​Н.Онон, Ж.Мөнхсайхан нар Гавьяат боллоо | News.MN

​Н.Онон, Ж.Мөнхсайхан нар Гавьяат боллоо

​Н.Онон, Ж.Мөнхсайхан нар Гавьяат боллоо

​Н.Онон, Ж.Мөнхсайхан нар Гавьяат боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны  аравдугаар сарын 05-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.

Тухайлбал, олны танил хүмүүсээс Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Ононд Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Мөн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханд гавьяат жүжигчин цол олголоо.

ШИНЭХЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Н.ОНОН баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр "Шагнал авах тухайгаа Баасан гаригт сонссон. 1989 оноос хойш 31 жил мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байна. Энэ урлаг руу анх хөтлөн оруулсан н.Доржсамбуу багш болон н.Сугар багш, хошин урлаг руу оруулсан МУГЖ Б.Батзаяа ахдаа баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Нутгийн зон олондоо мөн баярлалаа.  Миний амьдралын салшгүй болсон Х-ТҮЦ продакшны хамт олондоо баярлалаа" гэлээ.

"Х-Түц" продакшний захирал,  Гавьяат жүжигчин Н.Онон 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин И.Одончимэг, Аглуу буюу Л.Баттулга нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж "Х-Түц" нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн "Х-Түц" продакшныг байгуулах эхлэл байсан гэдэг.

Жүжигчин Л.Баттулга буюу аглуу  "Н.Онон ахаараа маш их баярлаж байна. Н.Онон ах хошин урлагийн гавьяатуудад үүдийг нь нээж өгч өнөөдөр өөрөө хамгийн сүүлд нь гавьяат болж байна. Н.Онон ах ард түмний хувьд хэдийнээ гавьяат болчихсон. Гайхалтай уран бүтээлч ахдаа маш их баярлаж байна" гэсэн юм.

"МАСК" ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧИН  ШИНЭХЭН ГАВЬЯАТ Ж.МӨНХСАЙХАН мөн баярын сэтгэгдлээ хуваалцаж, өнөөдөр энэ сайхан өдөр төр, түмнийхээ хүндэтгэлийг хүлээлээ. Уран бүтээлч хүнд үүнээс өөр жаргал гэж үгүй. Шагнал авах тухайгаа Баасан гаригийн орой мэдсэн. Үзэгч түмэндээ баярлалаа” гэв.

Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан нь 1996 онд СУИС-ийг төгсөн, УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар "Өнгөт инээд" Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Ж.Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж 3 дах жилдээ оролдон  байж 1996 онд тэнцэж элсэн орсон гэдэг.

Хошин урлагийн жүжигчид гавъяат цолоор шагнууллаа

Хошин урлагийн жүжигчид гавъяат цолоор шагнууллааhttps://news.mn/r/2356662/

Posted by News.mn on Sunday, October 4, 2020

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

  • Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
  • Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:

  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш,

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

  • Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарыг тус тус шагнав.

Мөн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн,

“Эрчмийн ундраа” ХХК-ийн ерөнхий инженер Далхжавын Зоригт,

Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Готовын Нанзад,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэдэнгийн Сосорбарам,

“АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Цэвээнжавын Эрдэнэбилэг,

Монгол Улсын гавьяат багш цолоор “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Чойжавын Баатар,

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх,

Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирал Цэвээний Баянсан,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирал Шоовдойн Болдбаатар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Монхорын Гаамаа,

“Манай гэр бүл” нийгэмлэгийн зөвлөх Намжилын Гаамаа,

Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Цэрэндоржийн Гомбо,

Монгол Улсын консерваторийн багш Ширнэнгийн Дуламсүрэн,

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сангидоржийн Луумаа,

Монгол Улсын боловсролын их сургуулийн ахмад багш Цэдэнжавын Маам,

Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Зундуйн Намнансүрэн,

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Найдандоржийн Нямжав,

Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сампилын Пүрэвжав,

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуулийн ахмад багш Готовын Содном,

Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн ахмад багш Бадгарын Цэдэвсүрэн,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Чилхаажавын Чанцал,

Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бадамын Энхбаяр,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Ариун-Очир” ХХК-ийн ерөнхий захирал Цагаанайн Зулхүү,

Баян-Өлгий аймгийн “Көшелик” ХХК-ийн захирал Хабылын Мүпти,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Натжавын Дариймаа,

Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр,

Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан,

“Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан,

“Икс Түц” продакшны захирал Нанжидын Онон,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Чойнжоогийн Цоггэрэл,

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Лувсаншаравын Жалхар,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Тогосын Болд,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Лхаасүрэнгийн Ганболд,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Бүрэнтөгсийн Галдаа,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЭМТ-ийн их эмч Гончигийн Байгалмаа,

Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын зөвлөх эмч Сосорбарамын Ганбат,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн судасны ангиографийн эмч Зундуйн Лхагвасүрэн,

Хөвсгөл аймгийн “Оточ” эмнэлгийн их эмч Дандарын Мягмар,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Чойжингийн Оюунчимэг,

Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Рашбудын Тунгалаг,

АШУҮИС-ийн багш Авирмэдийн Эрдэнэбилэг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч Сэдэдийн Батхуяг,

Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа,

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахмад настан Хувцагааны Сансалмаа,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Шинэнбалжийн Батсайхан,

Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын ерөнхий удирдаач Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий,

Чөлөөт уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд,

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач Нацагийн Цолмон,

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Гомбын Эрдэнэчулуун,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Дашбямбын Бямбадагва,

ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Намхайдагвын Ганхуяг,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Хахарманы Минат,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Баасанжавын Мөнхөө,

Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Хахсатын Саясат,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Ач” анагаах ухааны их сургуулийн ахлах багш Жанцандоогийн Батаа,

Ховд аймгийн “Эрүүл заяа” ТББ-ийн тэргүүн Бэгзийн Жамсран,

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Цэгмидийн Пүрэвдаш,

Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Бат-Очирын Цэрэнбалтав нарыг тус тус шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.171

hoshin shogiiin buh alia salbadainuudad naad tomroo og2 yarishig zgr

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.145

бат-үүл улсын баатар цолтой. юу хийсийн. хийсэн юмыг нь тооч доо. Харин эд бол хийсэн юм нь нүднээ ил жүжигчин хүмүүс. юм хийгээгүй гээд хэлэх гээд үз л дээ

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.145

3 жил өгч байж сСУИС т оржээ … Мөнхсайхан орьё л гэж орж дээ. орсон нь ч оносон байнаа

Avatar

зочин 2020-10-05 66.181.179.16

онон мөнхсайхан хоёр бол тэтгэвэрийн хэдэн хөгшидөө доромжилсоор байгаад "гавьяат " нэр зүүлээ. настан буурлуудтайгаа зүйлэх юмгүй хүмүүс байсан юм болов уу. эсвэл насаараа залуу явна гэж тэнэгтсэн үү.

Avatar

Май 🖕 2020-10-05 64.119.19.154

Битгий х**

Avatar

зочин 2020-10-05 66.181.191.95

Мөнхсайхан, Онон нарт баяр хүргэе.
Хошин урлагийн жүжигчдээ аялаад яахнав дээ. Тэд олон жил урлагт
зүтгэсэн, тэр чигтээ хөдөлмөр шингэсэн ажил. Нийгэмд болж бүтэхгүй байгаа
бүхнийг тэд бүтээж чадсан. Хүмүүст хүргэж чадсан.
Миний хувьд тэдний баярлаж байгааг харахад ч сайхан байна.

Avatar

Чиний сүүдэр 2020-10-05 182.160.38.15

Монгол улсын ард иргэдийг доромжилсон үйлдэл боллоо. Үүнд баярлаж буй малнуудыг хараад аргагүй л үхэр монголчууд юмдаа гэж бодох юм.

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.145

одоо болио хөгшөөн яасан атаархуу юм бээ

Avatar

Зочин 2020-10-05 172.58.141.183

Onon tui mai

Avatar

Зочин 2020-10-05 66.181.185.196

Багш нарын насны мөрөөдөл ардын багшийг тамирчид авдаг нь солиорол доо,

Avatar

Зочин 2020-10-05 172.58.141.183

Onon tui mai

Avatar

Зочин 2020-10-05 172.58.141.183

Onon aviyasgui teneg gar

Avatar

Зочин 2020-10-05 139.5.219.166

Шуудай шуудайгаар нь тарааж байна даа,Багабанди,Энхбаяр нар бас л ингэж тараагаад дууссан

Avatar

зочин 2020-10-05 192.82.78.114

Сонгууль дөхөөд шгнал ч урсаж байнаа,Дахиж сонгогдох гэж их юм болж байнаа дахин сонгохгүй шүү

Avatar

Зочин 2020-10-05 202.126.90.149

7 хоног бүр бааханыг шагнах хэрэгтэй.Тэгвэл ирэх жил ерөнхийлөгчид асуудалгүй.

Avatar

Зочин 2020-10-05 59.153.114.51

БААТАР ЮУ ВЭ

Avatar

зочин 2020-10-05 202.126.89.71

Төр засаг ерөнхийлөгч нар маань бүгд хошин шог болчихсон. Тэгээд л салбар салбараа дэмжээд л яваа м бнал даа

Avatar

МЭЛС 2020-10-05 202.131.245.6

болж дээ, баяр хүргэе

Avatar

Зочин 2020-10-05 202.126.89.192

Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг чинь алдарт эх, гавьяат одон цол өгөхөд байдаг билүү. Энэ зүйлийг өгөх гэж төсвийн мөнгөөр бүх аймгаар явж, бүх хүмүүсийг хөдөлгөн, хаа сайгүй л цэцэг, дээл болсон зурагтай боллоо. Гэтэл яг хийж бүтээдэг хүмүүсийг элдвээр доромжилж, гутааж, барьж хориод байгаа нь эрүүл бус харагдаж байна

Avatar

Зочин 2020-10-05 202.179.25.17

Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан юмуу. Зарлиг гарахаас өмнө, өчигдөр мэдээлчихсэн байсаншдэ.

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.54

Манай дараагийн ерөнхийлөгч хошин урлагийнханаас төрж ч магадгүй. Украинд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч болсон биз дээ?

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.55

Алиа салбадай нар яасан гэж гавьяат болов. Марзганаж хүмүүсийн мөнгийг шулсан гэж гавьяат өгч байгаа юм уу. Монголчууд тархины тураалтай, оюуны хомсдолд оржээ. Чааваас иймэрхүү өлөн нүдтэй юмнууд гавьяат болохоор юу гэж хэлхэв. Баярмагнай бил үү бас турж үхсэн хүний сүнс, дандаа хоол ярьсан бас гавьяат уу. Алдаг юм байна.

Avatar

Иргэн 2020-10-05 192.82.68.156

ХӨГЖИЛД ЮУ ОРУУЛАВ. БАЯРМАГНАЙ, БОЁО-АРИУНБОЛД, ХҮРЛЭЭ, АГЛУУ, ОНОН, МӨНХСАЙХАН ГЭЭД ЦУВАРЧ ӨГНӨ. ТЭД НЭГ ТООСГО ӨРЖ ҮЗСЭН БОЛОВ УУ. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ИЧИЖИ АМЬДАР ГЭДЭГ ҮГНИЙ УТГА НЬ ЭНЭ ЮМ. ТӨРИЙН ШАГНАЛЧ УТГАА АЛДАЖ, ҮНЭ ЦЭНЭЭ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА.

Avatar

Иргэн 2020-10-05 192.82.68.156

УРЛАГ УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛДЭГ БОЛ МАНАЙХ АЗИЙН БАР УЛС АЛЬ ХЭДИЙН НЬ БОЛСОН. ТЭГЭХЭД БҮХЭЛ БҮТЭН ҮЕИЙГ ХҮМҮҮЖҮҮЛСЭН БАГШ ХҮН АЛТАНГАДАС ОДОН, ЦАГААН ХАЛААД НӨМРӨН ЭНХИЙН МАНААНД ЗОГСОЖ ХҮН АРДАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХИЙН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ЯВАА ОЛОН САЙХАН ЭМЧ ҮСРЭЭД ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААНТУГИЙН ОДОН, ХИЧНЭЭН ОЛОН САЙХАН ИНЖЕНЕРҮҮД ЯМАР ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛЖ БАЙГААГ БҮГД БИД МЭДНЭ. ГЭТЭЛ ӨӨРИЙНХӨӨ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ МӨНГӨӨР ТОГЛОЖ БИЕСЭЭ БАЯСГАДАГ ЭНЭ ХОШИН УРЛАГИЙНХАН УЛСЫН

Avatar

зочин 2020-10-05 122.201.19.99

Баяр хүргэе

Avatar

Marzagnal magnaid garchee 2020-10-05 202.126.90.107

Arai l hetech bna daa,iim hynyyst yun gaviyat veeeee….alia marzan mamai sumiin tuvd bdag l ulsuudiin maani adilhan baagiinuud…arai arai

Avatar

Zochin 2020-10-05 103.229.122.139

Ug ne gayveat avah estoi humuus Shagnal odon medal garduulah shuumjlehees uur ajil ene hynd baihgyi yum uu. Ulsaa gej boddog bol uhaanaa uralduulah estoi baimaar. Songyyli bodood shoy hiigeed l yavah yum daa

Avatar

Зочин 2020-10-05 139.5.219.123

90-ээд оны хүнд жилүүдийг хошин шогийн та нарынхаа сэтгэлийн дэм, хүчээр давж гаргасан даа. Хэний нь гэж үлдээхэв дээ. Бүгдэд нь халуун баяр хүргэе!

Avatar

Зочин 2020-10-05 202.179.21.210

Энэ хошин шогоор гавьяат автлаа явна гэдэн өөрөө хошин шог шүү. Сонгодог урлаг. утга зохиолын хөгжил хаана байна. Эсвэл тэд юу ч хийхгүй байгаа юм уу

Avatar

зочин 2020-10-05 66.181.171.34

Шагнадсан бусад хүмүүсийн талаар бичээч ээ. Хэвлэл мэдээлэл ингэж алагчлах ямар шаардлага байдаг юм бол. Энэ хандлага чинь нийгмийг хагалах нэг үндэслэл болдог шүү

Avatar

Зочин 2020-10-05 192.82.71.34

ОНОН СӨЙН ЖҮЖИГЧИН Л ДЭЭ. ГЭХДЭЭ Л УХААЛАГ ХОШИГНОЛЫГ ОЛЖ НЭЭЖ НАЙРУУЛАХДАА ИЛҮҮ МЭДРЭМЖТЭЙ МЭДЛЭГТЭЙ АВЬЯАСТАЙ САНАГДДАГ ШҮҮ. БАЯР ХҮРГЭЕ.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.191.229

Гавъяа гэдэг үг гай яа гэж сонсогддог болох нь дэг шүү.

Avatar

Chuka 2020-10-05 202.9.40.77

Gaviyat gedeg une hundgui bolson…CTA giin hemjeeni shagnal….ene shagnal dagaj boon honglolt edelne..bidnii tatvariin hols huch shuudee..saihan gaviyatnuudii hajuud yuch bish..

Avatar

Zochin 2020-10-05 202.126.89.249

Onon bol avax l estoi xunii neg

Avatar

Зочин 2020-10-05 112.72.15.78

Алдар гавьяа хүртсэн жүжигчдэдээ байр хүргье. Ерөнхийлөгч маань түүхт ой, баяр ёслолын үеэр ард иргэдэдээ шагналаа өгөхгүй байж яагаад нууцаар сэм сэмхэн шагнаад эхэлвээ.

Avatar

Shog 2020-10-05 66.181.186.102

Heden hoshin shogiihon ireh jil ch yostoi duhaa saitatal songuulid yavhandee

Avatar

Зочин 2020-10-05 66.181.191.229

Жеико Хошингийнхныг хошногодоод яах гээд байгаа бол. Манийгаа хошин амьдар гэх нь үү?

Avatar

Bold 2020-10-05 84.44.141.179

Nuur bieniihaa gajigaar hun shoolood Gabiyat avdag humuus ymdaa buur balairsan

Avatar

Зочин 2020-10-05 202.131.245.243

Чивтэй чавганц нараас 2 нь гавьяат цол аваа юу? ккккккккккккккккккк

Avatar

Зочин 2020-10-05 202.131.240.147

hairtai 2 jujigchin maani gaviataa avchee, bayar hurgeyee!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж