Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан! | News.MN

Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Өнөөдөр тагнуулч, маргааш ялтан!

Өнөөдрөөс сар гаруйн өмнө наймдугаар сарын 25-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Засгийн газрын албан мэдээнд өөрсдийнх нь  хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөсөн тухай дурдсан ч үндсэндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдол, шахалт, шаардлагаар тэднийг  ажлаас халсан болох нь удалгүй тодорхой болсон юм. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ “Намайг тагнаж чагнах ажиллагаанд оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг би гаргаж өгсөн. Би Д.Гэрэлийг зүгээр өнгөрөөхгүй. Эцсийг нь хүртэл явна” гэж экс тагнуулчтай “дайн” зарласнаа хэвлэлээр ил тод зарласан билээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын гомдлын дагуу хууль бусаар бусдыг тагнасан, чагнасан гэх  асуудлаар тагнуулын дарга асан Д.Гэрэл нарын найман хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, хурандаа Н.Баясгалан цагдан хоригдоод байгаа билээ.

Ийнхүү бусдыг хууль бусаар тагнасан чагнасан гэх хэрэгт ТЕГ-ын гурав дахь дарга шоронгийн хаалга татах нь цаг хугацааны асуудал болжээ. Энэ бол Монголын улс төрд шинэ дуулиан биш. Товчхондоо, Монголын улстөрчдийн хорхойтой араанд зуугдсан тагнуулын дарга нар шоронгийн хаалга татдаг нь “гэм биш ээ” гэсэн үг.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн “занаанд орсон” Д.Гэрэл лав “зүгээр” өнгөрөхгүй биз. Уг нь, өнгөрсөн хавар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “ТЕГ-ын дарга Д. Гэрэл 1990 оноос хойш гадаадын тагнуулуудыг барьсан анхны дарга” гэж амаа олохгүй магтаад байсан биш үү.

Тагнуулын ерөнхий газар нь Засгийн газрын харъяа, Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг агентлаг. Гэтэл үе, үеийн дарга нар нь танхимын сайд нартайгаа зөрчилдөж, шоронд явах нь Монголын улс төрд хэвийн үзэгдэл болох шинжтэй. Дагаад жирийн үүрэг гүйцэтгэгчид нь ажлаа хийж явсныхаа төлөө хэлмэгддэг, хоригддог болох нь.

 ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар Ц.Нямдоржийг “гүтгэсэн” буюу төрийн нууцыг задруулсан хэргээр долоон жилийн ял сонссон бол Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж гурван жилийн ял оногдуулсан. Дараагийн тагнуулч нь одоо Д.Гэрэл болж байна. Түүнд бусдыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харамсалтай нь, ТЕГ-ын экс дарга нарын хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын олон албан хаагч гэмт хэрэгтэн болдог, ял шийтгэл хүлээдэг. Б.Хурцтай хамт есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж, хориглосон ажиллагаа явуулсан, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж шүүхээс ял оноосон. Одоо найман тагнуулчийг Д.Гэрэлийн хэрэгт холбон шалгаж байгаа. Ингэхэд энэ Монголд чинь тагнуулч үлдэх нь үү.

Өнгөрсөн Баасан гаригт С.Зоригийн хөшөөнд Ардчилсан намынхан цэцэг өргөж эмгэнэл илэрхийлэв. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа олж, шүүхээс ялласан. Гэвч, Ц.Нямдорж "тэд бишээ, Б.Хурц тэднийг хэлмэгдүүлсэн" гэдэг. Тэрхүү аймшигт хэрэг гарсаар 22 жил өнгөрсөн хэдий ч  захиалагчийг нь одоо хүртэл олж зарласангүй. Уг нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Б.Хурц хэргийн захиалагчийг удахгүй зарлана гэж байсан ч удалгүй түүнийг Ц.Нямдорж албан тушаалаас нь зайлуулсан, шоронд хийсэн.

Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын зодоон бол С.Зоригийн хэргээс болсон нь үнэн. 2017 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Б.Хурц “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна. Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг” тухай хэвлэлийн хурал хийж байв. Хариуд нь Ц.Нямдорж “Тагнуулын ерөнхий газрын даргыг заавал солино” гэж заналхийлж, санасандаа ч хүрсэн.

Б.Хурцыг ажлаас нь халсны дараагаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг зарлах асуудал тэгсхийгээд нам жим болж, харин Ц.Нямдоржийн хувьд өнгөрсөн хугацаанд Хууль зүй дотоод хэргийн сайд гэхээсээ хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажиллаж ирсэн нь худлаа биш. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг удаа дараа шаардсан Ц.Нямдоржийн мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурлын мэдээ интернетээр дүүрэн бий.

2019 онд Ц.Нямдорж сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх 27 минут бүхий бичлэгийг гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж, энэ хэрэгт Б.Хурц ял авч, өдгөө шоронд сууж байна. Хэрэвзээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр Ц.Нямдоржийн хэлсэн шиг  гэм зэмгүй хүмүүс мөн болохыг тогтооход эсвэл С.Зоригийг амийг хөнөөх захиалга тэдэнд өгсөн  захиалагчийг олохын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга уг хэргийг төрийн нууцаас гаргах цаг болсон. Ядаж л Ц.Нямдорж сайд  Б.Хурцыг хэлмэгдүүлсэн эсэхийг, Б.Хурц тагнуулч Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хүчээр ял хүлээлгэсэн үгүйг иргэд мэдэх эрхтэй. Тэгээд ч одоо Ц.Нямдорж  хуулийн байгууллагаар саад хийж чадахгүй болсон байлгүй.

Б.Хурц ажлаа өгөхөөс өмнө хэвлэлийнхэнд өгсөн анхаарал татахуйц мэдээлэл нь  “Ц.Нямдорж гэж хүний тагнуулын холбоотой асуудал гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй гэдэг асуудал байсан. Үүнийг шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргах боломжтой болсон. Гадны албадад мэдээлэл өгсөн зэрэг хэргээр нэвтрүүлэг баримтат кино хийж бусад албан хаагчдад сэрэмжлүүлэг болох хэрэгтэй гэж боддог. Тэр 42 хуудас материал тэр үед алдагдсан юм шиг байгаа юм” гэх үг. ТЕГ-ын дарга асан Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбогдож байсан гэж байнга ярьдаг. Гэхдээ Ц.Нямдоржийг Хятадын тагнуул байсныг хэн ч тогтоогоогүй өнгөрсөн. Харин Ж.Баатар төрийн нууц задруулсан хэргээр шоронд суусан. Тэгээд одоо хэн нь худалчийг хэлэхэд хэцүү.

Энэ бүхнээс харахад улстөрчид нь гэмтэй болоод тагнуулынхнаасаа айгаад байдаг уу, тагнуулчид нь гэмтэй болоод улстөрчидөө айлгаад байдаг уу. Асуудал нь тагнуулчдаа байна уу, улстөрчдөд байна уу. Иргэдийн хувьд эргэлзээтэй олон асуулт хардлага дагуулсаар.

Тагнасан, чагнасан, гүтгэсэн, төрийн нууц задруулсан, эрүүдэн шүүсэн гэж ТЕГ-ын дарга болгоныг баривчилж, хорьдог юм аа гэхнээ даргынхаа даалгаврыг гүйцэтгэж явсан жирийн үүрэг гүйцэтгэгчдийн хувьд “өнөөдөр тагнуулч, маргааш ялтан” болохгүй гэсэн баталгаа байна уу!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-05 103.26.195.230

Тагнаж байгаад баригдаж тэнэгтсэн бүтэлгүй гаруудыг солих хэрэгтэй

Avatar

Irgen 2020-10-05 66.181.167.194

Odoo tegeed Tagnuul yu hiih uu? Nerteigeer ene baiguullagyg tatan bulgachaach. Uuniig zarim uls turchid huseed bn uu?

Avatar

GEREL SHOROND TAVTAI MORIL 2020-10-05 101.127.234.69

Iim zahialgat niitlel bichhee boliochee ard irgediig tuurugduuleed! Gereliin buzar bulhai n ilchlegdsen shuuh ch batalsan! Altnii uurhaig n huraagad offshore dansiin shalgache!!!

Avatar

Orgil 2020-10-05 202.70.34.38

eh oron iim ch boloh gej

Avatar

Зочин 2020-10-05 103.212.117.129

Коммунистууд нууц алба тагнуулын байгууллагыг хүчгүйдүүлж тарамдуулж нэр хүндийг байнга унагаж бна

Avatar

Зочин 2020-10-05 202.9.40.63

ГЭРЭЛ ДАРГА БОЛ ИХ Л ХАШИР МЭРГЭЖЛИЙН ТАГНУУЛЧ ХҮН ЗҮВ ЗҮГЭЭР ХҮНИЙГ ТАГНАХГҮЙ ЯМАР НЭГ АСУУДАЛ БАЙСАН БАЙХ.EР НЬ БОЛ ДЭЭД УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ДАРГА НАРЫГ САЙН ХЯНАЖ БАЙХ НЬ УЛСЫН ЭРХ АШИГ ГЭЖ ҮЗДЭГ ТАГНУУЛЫН ДАРГЫГ УИХ ААС ТОМИЛДОГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-10-05 182.160.1.91

Оюунэрдэнийг тагнах хэрэгтэй. Зөв. Юу ч хийж мэдэх сэжигтэй нөхөр. .Дүнхүү Оюунэрдэнэ Элбэгдоржийг ардчилалын "Хонхны дуу" – г дуулууллаа гэж загнааад байсан.

Avatar

Dbdnbd 2020-10-05 66.181.170.73

Novshnuudig tagnahgui yum bol taguulin gazar bgaad yadag yum. Oyunana gchy ih nuutstai zulbasaga yum l daa.

Avatar

ИРГЭН 2020-10-05 66.181.167.254

ДАРГЫН ДААЛГАВАР ГЭЭД ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙХ ЁСГҮЙ. ТАГНАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ, ЗОХИХ ШИЙДВЭРЭЭ ГАРГУУЛААД, ЦААСАА БҮРДҮҮЛЭЭД БОЛ БОЛОХ БАЙЛГҮЙ.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.52

Ц.Нямдоржийн үлдээсэн жишиг, өөрийнхөө болон намынхаа но-г хамгаалахаар хүчний байгуулгын үйл ажиллагааг хамгаалахаар 5 удаа зогсоосон хүн. Одоо төрийн ордон дотор хороо найруулсаар байгаа.Жишиг өөр дээр нь буух цаг ирнээ.

Avatar

Зочин 2020-10-05 64.119.27.182

Нямдоржийг шалгах цаг болсон арай дэндүү монголын тагнуулын байгуулагаар тоголлоо Ер нь бол зоригийг алсан дараа гаргасан гурван алчуурчны зурагтай Содномдаржаа Чимгээ нарын царай маш адилхан байна лээ Ер нь дэлхий бүх улсад тагнуулын байгууллагынхаа эрүүдэн шүүж илэрүүлдэг юм байна лээ олон ч арга байдаг юм байна Ялангуяа АНУд бүүр аймаар эрүүдэн шүүж илэрүүлдэг юм байна лээ Нямдорж Батзандан Лу Болд нар улс төрийн тоглолт хийж УИХ д дахин сонгогдоно гэж бодсон боловч харин ч ард түмэн зөв шдв

Avatar

Зочин 2020-10-05 192.82.68.140

Энэ улс бүрэн дампуурч байгаагийн нэг баталгаа нь энэ юм бн!! Монгол улсын төлөө ямарч ажил хийж болохгүй! Тэгвэл хэрэгтэн болно! Харин зүгээр л ажил хийсэн дүр үзүүлж завсар зайгүй мэдээлэл,мэдэгдэл хийж шоудаж ажиллах ёстой гэсэн үг!!

Avatar

Зочин 2020-10-05 192.82.67.230

Гэст хэргийн ул мер хаашаа хэн руу хэтлех нь шалнах пжлын ундэслэл болго Хиух бмаа олж ядаад О г тагнаагцй бх

Avatar

Zochin 2020-10-05 192.82.76.25

Ulsiin ajliig huviin company shigee ajluulj bolohgui bha. Huviin company ni ch ingej duraaraa ajillahgui bolson tsag shu.

Avatar

Zochin 2020-10-05 66.181.184.17

Buruu ajillij erkh medlee mhed baikh khamaagui

Avatar

Зочин 2020-10-05 98.253.30.34

ONOODOR YALTAN MARGAASH ULSIIN IH HURALIIN GISSHUUN.

Avatar

Zochin 2020-10-05 150.129.142.169

Tagnuuliin ajiltan nar ulsiin nuuts zadlahgui gej tangaraga urgusun bdag tul yum helj yarih n hyazgaarlagdsan bdag.
Harin ene oyunerdene metiin uls turchid uuniig n dalimduulj show hiideg

Avatar

Зочин 2020-10-05 202.55.191.130

hen durtai ni duraaraa durgij boldog bolj dee, tagnuul bie daasan baiguullaga l baimaar yum uls turtei hutgah hereg baina uu

Avatar

зочин 2020-10-05 103.26.195.46

Тагнуулын байгууллагын үндсэн үүрэг нь тагнах чанах биздээ. Үндсэн ажлаа хийснийхээ төлөө ял авч хлригдож буй нь дэндүү шударгө бус бишүү

Avatar

Зочин 2020-10-05 192.82.69.112

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА УГ НЬ ҮНДЭСНИЙХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САХИН ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ , ГЭТЭЛ УЛС ТӨРЧИД БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ АЖИЛААД БАЙДАГ НЬ НУУЦ БИШ БОЛСООН .

Avatar

Зочин 2020-10-05 103.212.119.45

Бас бүх Ерөнхий сайдууд шоронд орох уу???

Avatar

зочин 2020-10-05 202.126.89.177

Хурцын тагнуул гэж юу байсын . Тамхины наймаачин

Avatar

Зочин 2020-10-05 202.126.89.232

Өөрсдөө их далчиганаад байвал хэрэгтэн болж л таараа.

Avatar

Зочин 2020-10-05 202.9.40.158

Хурц бол мэрэгжлийн тагнуулч биш шүү1Барилгын техникум ч билүү ТМС ч билүү төгссөн хууль гэдгийг мэдэхгүй пацаан Элбэгдоржийн хормой дор их даварсан юм шүү.

Avatar

Б 2020-10-05 192.82.67.7

Но-той бол хэнийг ч байсан тагнах хэрэгтэй ш дээ. Оюун-Эрдэнэ асуудалгүй юм бол юундаа сүржигнээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-10-05 202.126.89.232

Хууль журам, прокурорын зөвшөөрөл гэж байхаа болисон уу. Амар юм болох нь

Avatar

Зочин 2020-10-05 64.119.20.189

Ер нь бол аливаа улсын Тагнуулын байгууллага Төр , Засгийн эрх баригчидаа 1-р хүн хүртэл тагнадаг , чагнадаг байсан юм биш үү Орост гэхэд Ю.Андропов Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежевээ тагнаж чагнан Узбекстаны "Хөвөнгийн хэрэг" олон хэргүүдийг "гардаж" байсан гэдэг биз дээ Байдаг л асуудал байх даан ч манай болхи тагнуулчид баригдчихсан болохоос биш

Avatar

Зочин 2020-10-05 192.82.77.22

tagnuulch bish hoshnognii nuhnuud

Avatar

Зочин 2020-10-05 202.21.107.86

Уг нь тагнуулын систем чинь улс орны аюулгүй байдлыг хангадаг биз дээ. Төрийн нүд чих соргог байх ёстой шүү.

Avatar

zochin 2020-10-05 202.179.26.138

Төрд гарсан дарга нар тагнуулын дарга нараа тагналаа чагналаа гээд хориод байх юм. Алхам тутмыг нь тагнах ёстой. Яаж самарч байгааг нь ард түмэнд мэдэж байхад. Гэм хийгээгйн бол юундаа айдгийн. Тагнах нь тагнуулын үүрэг биз дээ

Avatar

Зочин 2020-10-05 59.153.114.51

ЦОЛ ХУРААХ АРГА ХЭМЖЭЭ ТАГНУУЛД ХАМААРАХГҮЙ ЮУ

Avatar

Seegii 2020-10-05 66.181.190.16

Монголын төрийг тагнуулгүй болгох нямдоржын ажилгаа амжилтай хэрэгжлээ ард түмэн саналаа өгөхөөс өөр эрхгүй этгээдүүдийг тагнуул шалгахгүй бол төр гэж байгаад хэрэггүй тэрний оронд тагнуулын газраа засгийн газар тараасан дээрдээ ажиллаа хийсэн хүнийг шоронд хийж байхаар

Avatar

Зочин 2020-10-05 202.21.107.110

Yagaad tagnuuluud tagnaj bolohgui bgaa um be. Ugaasaa tagnah ni ajil ni um bish uu.

Avatar

Зочин 2020-10-05 202.21.108.247

Нямдорж байгаа цагт энэ газар улам л ажлын чадамжгүй болох байх даа

Avatar

Zocnin 2020-10-05 68.145.61.75

Tagnuuld erh ni bdag blguide Oyunerdeniig tagnah yu ni buruu bgaa yum be Er ni deer garsan kyiwarcnid olon bgaa ni tagnah cnagnah ajillagaag ihesgee biz harin cn tegj bj niigem tsewershine Gemt ei yum hiigeegui l yum bol Zoyunerdene yundaa ssndraad bgaa yum

Avatar

Зочин 2020-10-05 103.212.118.199

Б.Хурцыг өмөөрч бичиж байгаа юм байхдаа. Б.Хурц, Ц.Нямдорж хоёр хэн хэнийгээ хэлэлтгүй хоёулаа л хар шүү дээ. Гэхдээ Ц.Нямдорж арай цайвар байхаа. Дээд сургуудь төгсөөгүй, овоож оцойж хийж гийгүүлсэн гавьяа байхгүй мөртлөө Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр бригадын генералыг шууд алгасан хошууч генерал болсон хөгийн этгээд. Насаараа зүтгээд хурандаа цолтойгоо үлдсэн олон хүн бий шүү дээ. Б.Хурц ядаж л ТЕГ тасралтгүй 10 жил ажилласан бол ч бас яахав гэх сэн

Avatar

Зочин 2020-10-05 202.179.21.222

Hurts bol mash hongon hiisver er

Avatar

Zochin 2020-10-05 202.126.88.59

tagnuulchid amaa needhguig dalimduulj heregt ungaadag

Avatar

858 2020-10-05 64.119.27.192

buruu zuil hiivel hembeguich yltan bolno shdee

Avatar

Зочин 2020-10-05 203.98.76.192

Энэ бол эмгэнэл. Төрийн хүний хэргийг оролдвол шоронд ордог. Төр төр биш тоглоом болж байна.

Avatar

Зочин 2020-10-05 49.0.149.20

БУРУУ ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЯЛТАН БОЛОХ ЁСТОЙШДЭЭ ЗАХИАЛГААР БИЧДЭГ НЯМСҮРЭН ГЭГЧЭЭ

Avatar

Зочин 2020-10-05 49.0.149.20

ЗАХИАЛГААР БИЧДЭГ НЯМСҮРЭН ГУАЙ БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ӨӨР АРГА БАЙХГҮЙ ДЭГЭЭ ИЙМ ЮМ БИЧЭЭД ЮУН Ч ЗАВТАЙ ЮМ ВЭ

Avatar

Зочин 2020-10-05 64.119.23.148

Zohiomoloor buruutgadag baival yahuu ?!

Avatar

duureg asuudal 2020-10-05 66.181.177.232

bolobsrolin yam yu hiy baisan mongol hel harsh ugatai tuba ugeer hudal orchulgaar duursen baihad.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.177.232

boob ganbir ged 100 ug baidin mongol helend doromjilson. enig medehuu hen ene ugig ingey hudla orchulsan. nariin boobni delguur saltaani delguur. haramch saltani delgur ingey buruu yarisan aldaa mash tom aldaa. mongol helee abarna.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.177.232

uzbek geed ongirod abisan iraq-t mongol tsereg yalagdagui. yalagday uzeegui mongol tsereg. uzbekstan hiar tsohiulsan. urgeljilnee

Avatar

Зочин 2020-10-05 66.181.177.232

abs dahin heleh gesiin yalagdaj uzeegui mongol tsereg. abahazia gornia karbaki yu bolob uzebekuud zebsege aby cahdalgui hair tsohiulsan shdee harjinuu.

Avatar

Болд 2020-10-05 103.212.118.146

Засгийн газрын харьяаллаас гаргаж УИХ-ын харьяанд оруулах хэрэгтэй.

Avatar

mexika 2020-10-05 66.181.177.232

zia zia naadah boobo toiruulad idel dee ideeche. naad boob chin oboo amtguima. ene mongol hel mon uu asuujina. naadah saltaaga ideld ee saltaaga toiruulad id gejina. ingey orchuulah uu. mongol helend hudala tuba galig aby shuud doromjiloo bolioroi shaardajina.ene eh hel mongol darhaa gui bolsonhereg mon shuu.

Avatar

Элдэв Очир 2020-10-05 119.40.103.3

Нямка ч олон хүний амьдралыг үрж байна даа.

Avatar

Zochin 2020-10-05 202.170.70.48

Өөрийн толгойгүй байхаар ингэж байгаан. Хэрэг хийсэн бол ялаа үүрэх л болно. Хэний хутгасан баасанд орж байгаагаа л сайн бодох хэрэгтэй. Улс төр энэ тэр гэж балайрна. нэг л амьдрах амьдрал. Нэр төртэй сайхан амьдар залуусаа.

Avatar

Ss 2020-10-05 66.181.161.103

Нямдоржийн хийсэн хэрэг

Avatar

Зочин 2020-10-05 64.119.16.230

Хурц бол сайн ажилласан гэж боддог шүү

Avatar

Зочин 2020-10-05 192.82.71.34

МОНГОЛ ТӨР НҮД ЧИХГҮЙ Л БОЛЖ БНА.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.182.212

Одоо тэгээд баригдаж баригдаад байвал мэргэжлийн ур чадвар муутай гэж л ойлгоно доо

Avatar

Irgen 2020-10-05 64.119.23.38

Dotroos ni hamt ajilj baisan ajiltan oyunerdened pyldagnaj ochij helee bailgui. Gesnees ter tagnuulaas yaaj il bolohvii

Avatar

Зочин 2020-10-05 202.21.109.82

ХӨӨХРИЙ ИЙМ ТӨРТЭЙ БАЙХ ГЭЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж