Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдэж, Гааль, Татварын байгууллага нэгдэж, энэ 3.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг Улсын их хурал хийсэн. Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвийг албан ёсоор томилсон юм. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Гаалийнхан Монгол гуравдугаар сургуулийн байраа суллаж, хуучин Татварын ерөнхий газрын төв байрт шилжин ирсэн билээ. Хоёр байгууллага нэгдэж, нэг барилга, нэг бүтэц зохион байгуулалтад орж дууссан байна. Одоо зөвхөн Сангийн яамнаас баталсан орон тоогоор ажиллах ёстой болжээ. Энэ нь 147 хүнийг албан үүргээс нь чөлөөлөх эсвэл дотооддоо тохиролцож цалингийн хувиа бууруулж, дээрээс баталсан цалингийн фондод тохируулан ажиллах гэсэн хоёр сонголт тулгарчээ. Гааль, татварын ерөнхий газрын удирдлагууд аль болох төрийн албан хаагч, гааль, татварын байцаагчаа цомхотгохгүй зөвхөн аж ахуйн салбарт буюу арын албанд ажилладаг галч, жижүүр, сантехникч зэрэг нэг ажлыг давхардан хийх ажилчдаасаа явуулахаар тооцжээ.

Эрхзүйн шинэчлэлтийг дагаад улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө бүрдүүлдэг хоёр төрийн байгууллага нэгдсэнээр төрийн тогтолцооны шинэ хувилбар болж, татварын орлого нэг газарт төвлөрдөг болох гэнэ. Мөн татварын орлогын гүйцэтгэл, төлөвлөлт нэг хяналт дор ойлгомжтой болно зэрэг эерэг өөрчлөлт ихээр гарах боломж бүрдсэнийг гааль, татварынхан онцоллоо. Нэг бэрхшээлтэй зүйл нь хоёр байгууллага нэг барилгад нэгдсэн нь төрийн албан хаагч суух ажлын байрны стандартад зөрчигдөж, шахцалдах болжээ. Гаалийн байгууллагын Монгол гуравдугаар сургуулийн урд байрлах хуучин байр Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдэлд шилжиж, нийслэлийн Давж заалдах, Анхан шатны хоёр шүүх нүүн орсон байна. Өөр татвар, гаалийн барилгыг хувьчилж, түрээслэхгүй гэдгийг Гааль, Татварын ерөнхий газрын дэд дарга Даваасүрэн ярилаа.  Нэгдээд хоёр орчим сарын хугацааг ардаа орхисон тус байгууллага нэгдүгээр сард төвлөрүүлэх орлогоо 400 сая төгрөгөөр давуулжээ. Хуучин гаалийн байгууллага гаалийн таван хувийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг өөртөө бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлдэг байсан юм. Одоо бол дээрх бүх татвар нэг гараар дамжиж, нэг газар төвлөрөхөөр болж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-17 202.179.25.143

Татвар давж биелэгдээд байгаа юм бол яагаад долларын ханш улам өсөөд байна? Гадуур хувийн байгууллагын цомхотгол ихсээд оффис барилгууд сул өрөө ихтэй болсон

Зочин 2016-02-17 202.131.247.82

зарим аймаг, сумдуудыг нэгтгэх хэрэгтэй, давааны наана цаана байдаг аймаг сумаар яадаг байнаа

zailuul gej 2016-02-17 202.21.124.29

uilchlegch haruul jijuur gesen humuus l hamgiin turuund halagdah yum daa, ardaa ger bultei humuus baigaa daa

Иргэн 2016-02-17 202.21.106.126

Гааль, татварыг нэгтгэсэн нь хамгийн зөв шийдэл болсон. Шинэ зүйлд дасах л хэрэгтэй. Шинэ ч гэж дээ олон улс бусад оронд бол ийм л байдаг. Монголд л гэж баахан дарга хийх гэсэн хүмүүсээс болж ийм байдалд хүрсэн.

асуулт 2016-02-17 202.180.218.38

ямар ямар орон татвар гааль 2-нь цугтаа байдаг юм бэ та энэ талаар мэдээлэл өгөөч

Зочин 2016-02-17 103.10.23.72

or baragduulaj gazar gej or baragduuldaggui gazar bna. tendees tsomhotgoh umsan

Зочин 2016-02-17 172.101.82.153

Ingeed hun halaad bh ni buruu. Ergeed dahiad l uur hun awna. huuchin ajliin bairuudiig hadgalj, shineer awahgui bhad l bno. Tuv shuudan, niseh deer bdg heden yarvagar humuusee butsaagaad tatchih.

Зочин 2016-02-17 172.101.82.153

Ingeed hun halaad bh ni buruu. Ergeed dahiad l uur hun awna. huuchin ajliin bairuudiig hadgalj, shineer awahgui bhad l bno. Tuv shuudan, niseh deer bdg heden yarvagar humuusee butsaagaad tatchih.

Зочин 2016-02-17 59.153.115.107

shuudan niseh gesen gazruud deer bgaa gaalia tatan buulga

Зочин 2016-02-17 150.129.143.209

ХУУЧИН АЖИЛЫН ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ ИНГЭЭД АРДЧИЛСАН ТОДОТГОЛТОЙ ДЭЭРЭМЧИДЭЭР СОЛЬЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

Зочин 2016-02-17 103.26.193.190

Zarim darga nar tsalingui ajildag sh dee.baatariin orloghidoos turshlaga avmaar yum

Зочин 2016-02-17 59.153.113.223

Gaali,tavarin baiguulga ni uye ueyin komunist darga narin ehner,huuhduud mun nuuts amrag,ah duu sadanguudin buugnerel...heterhi ih tsus oirtson gazar!tetgevrin nasand hursen,hugshin buduun avgainuudig chuleend gargah tsag boljee.

Зочин 2016-02-17 103.26.193.190

Mini banzaltanguud erelttei baina.

Зочин 2016-02-17 182.160.34.93

АН-ыг сонгуулиар зайлуулбал таарна доо, төр удирдаж чадахгүй юмнууд

Зочин 2016-02-17 202.179.27.130

Ажилд үлдэх ханш өссөн сурагтай

kkk 2016-02-17 124.158.107.6

нэг муу үйлчлэгч цахилгаанчин галч харуул зэрэг нь ажилгүй болох нь дээ хөөрхий

gyb 2016-02-17 203.91.116.34

shal ytgagyi l ium bolood bainoo

зочин 2016-02-17 103.57.95.236

Буруу тогтолцоо энэ хүнд үед олон хүн хоолгүй болох нь дээ

Зочин 2016-02-17 203.169.48.131

Тэднийг цалинг багасгавал ААН-үүдээс нөхөөд нэхээд авчихна даа. Түүнийгээ авах гэж бөөн дарамт шантааж болох байлгүйдээ. Бас будлианы тоо ихэсэх байлгүйдээ

Зочин 2016-02-17 202.21.110.186

Зөв тогтолцоо