ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучнаас ОХУ-ын Марийнский театрын гоцлооч дуучин болсон Г.Ариунбаатар “Кармен” дуурьт Эскамильогийн дүрийг бүтээхээр болжээ. Дэлхийн хэмжээний дуучин гэгдэх түүний цол хэргэм бол Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин юм.
Г.Ариунбаатарын дуулах “Кармен” дуурь энэ сарын 20-нд Санктпетрбург хотын дуурийн театрт нэг л удаа тоглох аж.
Т.НОМИН