Саркозийг дахин шалгаж эхлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Саркозийг дахин шалгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Саркозийг дахин шалгаж эхлэв

 

Францын экс ерөнхийлөгч Николя Саркозийн 2012 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хэргийг прокуророос мөрдөн шалгаж эхэлжээ. Тэрбээр ирэх 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр санаархаж байгаа юм. Николя Саркози 2012 онд ялагдал хүлээсэн сонгуулийн кампанит ажилдаа хуульд заасан хэмжээнээс хоёр дахин их мөнгө зарцуулсан хэмээн сэжиглэгдэж байна.

 

Өдгөө 61 настай Николя Саркози Мягмар гаригт /II.16/ бүтэн өдөржин прокурорт байцаалт өгч, хэргийг үгүйсгэжээ. Прокурорууд түүнийг хуурамч бичиг баримт үйлдэж, итгэл эвдсэн хэмээн буруутгаж байна. Саркозийн сонгуулийн кампанит ажлын санхүүгийн хэрэгт холбогдуулан өөр дөрвөн хүнийг мөрдөн шалгажээ. Саркозийн сонгуулийн кампанит ажлыг “Bygmalion” пи-ар компани хариуцан явуулсан аж.

 

“Бүгд найрамдахчууд” намын дарга Николя Саркози 2007-2012 онд Францын ерөнхийлөгчөөр ажилласан юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс