Ерөнхийлөгчөө допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураая

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөө допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураая

Ерөнхийлөгчөө допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураая

Хүч тамир оруулах “бодис” хэрэглэж байж, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдийн цол, чимгийг яаралтай хурааж, мөнчгөрөөрөө үзсэн бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгохгүй бол үнэнээрээ явсан нь дарагддаг боллоо.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн атал өнөөдөр ч цолыг нь хураагаагүй,  унасан бөхчүүдэд нь цол чимгийг нь нөхөн олгоогүй байна.

Хэрэг явдал ийн сунжирдаг болохоор ч тэр үү,  эцэс сүүлдээ бөхчүүд “Бэртлээ эдгээх зорилгоор ууж байсан эм хориотой төрлийнх болж таарлаа” ухааны юм ярьдаг болов.

Олимпийн наадамд зодоглох тамирчид хориотой эм бэлдмэл хэрэглэчихвий гэдгээс болгоомжилж, хоол унд, эм тариандаа анхаардаг бол  бөхчүүд хориотой бодис хэрэглээд ч болов тав давбал начин цолонд хүрнэ, цаашлаад аварга цолонд хүрнэ гэсэн сэтгэхүйгээр хандаж байна уу гэлтэй, сургамж огт авахгүй байна.

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын түрүү авсан Э.Оюунболдоос гурван төрлийн хориотой бодис илэрсэн бол өнөө жилийн үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, зургаа давсан Улсын харцага Б.Бат-Оршихоос гурван төрлийн,  мөн зургаа давсан Улсын арслан Р.Пүрэвдагваас гурван төрлийн хориотой бодис илэрч, түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн тул Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээллийг нь албан ёсоор зарлалаа.

Наадам өнгөрсөн долдугаар сард болсон, шинжилгээний хариу нь өнгөрсөн есдүгээр сарын 8-нд БНСУ-аас ирсэн, харин өнөөдөр аравдугаар сар гарсан хойн энэ мэдээллийг Үндэсний бөхийн салбар хороо олон нийтэд зарлаж байна гэдэг бол төр ч бас ажлаа хойрго хийж буйн нэг илрэл юм. Төр гуай одоо допингтой бөхчүүдийн толгойг илдэгээ боль.

Ерөнхийлөгч ч шулуухан цол тэмдгийг нь хүчингүй болгох зарлигаа гарга. Хойрго хөшүүн хандсаар байх юм бол Монгол түмэн наадмаа ч хийж чадахгүй болох байх шүү.

Наадамд барилдах бөхчүүдийн дунд допингийн төрлийн бодист ямар эм бэлдмэл ордог талаар тусгайлан сургалт зохион байгуулах зар тараахад мэдээлэл авахгүй,  жил бүр допингийн төрөлд орж байгаа эм, бэлдмэлийн жагсаалтыг нэгбүрчлэн гаргасан танилцуулгыг  тараагаад байхад үл ойшоож, эцэст нь хориотой бодис илэрхээр хар биеэ өмөөрдөг бөхчүүд Үндэсний их баяр наадамд зодоглож, наадам бузарлах хэрэггүй. Үзэгчийн суудалд суугаад цэнгэх нь дээр байх шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж