Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө | News.MN

Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны  аравдугаар сарын 05-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Үүнээс Монголын спортын салбарт Ардын багш нэг, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч гурав, Монгол Улсын Гавьяат тамирчин нэг төрөн гарлаа.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР

  • Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Хангайн Намшир

Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь Ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар Ардын багш цол хүртэж байв. Хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг, “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд олон зуун шавь бэлдсэн түүний шавь нараас хөдөлмөрийн баатар З.Ойдов, Д.Цэрэнтогтох болон 20-иад гавьяат тамирчин төрөн гарсан билээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР 

  • Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Завхан аймгийн Сонгино сумын харьяат, ОУХМ Натжавын Дариймаа
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн Батдалайн Өлзийдэлгэр
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн, спортын мастер Дашийн Санжаасүрэн

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

  • Монголын Ширээний теннисний холбооны тамирчин, Монголын ууган мастеруудын нэг, улсын таван удаагийн аварга Тогосын Болд нар тус тус шагнагджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

САЙХАН ШАГНАЛ 2020-10-05 202.179.27.25

ШАГНАЛ НҮДЭЭ ОЛНО ГЭЖ САЙХАН. САЙХАН САЙХАН УЛСУУД САЙХАН ЦОЛ ШАГНАЛ АВЧЭЭ.. САЙХАН МЭДЭЭ БАЙНА. НАМШИР БАГШ ТЕННИСИЙН БОЛД ГУАЙ ГАВЪЯАТ БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ. ҮНДЭСНИЙ СУРЫГ ӨВЛӨН ТЭЭЖ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БИЕ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛСАН СУРЫН ГАВЪЯАТУУДАД БАЙЯР ХҮРГЬЕ.

Avatar

Zochin 2020-10-05 64.119.24.26

Namshir basgdaa bayar hurgey. Hudulmur niigemlegt buhiin sektsend yawdag bailaa.

Avatar

зочин 2020-10-05 122.201.19.99

Namshir bagshid bayar xurgie

Avatar

Зочин 2020-10-05 203.217.139.242

Шагнагсаддаа баяр хүргэе . Гэхдээ манай ерөнхийлөгч бөхчүүдэд илүү анхаараад бусад салбарын багш нарыг орхиод байх юм. Оюуны хөдөлмөр эрхэлдэг багш нараа бас хамааруулж байх хэрэгтэй.

Avatar

Zuraach 2020-10-05 66.181.178.235

Shireenii tennis mandtugai

Avatar

Зочин 2020-10-05 64.119.27.183

Хангайн Намшир багш Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, З.Ойдов, Д.Цэрэнтогтох С.Магсар, А.Басхүү нарын багш юм шүү. Монголын анхны чөлөөт бөхийн дасгалжуулагч.

Avatar

Зочин 2020-10-05 139.5.219.77

Тэгж ч худлаа яриад хэрэггүй дээ өвөө минь

Avatar

Тэмдэг 2020-10-05 202.126.89.55

Цол тэмдгийг ч бүр хог болжээ.Үнэ цэнэгүй

Avatar

Зочин 2020-10-05 66.181.187.184

Tehhde use tsenetei l humus baina shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж