Шуудан хүргэгчид нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Шуудан хүргэгчид нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байна

Шуудан хүргэгчид нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байна

Оросын алслагдсан тосгон, суурингуудад хамгийн их очдог хүн нь шуудан хүргэгч байдаг. Шуудан хүргэгчид бараг айл болгоноор орж, мэдээлэл түгээх нэг эх сурвалж болдог. Шуудан хүргэгчдийн энэ давуу байдлыг Приморийн хязгаар захиргаа ашиглахаар шийджээ.

Бүсийн захиргаанаас хэрэгжүүлж байгаа нийгмийн хөтөлбөрүүд, үндэсний хэмжээний бодлогуудыг алслагдсан оршин оршин суугчдад хүргэх үүргийг шуудан хүргэгчдээр хийлгэж эхэлжээ.

Олон хүүхэдтэй өрхөд төрөөс болон бүс нутгийн захиргаанаас үзүүлж байгаа халамж, жижиг бизнес эрхлэх боломжийг тайлбарлах зэрэг ажлыг шуудан хүргэгчид хийх юм.

Төрийн өмчит "Почта России" компанийн шуудан хүргэгчдийг энэ зорилгоор тусгай сургалтад хамруулсан байна. Ингэснээр шуудан хүргэгчид төр, иргэн хоёрын гүүр болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж