Н.Онон: “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Н.Онон: “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай

Н.Онон: “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2020.10.05/ Төрийн ордонд болж байна. Монголын хошин урлагийн салбараас “Х-ТҮЦ” продакшны захирал, жүжигчин Н.Онон, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэдэнд баяр хүргэхээр Сүхбаатарын талбайд хошин урлагийн уран бүтээлчид, ар гэрийнхэн нь цугларчээ. Энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханаас баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр “Би 1992 оноос хойш тайз, дэлгэцийн уран бүтээлд амьдралаа холбосон. Өнөөдөр үзэгч түмнийхээ буянаар ийм сайхан цол тэмдэг хүртээд байна” гэсэн юм.

Жүжигчин Н.Ононгоос баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Шинэхэн Монгол Улсын Гавьяат жүжигчиндээ баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Та бүхэндээ баярлалаа. Манай “Х-ТҮЦ” продакшнаас төрөн гарсан дөрөв дэх Гавьяат жүжигчин болж байна. Өмнө нь найруулагч Ч.Найдандорж, И.Одончимэг, Л.Баттулга нар маань Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж байсан.

Миний хувьд 1989 оноос хойш мэргэжлийн урлагийн байгууллагад жүжигчнээр ажлынхааа гарааг эхэлсэн. Тэр цагаас хойш 31 жил болжээ. Манай продакшны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сайхан мэргэжлийг зааж, сургасан бүх багш нартаа их баярлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа ахдаа маш их баярлаж байна.

-Өнөөдөр хошин урлагийн салбараас хоёр Гавьяат жүжигчин төрөн гарч байгаа шүү дээ?

-Хошин урлагийн салбараас өнөөдөр хоёр Гавьяат жүжигчин төрлөө. Маш сайхан байна. Хошин урлагийн салбарт ажиллана гэдэг тийм амар биш. Их хүнд хөдөлмөр. Жүжигчин Ж.Мөнхсайхан дүүтэйгээ хамт Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж байгаадаа баяртай байна.

-Хошин урлагт ажиллахаасаа өмнө Драмын театр хэдэн жил ажилласан бэ?

-Би Улсын драмын эрдмийн театрт 10 жил жүжигчнээр ажилласан. Энэ хугацаандаа дөрөв, таван дүрд тоглосон байдаг. Миний хувьд “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай.  Залуу байхдаа сонгодог жүжгийн дүрд тоглосон. Ганц нэг хүмүүс намайг гайгүй тоглосон гэж үнэлдэг юм. /инээв/

Хошин урлагийн жүжигчид гавъяат цолоор шагнууллаа

Хошин урлагийн жүжигчид гавъяат цолоор шагнууллааhttps://news.mn/r/2356662/

Posted by News.mn on Sunday, October 4, 2020

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж