“Үмхий үнэртэхгүй болсон” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Үмхий үнэртэхгүй болсон”

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

“Үмхий үнэртэхгүй болсон”

Өнгөрсөн жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжийн үнэр нийслэлийн баруун хэсгээс төв рүү хүртэл халин үнэртэж, нийслэлчүүдэд замын түгжрэл, утаан дээр нь цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр гэх толгойны өвчин нэмэгдсэн билээ. Тухайн үед, их хэмжээний лаг ачиж, хөдөлгөх явцад өмхий үнэр гарч байгаа хэмээн албаныхан тайлбарласан. Гэвч лаг ачиж дууссаны дараа ч үнэр гарч иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Өвлийн улирал ч эхэлж, үмхий үнэр хэсэг намжсан энэ өдрүүдэд “Өвлийн улиралд үнэр нь хэсэг намжлаа. Урин дулааны цаг ирэхэд дахиад л өмхий үнэрээр амьсгалж эхэлнэ дээ” хэмээн иргэд шүүмжилж сууна.

Тэгвэл урин цаг ирсэн ч цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өнгөрсөн жилийнх шиг үнэртэхгүй болсон гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг хэллээ. Энэ жилийн хувьд улсын төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн зарим асуудлыг шийдвэрлэхээр найман тэрбум төгрөг суулгасан. Нэн тэргүүнд лаг боловсруулж, усгүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах  их хэмжээний үмхий үнэр арилсан, урин дулааны үед төв цэвэрлэх байгууламжийн ойр орчим бага зэргийн үнэр мэдрэгдэнэ гэдгийг албаныхан хэллээ.

Энэ хугацаанд түүхий лагийг үнэргүйжүүлэх 10 гаруй туршилт хийжээ. Дотоодын болон гадны орны туршлагуудаас хэрэгжүүлж үзсэн байна. Ш.Ганзориг “Эдгээр туршилтын зарим нь үр дүнгээ өгсөн. Цаашид нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийнхан лаган дээр үр цацах ажил хийж байна. Өнгөрсөн жилийн лаган дээр 300 гаруй тонн үртэс, 600 гаруй зэрлэг ургамлын үр цацах ажил хийгээд, дуусах шатандаа явж байгаа гэлээ. Урин дулаан цагтай уралдан үртэс цацах ажлаа дуусгана хэмээн тэд мэдээлсэн юм.

Ингээд үртэс цацсаны дараа усгүйжүүлэх байгууламж, өтгөрүүлэгч, насосны станц засах зэрэг ажил эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжид эдгээр байгууламжийг ашиглалтад оруулбал өмхий үнэр өнгөрсөн жилтэй харьцуулахад 90 хувиар буурна хэмээн тэд тооцоолсон байна.

Монгол Улсын Засгийн газар, Франц Улсын мэргэжилтнүүдтэй хамтран Төв цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч шинэ цэвэрлэх байгууламжтай болоход дор хаяж 4-5 жил шаардлагатай юм. Тиймээс энэ хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжид урсгал болон зарим засвар, шинэчлэлийг төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг мэдээллээ.

Б.ЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-17 124.158.74.185

засгийн газрын анхаарал дутсан ус суваг, цахилгаан шугам сүлжээ, дулаан гээд хотын инженерийн байгууламийг өөрсдийн мэргэн ухаан, ажил гүйцэтгэх ур чадвараар хэвийн шахуу авч яваа ажилчид, инженерүүдийг бүгдийг нь гавъяат энэ тэр гээд одон медалиараар бөөнд нь шагнаач. дээрээс нь төсвийн гачаалыг цалингаасаа нөхдөг эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудад өг.

Зочин 2016-02-17 73.133.19.139

Jonhuu battulgiin aj ahuin ajil gej hulgai luivar deerem tarhi ugaasan nevtruulgiig heleed Bn uu???

Зочин 2016-02-17 203.91.115.44

Өмхий гэж бичдэг

Зочин 2016-02-17 103.26.193.80

Мах бага ид, Мацаг сайн барь. Тарган мал тал бүрийн ашигтай шиг Бага идвэл бас их ашигтай шүү. Ялангуяа дарга нар

зочин 2016-02-17 150.129.143.24

АН-д аж ахуйн ажил хийж үзсэн хүн гэвэл Женко зэрэг гарын 5 хуруунд багтах ганц нэгхэн.99 хувь нь хурал цуглаан дээр худлаа чалчиж хошгируулахаас өөр чадах юм байхгүй лалрууд. Бондын мөнгийг иргэдийн нүдийг хуурах гэж зам өргөтгөсөн нэрээр бүрэлгэж байхаар ийм чухал ажилд зарцуулах байсан юм.Хараал идмэрүүд.

Зочин 2016-02-17 103.57.94.122

маха ихэ иддэг хүмүүсайн лагу ихээ шанартай ушир үнэр арвин ихэй ба, сай бордоо болюу, өдөр үнээр цохиж авбаа хэмээн нэг луу...... хэлэв....

Зочин 2016-02-17 122.201.22.208

uursduu baaj sheedegui yum shig yaritsgaah yumaa. tegej l ih hetsuu baigaa bol bitgii baa

mongoliin uner 2016-02-17 122.201.24.177

2015 ond mongoliin uner Moscow-d unertej baisan gesen medeelel garsan sh dee.

Зочин 2016-02-17 182.160.33.58

Bitgii shaaaaa chi. Haa baisan hoishoo 9000 km yawaad unerthuu tee erguu mine

Зочин 2016-02-17 202.21.106.129

сүүлийн үед нийслэлчүүд үнэргүй хүндэрдэг болсон тул цэвэрлэх байгууламжын үнэр дарагджээ. харин ганц л барилга өмхий хэвээрээ үлдлээ гэсэн байна.

Зочин 2016-02-17 103.26.193.80

Огт үнэртэхгүй гээгүй байна шүү, зальхай нөхдүүд үү гүй юу. 2 сарын 14-нд нийслэлийн төвөөр юу үнэртээд байсан юмб тэгээд, ургамлын үр үү?

Зочин 2016-02-17 202.179.10.70

Dotor mi baigaa ta nart yah unerteh ve de he he