж буй.

Өдгөө 1.6 сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний метрополис хотод  автомашины ухаалаг зогсоол хамгийн оновчтой шийдэл болохоос биш иргэдийнхээ жолоо барих эрхийг нь хязгаарлаж, төлбөр, торгуулиа нэмэгдүүлснээр түгжрэлийг сааруулахгүй, зогсоолыг нэмэгдүүлээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй болов уу.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 185.216.35.46

Мэгж гахай М.Энхболдыг түгжрэлд орсон жолооч бүр харааж зураг руу нь нулимж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-06 80.110.117.76

Автовусны мөнгөө дийлэхгүй байж метронд сууж харагдааж

Avatar

Зочин 2020-10-06 66.181.178.17

Aiildaggui balai ed shuu neg udaa mashinaa hiigeed dahij end ogt taviagui tus ch company ch hariutsllagagui bguullaga

Avatar

Зочин 2020-10-06 202.131.225.197

toggui bolchihcol hetsuu l hairhan baina daa mashinaa tolgoi deeree zalaad gatsaa hahaha

Avatar

Зочин 2020-10-06 202.179.26.24

Нарны зайгаар ажилладаг цахилгааны нөөц үүсгүүртэй байхад болно.

Avatar

Ard 2020-10-06 202.131.225.197

Tuvlurul intei gazruudad gazar gargaj zaichlaad gargaad olon davhar dulaan grash barichih, tendee mashinaa bairluulaad alhana biz muusain mondinuud. Tegj setgeed sul mungu tsohichih aaviin huu baina uu? zaragdahgui heden oron suuts barihaas ter ni iluu hurdan mungu olno shuu zaluusaa bossuudaa

Avatar

bi 2020-10-06 192.82.77.22

gadaadad tovruugee mon ajilruugaa mashin unaj yavdgui bolood l bdg.manaid bol zah delguur office ntr n ajilchid bolon hudaldaachid n mashintgaa ochood odorjin zogsool dree tavichdg.uilchluulehch nart n zogsool olddgui.eniigee bolichvol bs hden zogsool dulrah bhdaa

Avatar

Зочин 2020-10-06 192.82.65.224

хөдөө орон нутгаа хөгжүүлж хүн амаа тэл

Avatar

МЭЛС 2020-10-06 202.131.245.6

Дэд бүтэц хөгжсөн хотуудруугаа их дээд сургуулиаа явуулмаар юм аа, юу нь оюутны хотхон барих вэ, Үлгэр шиг юм яриуулаа л,бид сонсоо л сонгоол,энэ чө гурвалжин хэзээ дуусдаг юм бгаам

Avatar

Зочин 2020-10-06 202.179.25.63

ih deed surguuliudiig hotoos gargah uur yum bhgui.

Avatar

zochin 2020-10-06 202.179.25.123

davchar zogsool erelttei daanch ene uragschgui tor zasag ,bugd luivarchid

Avatar

Зочин 2020-10-06 202.179.15.3

УХААЛАГ ЗОГСООЛ ЗӨВ ШИЙДЭЛ МАН ГАР ХАРААД ХИЙЛГЭХ НҮҮ ЯАХ НУУ ХЭЦҮҮ ДЭЭ МАН Ч НЬ ОДОО ЗУУН АЙЛЫН БИ ЧАДНА ГЭДЭГ ХҮМҮҮС ШИГ ЮМ ЮМНЫ УРДУУР СҮЙТЭГНЭЭД ЯАДАРГААТАЙ БАЙНА ШҮҮ.. АЖИЛ ХИЙДЭГ АРДЧИЛЛЫХАНЫГАА Л ДЭМЖЭЭСЭЙ ДЭЭ ИРГЭД ЭЭ…

Avatar

зочин 2020-10-06 66.181.179.16

төр засгийнханыг яая даа. Сүхбааатар дүүргийн газрын албаны хүнд суртлыг дийлэхээ болилоо. Тэд малаар бол заазанд явах болжээ. ажлыг ньхийж чаддаг хүнд нь өгмөөр юм

Avatar

ugly 2020-10-06 202.131.233.50

Odoo zorigtoigoor shiidevree gargaad yvaa. Orkuudaas bitgii asuu.

Avatar

Зочин 2020-10-06 122.201.21.207

TURIN ALBAN HAGCHID GEJ HONTSIN SETGELER HANDDAG MALNUDIG ZAILULACH

Avatar

Зочин 2020-10-06 107.77.173.31

Нөгөө л муу нэртэй Эм Си Эс компани л шийдэл олж байна шүү дээ….женко компани юу хийв….лоосуутай хувьчлал,ичгүүр сонжуургүй гүтэглэг л хийж байх шив дээ….ядахнаа олигтойхон татвар төлдөггүй

Avatar

Зочин 2020-10-06 124.158.110.117

ЭМ СИ ЭС бишээ. Орчлон контракшн ХХК

Avatar

Зочин 2020-10-06 107.77.173.31

Эм Си Эс

Avatar

садө 2020-10-06 202.21.108.189

метрогоо бариачээ

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.63

Одоо иргэдийн төлөөлөгчдийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль, 2024 онд 70аас дээш суудал авчих л юм бол шууд метротой болноо. Хүчээ нэгтгэж багаар нь дэмжье. Хүрэлсүхийг эзэн хаанаар өргөмжилж байж л бид хамгийн хөгжилтэй улс болноо. Уухай

Avatar

Зочин 2020-10-06 192.82.78.74

demj

Avatar

zochin 2020-10-06 202.21.99.42

gar hvndryylehgyi bol hezeech heregjihgvi manaa cohgood tygjreed bai

Avatar

Зочин 2020-10-06 122.201.24.84

Бүхий л боломж бололцоог ашиглах хэрэтэй иргэн бүр тухайн байршилд тохирсон санал санаачлага гараж хамгийн онвчтой шийдэлд нь өндөр шагнал өгч болно шүү дээ ,машинаар бишгүй л хүнийг шагнадаг биз дээ уралдаан явуулая машингүй хүн ч оролцож болно шүү уриалж байна

Avatar

444 2020-10-06 202.55.191.130

Төр засаг минь дэмжээч дээ, гуйж байна. Яая даа, та нарыг!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж