Эм авахаар дэлгүүрт ороод саятан болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Эм авахаар дэлгүүрт ороод саятан болжээ

Эм авахаар дэлгүүрт ороод саятан болжээ

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Шарлотт хотын оршин суугч эм авахаар дэлгүүрт орж, азаар сая доллар хожсон байна. Патрик Бардик эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм авахаар дэлгүүрт орсныхоо дараа азаа сорихоор шийджээ. Тэрбээр 10 доллараар сугалааны тасалбар худалдаж авсан байна.

Бардик автомат машин дээр тоглож эхэлснээс хойш нэг их удалгүй "Сая доллар" гэсэн бичиг гарч иржээ. Энэ үед тэрбээр өөрөө өөртөө "Амьдрал өөрчлөгдлөө" хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны Лхагва гаригт Бадрик Роли хотноо байрлах сугалаа зохион байгуулдаг газраас шагналаа гардан авчээ. Тэрбээр хожлын мөнгөөрөө автомашины лизинг болон бусад төлбөрөө төлөөд, үлдсэнээр нь хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Патрик даруйхан тэтгэвэртээ гарахыг хүсч байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: CHARLOTTE OBSERVER
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж