А.Очирсүх гүйлтийн цанын сонгомол төрөлд уралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

А.Очирсүх гүйлтийн цанын сонгомол төрөлд уралдлаа

 
Эдгээр өдрүүдэд Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байна.
 
Өчигдөр гүйлтийн цанын 50км-ийн сонгомол төрөлд А.Очирсүх 3:33:35 сек гүйж 48 тамирчнаас 43 дугаар байрт орлоо. Тус зайд Норвеги, БНСУ-ын тамирчид медальт байранд оржээ.
 

Өнөөдөр гүйлтийн тэшүүрийн тамирчин Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд гүйнэ.

  • Боназа Ноеми /Итали/ – 1500м зайнд №3 байрт шалгарсан
  • Шень Хань Ян /БНХАУ/ – 1500м зайнд №19 байрт шалгарсан
  • Чүн Жэ Вүн /БНСУ/ – 500м зайнд №3 байрт шалгарсан тамирчидтай хамтарч уралдах юм.
ЭХ СУРВАЛЖ: www.olympic.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж