Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Чөлөөт бөхөөс Ардын багш, ширээний теннисээс анхны Гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны  аравдугаар сарын 05-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Үүнээс Монголын спортын салбарт Ардын багш нэг, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч гурав, Монгол Улсын Гавьяат тамирчин нэг төрөн гарлаа.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР

  • Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Хангайн Намшир

Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь Ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар Ардын багш цол хүртэж байв. Хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг, “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд олон зуун шавь бэлдсэн түүний шавь нараас хөдөлмөрийн баатар З.Ойдов, Д.Цэрэнтогтох болон 20-иад гавьяат тамирчин төрөн гарсан билээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР 

  • Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Завхан аймгийн Сонгино сумын харьяат, ОУХМ Натжавын Дариймаа
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн Батдалайн Өлзийдэлгэр
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн, спортын мастер Дашийн Санжаасүрэн

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

  • Монголын Ширээний теннисний холбооны тамирчин, Монголын ууган мастеруудын нэг, улсын таван удаагийн аварга Тогосын Болд нар тус тус шагнагджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж