Судалгааны Ipsos олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар оросуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг бяслагны төрөл нь "Российский" сорт ажээ. Үүний дараа хамгийн их хэрэглэдэг нь хатуу биш зөөлөн бяслагийг ихээр хэрэглэдэг байна.
Тус судалгаанд 20-55 насны 2500 хүн оролцсон байна.
Хатуу бяслагуудаас “Российский”-гээс гадна "Голландский", "Гауда", "Маасдам", "Пармезан", "Тильзитер" сортуудыг дуртайяа худалдан авдаг ажээ. Судалгаанд оролцогчдын 48 хувь нь аарцан бяслаг, 36 хувь ь моцарелла, 30 хувь нь брынза болн фете бяслагийг илүүтэй таашаадаг гэжээ.
Ерөнхийдөө бяслаг нь оросуудын өдөр тутмын хоол хүнсний салшгүй хэсэг болсон байна. 83 хувь нь өдөр тутам хэрэглэдэг гэжээ. Долоо хоногтоо дор хаяж нэг удаа дэлгүүрээс бяслаг худалдан авдаг байна.
Яагаад бяслаг түлхүү хэрэглэдэг вэ гэсэн асуултад өег, илчлэг ихтэй учраас алдагдсан эрч хүчийг хурдан сэргээдэг гэж олонх нь хариулсан бол экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас сонгодог гэжээ. Мөн үнийн хувьд боломжийн учраас өдөр тутмын хүнсэндээ байнга хэрэглэдэг гэжээ. Бяслагийг 27% нь ногоотой, 24% нь хиамтай, 18% нь маслотой, 14% нь чанасан өндөгтэй, 9% нь зайдастай, 6% нь жимстэй, 4% нь жигнэмэгтэй, 3% нть самартай, 2% нь зөгийн бал юм уу жимсний чанамалтай иддэг гэжээ. Харин ундааны хувьд 67% нь халуун цай юм уу кофегоор, 10% жимсний шүүс, эсвэл хийжүүлсэн ундаагаар, 8% нь дарсаах, 5% нь шар айраг юм уу, алкохолоо, 3% нь сүүгээр, 4% нь таргаар даруулдаг гэжээ.
Зөөлөн бяслагийг гол төлөв бутерброд хэлбэрээр буюу талхан дээр түрхэж иддэг байна. Үүнээс гадна фете бяслагийг салатанд хольж хутгадаг бол хатуу, зөөлөн бяслагийн аль алийг нь пиццанд хэрэглэдэг хэмээн хариулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ