Ребел Уилсон зорьсон жиндээ хүрэхэд гуравхан кг хасах л үлджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Ребел Уилсон зорьсон жиндээ хүрэхэд гуравхан кг хасах л үлджээ

Ребел Уилсон зорьсон жиндээ хүрэхэд гуравхан кг хасах л үлджээ

“Бүдүүн” тодотголтой дүрүүдэд тоглож олонд танигдсан жүжигчин Ребел Уилсон энэ оны нэгдүгээр сараас эхлэн фитнессээр хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн билээ.

Өдгөө 40 настай тэрбээр өчигдөр/2020.10.04/ Лос Анжелест уулын орой дээр гарч зогсоод, өөрийн цахим хуудсандаа одоо ямар жинтэй болсон талаараа бичжээ.

Тэрбээр дээрх зургийг нийтэлж, “Бүгдэд нь өдрийн мэнд хүргэе, мөн ирж буй шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье. Энэ долоо хоногт би үнэхээр завгүй байлаа. Тиймдээ ч өглөөний 06:00 цагт босч, ууланд алхаад, нэг, хоёр удаа 100 метр зайнд гүйж байна. Гэхдээ миний гүйх ч гэж өөр хүний нүдээр хурдан алхаж байгаа юм шиг л харагддаг байх. Гэсэн ч би өөрөөрөө бахархаж байгаа. Учир нь би зорьсон жиндээ хүрэхэд ердөө гуравхан л кг үлдээд байна” хэмээн бичсэн байна.

Ребел өмнө нь өөртөө 75 кг болох зорилго тавьснаа зарлаж байсан билээ. Тэгж бодвол тэрбээр одоо 78 кг жинтэй болсон гэсэн үг юм.

 

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж