Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэн гардаг | News.MN

Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэн гардаг

Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэн гардаг

Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэн гардаг

Туушин  зочид буудалд өнөөдөр /2020.10.05/ “Багш мэргэжил ирээдүйд”  хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монголын тэргүүлэх зэрэгтэй зөвлөх багш нар нэг дор чуулж, асуудлаа хэлэлцэж мэргэжлийн өнгө төрхөө тодорхойлсон юм.

Боловсролын салбарт чанартай боловсролын асуудал тулгамдаж буйн үндсэн шалтгаан бол багш нарын заах арга зүй, ур чадвар дутагдаж байна. Жил бүр 2500 гаруй багш шинээр бэлтгэгдэж ажлын байран дээр гардаг ч онолын мэдлэгээс өөр туршлага байдаггүй аж. Харин шинэ залуу багш нарыг чадахгүй байна гэж түлхэх биш ажлын байран дээр дадлагажуулж, мэргэжлийн багш бэлтгэх нь чухал гэдэгт Боловсрол шинжлэх ухааны яам болон зөвлөх багш нар санал нэг байлаа. Нөгөө талаас хүүхдийг хайрлаж энэрдэг, бие даасан хувь хүн болгон хүмүүжүүлэхэд багш нарын ур чадвар дутагдаж байна. Хүүхдэд мэдлэг боловсрол олгох нь чухал боловч тэднийг эцэг эхээс нь дутахгүй хайрлаж,  хүсэл сонирхлыг нь ойлгож хүндэлдэг байх ёстой.

ҮЕ ҮЕИЙН БАГШ НАРЫН ҮНДСЭН ЗАРЧИМ ХҮҮХДИЙГ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАХ

Монгол Улсын зөвлөх багш  Т.АЛТАНЦЭЦЭГ: 

-Үе үеийн багш нарын үндсэн зарчим бол хүүхдийг зүрх сэтгэлээсээ хайрлах. Сурагчдыг ээж шиг дэмжиж, эмээтэй нь адилаар хайрлаж сургах хэрэгтэй. Багш нь боловсролын салбарт 43 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд багш, ээж, эмээ гэсэн гурван статустай багшилж байна.

Хүний нялх үрийг өөрийн хүүхдээс дутахааргүй ээж, эмээтэй нь адилаар хайрлаж дэмжих үед нь дэмжиж, бурууг нь зөв рүү чиглүүлэх нь  багшийн зүрх сэтгэлээс шалтгаална. Заримд нь туршлага дутаж, зарим нь хүүхдэд чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж байна.

Хүүхдийг хайрлах үндсэн зарчмаас гадна шинэ залуу багш нар их дээд сургуулийн ширээнээс ажлын гараагаа эхлэх үедээ онолын мэдлэгээр цэнэглэгдсэн байдаг. Харин мэдлэгээ хэрхэн яаж хүүхдэд хүргэх вэ гэдэгт суралцаагүй гэсэн үг. Иймд шинэ залуу багш нарт зөвлөх багш нарын тусламж үйлчилгээг  холбож өгдөг механизм шаардлагатай. Шинэ залуу багш нарт бидний нөмөр нөөлөг, заах аргазүйн жишиг туршлага илүү их хэрэгтэй. Хэрэв шинэ залуу багш нарт  зөвлөх багш нарыг холбож өгвөл заах аргазүйд ахиц гарна. Би ирээдүйн багш болж буй шинэ багш нарт өөрөөсөө илүү итгэж байна. Харин цаашид нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөлтөө  дагаад ирээдүйд багш нарын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Багш нар өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа сайжруулж байж ирээдүйд асуудлаа бие даан шийддэг бие хүнийг төлөвшүүлнэ. Нөгөө талаас шинжлэх ухааны мэдлэгийг сурагчдадаа хэрэглээ болгон эзэмшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь  шинэчлэн батлагдсан хуулийн тухай ярьж өгдөг байсан бол одоо уг хуулийн үйлчлэлийг амьдрал дээр хэрэглэх боломжид сургадаг багш шаардлагатай гэлээ.

ШИНЭ ЗАЛУУ БАГШ НАРЫГ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ТҮЛХЭХГҮЙ 

Ерөнхий боловсролын  115 дугаар дунд  сургуулийн багш Д.МӨНХЦЭЦЭГ: 

-Ирээдүйн багш нарын чиг хандлагыг  хүүхдийг эцэг эхээс нь дутахааргүй хайрладаг байх ёстой хэмээн харж байна. Заах аргазүйн тухайд багш нар өдөр бүр ур чадвараа хөгжүүлэхэд анхаарч, сурагчаасаа нэг алхмын өмнө суралцдаг байж хүүхдүүдэд мэдлэг түгээнэ.

Хүүхдүүд цахим орчноос мэдлэг, мэдээлэл олж авч байгаа учраас багш нар сурагчдаасаа илүү төвшинд мэдээлэл олж авдаг, хүүхдүүдэд мэдлэг олгодог  байх  ёстой цаг үе ирсэн. Бидний хувьд ачаалалтай ажилладаг ч хүүхэдтэйгээ ажиллах цаг гаргаж чадвал илүү боломж бий.

Гэсэн ч нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулах ёстой. Нэг багш ангийн  60 хүүхэд бүрт ажиллаж чадахгүй үе байдаг ч бид сурагчдаа эцэг эх шиг нь хайрладаг болохоор хэнийг нь ч ялгадаггүй.  Шинэ залуу багш нар ажлын байран дээр заах аргазүй дутагддаг. Иймд туршлагатай, ахмад багш нартайгаа хамтарч ажиллавал ур чадвараа хөгжүүлэх боломж бий. Бид шинэ залуу багш нараа чадваргүй байна гэж түлхэхээс илүүтэй туршлагаа хуваалцаж мэргэжлийн багш бэлтгэхэд илүү анхаардаг. Багш мэргэжлийг сонгоод ажиллаж байгаа тохиолдолд хамт олон нь дэмжээд угтаж авдаг.

ЗАЛУУ БАГШ НАР ОНОЛЫН МЭДЛЭГТЭЙ Ч ХҮҮХДЭД МЭДЛЭГ ОЛГОХ, ХИЧЭЭЛ ЗААХ УР ЧАДВАРТ СУРАЛЦААГҮЙ

Ерөнхий боловсролын "Ирээдүй цогцолбор" дунд  сургуулийн бага ангийн багш Б.УЯНГА: 

-Багш хүн бол хүүхдээ ойлгож сонсдог, хүүхэдтэйгээ ижил сэтгэдэг байх ёстой. Нэг үгээр хэлбэл, хүүхдийн хамгийн ойр туслагч нь багш юм. Багш хүнд хүүхэд бидний үнэт зүйл. Хүүхдийг эцэг эхтэй нь адил хайрлаж, хандах ёстой гэдэгт өнөөдрийн хэлэлцүүлгээр багш нар санал нэгдэж байна. Мэдээж, хүүхдэдээ хайргүй багш гэж байхгүй болов уу. Нөгөө талаас багш нар сурагчаасаа нэг алхмын өмнө суралцаж байх ёстой.

Шинэ залуу багш нар ажлын байран дээр туршлагагүй байдаг ч маш хурдан хөгжиж, хөрвөдөг. Онолын мэдлэгтэй боловч заах аргазүйг эзэмшээгүй байдаг. Энэ ур чадварт бид туршлагаасаа хуваалцана, зааж зөвлөнө.

Нөгөө талаас хувь хүн өөрөө хичээх ёстой. Заах аргазүйд суралцах багшийн мэргэжил дээшлүүлэх институт бий, тогтмол сургалтууд зохион байгуулдаг. Залуу багш нарт ур чадварын дутагдалтай талууд байдаг ч хүүхдийг илүү ойлгож, дэмждэг давуу тал ч байна. Тиймээс бид багш нарыг дэмжиж, итгэл өгөх ёстой. Багш болъё гэж хүссэн хүн л мэргэжлийн багш болно.

БАГШ НАРТ СЭТГЭЛЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРНА

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.БОЛОРМАА: 

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр ирээдүйн багш нарын заах аргазүй, туршлагын талаар ярилцаж байна. Бид өмнө нь хүүхдэд мэдлэг өгдөг байсан бол өнөөдөр хүүхэд мэдлэгийг бие даан олж суралцдаг арга барил руу шилжиж байна. Техник технологийн эрин зуунд багш нар сурагчаасаа өрсч, илүү хурдтай хөгжиж байж хүүхдийг зөв мэдээлэл, мэдлэг олж авахад нь чиглүүлнэ, сургана. Багш нарт шинэ цагийн хүүхдүүдээ сайн судалж, ойлгож, итгэл өгч, зөв чиглүүлж, чин сэтгэлээсээ хандаж харилцах шаардлага тулгарч байна. Шинэ залуу багш нарын тухайд мэдлэг мэдээлэлтэй ч заах аргазүй туршлага бага, сэтгэлзүйн харилцаа хандлагад суралцах шаардлага гарч байна. Тиймээс хүүхэдтэй чин сэтгэлээсээ харилцах, сэтгэлзүйн хувьд тухайн хүүхдийг таньж мэдэх, сонсож хайрлахад залуу багш нарыг сургаж байна.  Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ багш нарт даатгаж орхих биш хүүхдийнхээ хүмүүжил, сурлагад анхаарах ёстой. Эцэг эхчүүд багш сургуультай хамтарч ажиллах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-05 202.131.225.150

хаа газрын сургуулийн хуучин захирлууд 3,0-50 сая төгрөгийн хахууль өгөхгүй бол ямарч дүнтэй төгссөн, ямарч чадвартай бай орох боломжгүй гэдгийг ямар нэг байдлаар ойлгуулснаар багшийн сургууль төгсөөд оргилсон сайхан сэтгэлтэй залуу хүүхэд ажил орох бөөн хүсэлтэй ирээд бүх зүйл нь нуран унаж мэргэжлээ ад үзэх хүртлээ жигшиж ихэнх нь өөр ажилд ордог. хахуулиа өгөөд орсон хэсэг нь ямарч баяр бяасалгүй болж өдөр хоногийг өнгөрөөж амьдрах байдалд л хүрдэг. энэ бол бүх л сургуульд байгаа үнэн

Avatar

Зочин 2020-10-05 66.181.168.199

өөрсдө хүүххэд байгааагүй юм шиг хүүхдийн үйлдлийг ойлгодоггүй, элдвээр авирладаг багшмаа хэт олон байнааа. ангидаа тоглоом авчирсан гээд чарлаад аав ээжийг нь дуудаад муухай бүдүүн хоолойгоор чарлаад байдаг авгай байна. сурагч эцэг эхчүүдийг нэг ч үг хэлүүлэх дургүй, авгай байна, өөрөө хүссэнээ х у ц а ж байх дуртай. сант анужин авга

Avatar

Би Монгол 2020-10-05 59.153.84.139

60-70-аад оны математик, физик, хими, биологийн хичээлүүдийн сурах бичгийг эргээд нэг үзэцгээ. Өнөөгийн сурах бичгээс чинь хамаагүй ойлгомжтой, тодорхой сурах бичгүүд байгаа. Хамгийн түрүүнд сайн сурах бичигтэй байж сургалт сайжрана.Мөн багш бүр хэмжээ хязгааргүй даалгавар өгсөнөөс болоод сурагч чинь даалгавараа хийж амжихгүй халтуур маягаар хийх бусдын даалгаварыг хуулах зэргээр аргалж хуурч мэхлэх , оромдох арга барилд сур-цаж байна. Наад их даалгавраас чинь болж залхаж сурах дургүй болж бн

Avatar

Зочин 2020-10-05 139.5.218.174

Ene vnen shvv.Shine surah bichgiig hvvhdvvd bitgii hel bagsh nar oilgohod hetsvv bn.Oligtoi jishee dasgal ch bhgvi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж