Хятадын хагас тэрбум хүн “өш авах” аялалд гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Хятадын хагас тэрбум хүн “өш авах” аялалд гарчээ

Хятадын хагас тэрбум хүн “өш авах” аялалд гарчээ

Хятадад найман өдөр үргэлжлэх үндэсний баярын зөвхөн эхний дөрөв хоногт дотоодын аялагчдын тоо 425 сая давжээ. Хятадын аялал жуулчлалын салбарт хагас сая шахам дотоодын аялагчид 312 тэрбум юанийн орлого оруулсан талаар эх сурвалжууд мэдээлэв.

Хятадын ард иргэд аравдугаар сарын 1-ээс 8-ны хооронд “Намрын дунд сарын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уханьд өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын  сүүлээр шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахал гарснаас хойш Хятадад нийтээр тэмдэглэх баяр ёслолыг хориглосон байсан. Улмаар дотооддоо халдвар тархалтыг хязгаарлаж чадсанаар өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хятадын муж, хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн юм.

Хятад даяар хөл хорионд “уйдсан” дотоодын аялагчдадаа зориулан 1000 гаруй дурсгалт газар, үзэсгэлэнгүүд хөнгөлөлт үзүүлэх эсвэл үнэгүй үйлчилж байна.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж