Төв банк 19.3 сая доллар нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Төв банк 19.3 сая доллар нийлүүлжээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монгол банк 2023.20 төгрөгийн нэг ханшаар 19.3 сая ам.доллар, 310.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 24.0 сая юань нийлүүлжээ. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монгол банкнаас нийт 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж