Уран барималч А.Очирболд Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Уран барималч А.Очирболд Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ

Уран барималч А.Очирболд Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ

Уран барималч А.Очирболд Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа цөөн уран бүтээлчийн нэг. Тэрбээр өнөөдөр /2020.10.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн шагналыг хүртэж, энгэрээ мялаажээ.

Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй. Хамгийн сүүлд тэрбээр жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорсон билээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляци бүтээл байв.

А.Очирболд бол 1998 оноос хойш уран бүтээлээ туурвихдаа Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамьяан, То ван, Цогт тайж зэрэг олон арван түүхэн хүмүүсийн хөшөө бүтээсэн нь одоо Улаанбаатар хот болон орон нутагт сүндэрлэж байна. Тэр бол зөвхөн нэг хэлбэр, өгүүлэмжинд баригдалгүй маш сонирхолтой материалууд сонгон авч, цоо шинэ өгүүлэмжтэй бүтээл туурвидаг уран бүтээлч.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж