АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс ажлаа хийж байгаа талаар Цагаан ордноос нийтэд тараасан зурагнууд олны анхаарлыг татаж, гол ярианы сэдэв болжээ. Учир нь Трамп хоосон цаасан дээр шарын үсэг зурж байгааг зураг дээрээс хүмүүс анзаарсан байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авснаасаа хойш Уолтер Рид цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Харин Цагаан ордон түүнийг эмнэлэгт зүгээр хэвтээгүй, ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа хэмээн олонд мэдүүлэх гэсэндээ дээрх зургуудыг тараасан аж.
Трампын охин Иванка дээрх зургуудын нэгийг хуваалцаж, “Юу ч аавыг минь ард түмнийхээ төлөө ажиллахыгболиулжчадахгүй” хэмээн бичжээ. Зургууд дээр Ерөнхийлөгч чухам ямар ажил хийж байгааг тодорхой мэдэгдээгүй ч гярхай иргэд түүний зарим зургуудыг томруулан хараад, юу ч бичээгүй хоосон цаасан дээр гарын үсгээ зурж байгааг анзаарчээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ