E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно | News.MN

E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно

E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно

E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно

Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn веб портал болон гар утасны апп-наасаа цахимаар авах боломжтой болсон билээ. Аравдугаар сарын 01-нээс эхлэн  дээрх үйлчилгээ нэвтэрснээр тав хоногийн хугацаанд нийтдээ 13 мянга 955 хүн төрийн үйлчилгээг авчээ. Үүний 45 хувь нь утсаар,  үлдсэн нь www.e-mongolia.mn веб порталд хандсан талаар  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.

Ийнхүү төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг энэхүү систем Монгол Улсын иргэнд бүрт хэмнэж өгөх учиртай.

Ийм учраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд УИХ-д удахгүй өргөн барих талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр /2020.10.05/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ тухай “Цахим засаглалын хүрээнд төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг технологийн дэвшлийг иргэдэд хүргэхийн тулд УИХ-ын түвшинд  хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооноос Мэдээллийн аюулгүй байдлын хууль, Мэдээллийн өгөгдөл хамгааллын хууль, Төрийн цахим харилцааны хууль гэсэн гурван багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

"ЦААСАН БОЛОН ЦАХИМ БАРИМТ БИЧИГ ИЖИЛ ТҮВШНИЙ ЭРХЗҮЙН АКТ БОЛНО"

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр манай улс  дэлхийн 164 орноос 85 дугаар байранд, НҮБ-аас гаргадаг индексээр 193 орноос 92-т, иргэдийн цахим оролцооны индексээр 87-р байранд орсон үзүүлэлттэй.

Энэхүү үзүүлэлтүүдээс харахад манай улс технологид суурилсан, иргэн төвтэй, сайн засаглалыг хөгжүүлэх, уул уурхайд түшиглэсэн уламжлалт эдийн засгаас технологи, инновац буюу мэдлэгт суурилсан дижитал эдийн засагт суурилсан дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд өнөөгийн хуулиуд шаардлага хангахгүй байгаа. Тиймээс хувь хүний өгөгдөл мэдээллийг алдагдах, анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглагдах зэргээс урьдчилан сэргийлэх  нөхцөлийг бүрдүүлэх, хувийн өгөгдөл, мэдээллийг боловсруулахад  хувь хүнээс нь зөвшөөрөл авах, хувь хүн бүр хувийн өгөгдөл мэдээллийг боловсруулах этгээдийн эрх, үүрэг тэдгээрийн хоорондын эрхзүйн харилцаа болон хувийн өгөгдөл хамгаалах харилцааг зохицуулсан мэдээллийн Өгөгдөл хамгааллын хуулийг боловсруулж байна.

Мөн мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг хангах, мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг тусад нь авч үзэх Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хуулийг боловсруулж байна. Төрийн 181  үйлчилгээг цахимаар авах e-mongolia хөтөлбөрийн хүрээнд Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төслийг шинээр өргөн барих шаардлага зүй ёсоор тулгарсан.

Энэ хуулиар төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ хэрхэн солилцох мөн салбар болгонд ямар мэдээлэл нь нээлттэй байх уу гэдгийг зохицуулна.

Технологийн хувьд цахимд шилжсэн ч иргэдээс цаасан материал нэхдэг хэвээр байна. Иймээс Төрийн цахим харилцааны хуулиуд дагаад холбогдох хуулиудад мөн нэмэлт, өөрчлөлт орно. Цаасан болон цахим баримт бичиг ижил түвшний эрхзүйн акт болох учиртай” гэлээ.

Мэдээллийн дараа сонирхсон сэтгүүлчид асуултаа асуулаа.


-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ?

-Өмнөх парламентын үед өргөн барьсан Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль төрийн байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос үүдэж яваагүй. Энэ удаагийн хуулийг боловсруулахдаа бид Эстони улсын цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиас нь үндэслэж гол үзэл баримтлалуудыг нь авсан. Ерөнхийдөө цахим засаглалыг сайн хөгжүүлсэн орнуудын  туршлагаас судалсан. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн гол онцлог нь мэдээллүүдийг төр хоорондоо өгөгдлөөр солилцох юм. Ингэхдээ ямар мэдээлэл нь ил тод байх уу гэдгийг нарийвчлан заана.

Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцохдоо  иргэдээсээ зөвшөөрөл авч миний ямар мэдээллийг төр ашиглаж байна вэ гэдгийг ч тухайн иргэн мэддэг байх ёстой. Үүнийг хуулиар бий болгоно. Гуравдугаарт, мэдээллийг хадгалах, хамгаалах байгууллага нь нэг байж болохгүй байгаа юм. Тиймээс мэдээлэл хадгалах Дата төвийг хуулиар нь чиг үүргийг нь тодорхой болгож оруулна. Мөн  мэдээллийг  хамгаалах тусдаа чиг үүрэгтэй байгууллага байгуулна.

-Цахим Монгол болсноор цаашдаа төрийн албан хаагчдын тоо буурах уу?

-E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурна. Мөн төрийн албаны чадавх нэмэгдэж, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэнэ. Иргэдэд цахим соёлыг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо өндөр байна.  E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх вэ гэдэг сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй. E-Mongolia апп хэрэглэж эхэлснээр ТҮЦ машин хэрэггүй болж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2020-10-05 202.126.90.83

Ali ali ni l heregtei sh de. Buh hun app- g ashiglahgui. Chadahgui humuus ih baigaa, surtlaa udna. Ogt hereglehgui, medehgui hun ch zunduu b. Tiimees TUTs mashin baidgaaraa l baij baisan ni ard irgeded heregtei.

Avatar

Irgen 2020-10-05 202.126.88.166

Yu yarij bgaagaa ene zaluu ehleed oilgoh heregtei, baahan tom tom yarisan bandi naraar enr uls dutaagui, tsahim orchin heregleenii dadliig yarij bgaa shigee niit irgeded ehleed suulgaj soyoljuulah heregtei, ene tendehiin uls orniig hooson suuraihaas umnu aguulgiig mash sain sudalj hudluvul amjilt irne de

Avatar

Зочин 2020-10-05 122.201.23.84

ТҮЦ машин хэрэгтэйшдээ, гадуур ажил хөөцөлдөж байхад компьютер, принтер хаанаас хайгаад явж байдын

Avatar

ОНОМ 2020-10-05 119.40.98.106

Хүүхдүүдийн ярьж байгааг харахад бас л болоогүй харагдах. Төрийн ажлыг нэг хүн хийнэ гэж байдаггүй юмаа. Хэзээ ч байхгүй. Дээр нь төрийн ажилд зохиогчийн эрх гэж юм байдаггүй юм. Тиймээс би тийм юм хийсэн ийм юм хийсэн гэж төрд, төрийн албан хаагч ярьж болдоггүй. Ингэж ярьж яваа хүмүүс бол гомдогсод л байдаг. Энэ бол дүрэм шахуу зүйл. Обуна гэдэг хүүхэд Оксфорд төгсөөл биз. Одоо энэ зэргийн сургуулийг дүүргэсэн хүүхдүүд энд тэнд зөндөө байгаа. Гол нь Оюу-эрдэнийн баг гараад ирчихсэн, найзууд л .

Avatar

ОНОМ 2020-10-05 119.40.98.106

Оюу-Эрдэнийн баг бол гараад ирчихсэн байна. Одоогийн улс төрд багаараа, найз нөхдөөрөө, хамаатан саднаараа л явж байна. Тэр л жишгээр гарч ирээл агентлагийн дарга болоол биз. Гол асуудал дарга болоод юу хийв гэдэг л үлддэг. Салбарын хүмүүс харж л байдаг. Мэргэжлийн мэргэжлийн бус хүмүүс ирээд янз бүрээр ажиллаал явдаг. Дор нь мэргэжлийн баг байгаа учраас тэр бүр хазайгаад сүйд болохгүй, тэр бүр гоц гойд юм хийнэ гэж байхгүй. Гэхдээ хүмүүст ямар сэтгэгдэл үлдээх вэ гэдэг л асуудал. 1 хүн ирээл ..

Avatar

ОНОМ 2020-10-05 119.40.98.106

Энд тэрний хийсэн энэний хийсэн энэ тэр гэж ярьж яваа бол үнэндээ төрд ажил яаж явдагийг мэдэхгүй байнаа л гэсэн үг.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.20

Teneg hip hop batsaan khumuusiin khiisen yuman deer show khiigeed. Yamar ch bolovsrolgui aaviinkhaa surguuliad doctor taol avchikhsan ichij ulhmeer

Avatar

Зочин 2020-10-05 202.179.21.238

Ашгүй дээ.төрийн албаны яравгар түшмэдийн царай харах нь цөөрөх нь.бөөн хүнд суртал шүү дээ

Avatar

Лол 2020-10-05 66.181.161.116

1 удаагын код, банкны нэвтрэх эрхээрээ өөрийгөө цахим орчинд баталгаажуулаад, үйлчилгээ авна гэхээр бүүр гайхаад байх юм. Агентлаг нь хуулиа мэдэхгүй байгаа юм уу? Зүгээр л гялс нэвтрүүлэх гээд яаарч ингэж хийсэн юм уу? Холбогдох хуулиудыг нь уншиж үзээгүй юм байхдаа. Төрийн байгууллага нь хуулийнхаа дагуу юмаа хийж, нэвтрүүлэхгүй бол хувийн хэвшлүүд бүүр замбараагаа алдана. Тоон гарын үсэг гээд юм байна тэрийгээ ашиглахгүй банкны эрхээр нэвтрэнэ гэдэг эрсдэлтэй.

Avatar

Зочин 2020-10-05 202.21.107.110

banknii erh batalgaatai. burtgeltei

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.116

Хаха чи онлайн банкны эрхээрээ нууц үгийг нь ашиглаад өөр үйлчилгээний аппруу итгээд орж чадах уу? нэвтрэх нэр нууц үгээ алдахаас айхгүй найдвартай гэж үзээд итгэж чадвал болно2.

Avatar

Зочин 2020-10-05 202.21.113.238

zugeeree Bolroo chadtsan tsaashid chanda. ter huul hmaagaui zaschiishde

Avatar

Зочин 2020-10-05 202.131.243.190

mongol Blockchain yu bolj bna

Avatar

Зочин 2020-10-05 43.228.131.110

Битгий солиор. ТҮЦ машин яачихаад элийрээд байгаа юм. Яс юман дээрээ ТҮЦ машин жинхэнэ иннрваци байсан шүү. МАН дөрвөн жил ухдлаа яриад одоо 5 дахь жилдээ худлааб урсаар л явна.

Avatar

Зочин 2020-10-05 211.36.136.8

түцтэй зууралдахаа больмоор юм ажлын байр бий болго үндэсний үйлдвэрлэл хөгжүүл түц мүцхэн ярих шийдэх гэж гишүүн болоо юу

Avatar

Зочин 2020-10-05 139.5.219.31

Hamag yumin hiisen hun ni Obuna bhd Uchralin zurgig nuurendeer n tawih yumdaa. Erun l ulsin ih hurlin gishuud, tom alban tushaaltnuud ntr dandaa l dooroo bga humuusiinhee hiisen zuil deer PR hiih yumdaa. Hurelsuh gej bas saihan jishee bn

Avatar

Зочин 2020-10-05 202.21.126.30

Гишүүд өөрсдөө бүгдийг хийх албагүй. Чиглэлийг нь гаргаж, бодлогыг нь батлаад, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгөх, Засгийн газарт хэрэгжүүлэх хугацаа, төсвийг нь баталж өгөх л үүрэгтэй. Тэгээд цаашаа нь бол Засгийн газрын холбогдох агентлагууд хийх ёстой.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.116

Хамаг юмыг нь Тэнгис гэдэг залуу базаж хийсэн байх. Мэдээж вэб порталыг нь нэг хувийн хэвшлийн компани хийсэн байх.

Avatar

Зочин 2020-10-05 192.82.65.224

түц машин хөгжих ёстой бус уу

Avatar

Зочин 2020-10-05 202.126.90.51

Нэг нь гарч ирээд нөгөөгөө үгүйсгэнэ…..хотооор нэг ТҮЦ машины зардал яах вэ?????
Эргүү хэнхэг муу дээдэс вэ…….

Avatar

Zochin 2020-10-05 211.235.55.78

Энэ бол үгүйсгэл биш хөгжил дэвшил дараагын шат!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж