АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бие хамгаалагч Ник Луна коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ийнхүү Трампыг оруулаад Цагаан ордны нийт 27 хүн цар тахлаар өвчилсөн байна.
Ник Луна нь Трампын хамгийн ойрын хүн бөгөөд “түрийвч шиг” нь өдөр бүр байнга хамт явдаг нэгэн юм. Тэрбээр Трампыг гадаад аялал, томилолтод явсан ч бие хамгаалан явдаг аж.
Сонирхуулахад, Ник Луна энэ онд Трампын хүргэн Жаред Кушнерын туслах бүсгүйтэй гэр бүл болжээ.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ