Цар тахлаас болж далайн аяллын салбар зэвэрч байна | News.MN

Цар тахлаас болж далайн аяллын салбар зэвэрч байна

Цар тахлаас болж далайн аяллын салбар зэвэрч байна

Цар тахлаас болж далайн аяллын салбар зэвэрч байна

Их Британи, АНУ, Италийн аялалын тансаг зэрэглэлийн усан онгоцнууд цар тахлаас болж, Туркийн боомтод царцаж, зарим нь дахин ашиглагдахааргүй болтлоо эвдэрч, зэвэрч байна.

Жишээлбэл, Туркийн Измир хотын ойролцоох Алиага тосгоны боомтод зогссон тансаг зэрэглэлийн аялалын асар том таван усан онгоцыг хэсэгчлэн салгаж, хаягдал төмөр дахин боловсруулах газарт хүргэх ажил эхэлжээ.

Тэр таван хөлөг онгоцны дунд Карнивал Круз аялалын компанийн сүүлд шинээр засч сайжруулсан Карнивал Фантази хөлөг хүртэл бий гэнэ. Түүнээс гадна дахин гурван хөлөг онгоц засвар авахааргүйгээр зэвэрч, удалгүй төмрийн хаягдал болоход тун ойрхон байгаа аж.

Одоогийн байдлаар ашиглалтаас хасагдсан хөлөг онгоцуудыг тасдаж, жижиглэх ажилд 25 мянган ажилчид оролцож байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар нэг бүтэн хөлөг онгоцыг жижиглэхэд зургаан сар зарцуулагддаг аж.

Мөн дээрх ажилчдаас гадна зочид буудлуудын ажилчид хөлөг онгоцууд дээр ажиллаж, илүү хаягдал гаргахгүйн тулд ашиглаж болох эд хогшлуудыг цуглуулж буй гэнэ. Хөлөг онгоц дахин боловсруулах үйлдвэрүүдийн холбооны дарга Камил Оналын хэлж байгаагаар Турк дэх усан онгоцнуудаас гаргаж авсан төмөр оны эхээр 700 мянган тонн байсан бол оны сүүл гэхэд 1.1 сая тонн болгох төлөвлөгөө гарсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-05 139.5.219.42

chi muu archaagui yduu yu geneeee kkk

Avatar

Өмхий баячууд 2020-10-05 66.181.182.212

Болж болж өмхий баячууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж