Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ | News.MN

Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

Эдийн засагч, судлаач Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрч, Монгол хүн бүр их хэмжээний мөнгөний өрөнд орсон гэх мэдээлэл гарах боллоо. Үүний шалтгаан нь Бонд гэх. Тантай бондын тухай ярилцах гэсэн юм?

-Болно.

-Дэлхийн жишгээр бондын хувь хэмжээ эдийн засгийнхаа хэдэн хувьтай тэнцүү байдаг юм бэ. Манай улс дампуурахад ойрхон байгаа, өр зээлээ дийлэхээ байсан гэсэн мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Энэ үнэн үү?

-Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын стандартаар байнга гаргадаг тайлангаас энэ талаар харж болно. Дэлхийн дунджаар бондын хувь хэмжээ тухайн улсын эдийн засагт ямар хувьтай байдаг талаар энэ тайланд тодорхой дурддаг. Ерөнхийдөө тухайн улсын эдийн засагт эзлэх Засгийн газрын өр 60-80 хувьтай байгаа.

-Манай улсын Засгийн газрын өр хэд байгаа вэ?

-55 хувьтай шүү дээ. Олон улсын дундаж төвшинд байна гэж ойлгож болно. Гадаад өр их боллоо гээд байгаа нь хувийн компаниудын гадаадаас авсан өр зээлийг оруулж тооцоод байгаа юм. Хувийн өр гэдэг нь Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөхгүй, тухайн компани өөрөө эрсдэлээ даагаад авч байгаа өр зээлийг хэлдэг. Би нэг чухал статистик хэлье. Таван жилийн өмнө манай улсын гадаад өрийн бараг 90 хувь нь Засгийн газрын, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан өр байсан. Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн. Одоо нийт гадаад өрийн бараг 60-70 хувь нь хувийн хэвшлийнхний авсан зээл. Манайх дунд орлоготой орны тоонд орсон учраас хөгжлийн албан ёсны зээл авах хугацаа нь дуусчихсан. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд гаднаас зээл босговол тэр нь манай өрд бичигдээд байгаа юм. Бид хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх Засгийн газрын өрөнд л санаа тавих хэрэгтэй юм.

-Нэг монгол хүн бүр, бараг л шинээр төрөх хүүхэд хүртэл хэдэн зуун сая төгрөгийн өртэй боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Хувийн хэвшлийнхний авсан өр зээлийг оруулж тооцоолсон гэсэн үг үү?

-Манай гадаад өр 10-15 жилийн хугацаанд төлөх дүнг нь харвал өндөр харагдаж байгаа. Яг хэсэгчлээд төлөх хуваарийг нь харвал манай улсын жилийн экспортын орлогын 20 хувьтай тэнцэж байгаа. Бид жилд экспортлож байгаа экспортынхоо 20 хувиар тухайн жилийнхээ өрийг төлнө. Энэ бол олон улсын дундаж хэмжээнд л байна гэсэн үг. Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад өр гэхэд 30-40 хувьтай болсон байна л даа. Миний ойлгосноор УИХ-аас тогтоол гарч таван тэрбум ам.долларын эрхийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ бол манай улсын 1-2 жилийн экспортын л хэмжээ. Эндээс 1.5 тэрбум ам.доллар нь Чингис бонд хэлбэрээр орж ирсэн байгаа. Чингис бонд, Самурай бонд нийлээд 1.8 тэрбум орчим ам.доллар. Манайхан бонд гэхээр өр гэж ойлгоод байдаг. Хүн бүр цалингийн зээл, машин, байр зээлээр авдагтай л адилхан. Зээл авснаар надад ямар давуу тал бий болж байна гэхээр би цаг хугацааг агшааж байгаа. Товчхондоо, 30 жил ажиллаж байж байр авах биш, өнөөдөр байраа зээлээр авсан нь цаг хугацааны хувьд ашигтай. Чингис бондыг авснаар 60 мянган ажлын байр бий болгосон. Сүүлийн 20 жилд огт барьж чадаагүй замыг гуравхан жилийн дотор барьчихлаа. 800 мегаваттын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг хамгийн их хойшоо чангааж байгаа зүйл бол өндөр хүүтэй зээл, хоёрдугаарт хөдөө орон нутагт цахилгаан байхгүй, гуравдугаарт зам байхгүй байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Ажил хийе гэсэн хүмүүст Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгож байна. Зам барьж, эрчим хүчнийх нь асуудлыг шийдээд өглөө. Ингэхээр хувийн хэвшил нь ажлын байр бий болгодог, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн замаар илүү тогтвортой, эрүүл ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байна.

-Дэлхий нийтээр эдийн засаг хямарсан таагүй жилүүд тохиож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай учир өр тавиад амь аргацаая гэж болохгүй байх л даа. Яаж өрсөлдөх ёстой юм бэ. Өрсөлдөх чадвар, өр хоёр ер нь ямар хамааралтай вэ?

-Өр ихтэй байх нь тийм сайн үзүүлэлт биш. Гэхдээ нэг сонин хамаарал байдаг. Өрсөлдөх чадвараар хамгийн сайн үзүүлэлттэй орон бол Сингапур. Гэтэл Сингапурын гадаад өргийг эдийн засагтай нь харьцуулахад маш өндөр. Итгэл даах чадвар өндөр байгаа учир гадаадынхан зээл өгч байна. Улс орнуудын эдийн засгийг гадаад өртэй нь харьцуулахад өрсөлдөх чадвартай улс орон их хэмжээний зээлтэй байдаг. Үүний аль нь учир шалтгаан бэ гээд хөөгөөд үзвэл сонирхолтой зүйл гарна. Тэртэй тэргүй орж ирэх орлогоо түрүүлж аваад ирээдүйд олох нэг төгрөгөө гурван төгрөг болгох боломж юм. Тэгэхээр өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Бонд босгоогүй бол… Эдийн засаг ямархуу байх байсан бол?

-Хэрвээ бид Чингис, Самурай бондуудыг босгоогүй, Оюутолгойг явуулаагүй байсан бол манай эдийн засаг өдийд 3-4 дахин жижиг, гудамжинд явж байгаа машины тоо бага, гадаадад сурч байгаа оюутны тоо 3-4 дахин бага, манай малчдын орлого 3-4 дахин,татварын оролого 3-4 дахин бага байх байсан. Хэтэрхий мэргэн жараахай шиг юу ч хийхгүй байгаад байх юм уу, эсвэл нэгэнт өрсөлдөөнтэй зах зээлд боломжоо өсгөж байх нь зөв үү. Манай эдийн засаг бол сүүлийн таван жилд дахин дахин томорлоо. Цаашаа ч өсөх боломжтой. Энгийн жишээ хэлье. Сая Ил тод байдлын хууль гарлаа. Үхмэл далд байсан хөрөнгийг ил гаргахад долоон их наяд гэж яриад л байна. Манай эдийн засаг 22 их наяд. Зарим хүн нь эдийн засгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө илэрч гарч ирлээ л гэж байна. Зээлийн тэлэлтийг харахад бас өөр тоо гарна. Бизнесийг зохицуулж байгаа хууль эрх зүй нь тийм ч таатай биш байна. Үүнээс үүдээд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө албан ёсны статистик бүртгэлд орохгүй байна. Манай улсын эдийн засаг сайн байх боломж уг нь харагдаж байгаа юм.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан гэх муу мэдээ сонсоод удаж байна. Төмөр зам бариагүй нь ч дээр байж гэх мэт таагүй яриа дагадаг болжээ. Гэтэл бондын мөнгөөс төмөр замын төсөл рүү оруулсан байгаа. Нэг хэсэгтээ хойш тавих төсөл байсан уу, санхүүжүүлэх нь зөв байсан уу?

-Манай улс сайн чанарын коксжих нүүрсээрээ Хятадын зах зээл дээр өрсөлддөг. Сүүлийн үед өрсөлдөөн нэлээн ширүүсч байна л даа. Автрали, Индонези, ОХУ зэрэг нь хүчтэй өрсөлдөгч нар. Гэхдээ бидэнд нэг давуу тал байгаа нь чанартай сайн чанарын нүүрс. Гэвч яалт ч үгүй нүүрсний үнэ уначихсан. Түүнээс гадна манай улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа зүйл бол тээврийн зардал. Манайх шиг ачааны машинаар нүүрсээ, зэсээ, газрын тосоо зөөж зардаг улс дэлхий дээр байхгүй. Энэ бол өндөр зардалтай байдаг. Хэрэв бид төмөр замтай болчихвол тээврийн зардал хоёр дахин буурах судалгаа байдаг. Нүүрсний хувьд шатаагаад дулаан гаргаад байдаг зүйл биш, ган үйлдвэрлэдэг учир нүүрсний эрэлт хэрэгцээ байсаар байна. Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн 20 хувийг эзэлдэг, манай улсын эдийн засгаас 1000 дахин том. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Их халалтыг зөөлөн газардуулах бодлого барьж, эдийн засгийн эрс өсөлтийг сааруулж байгаа юм билээ. Энэ байдал нөлөөлж байгаа.

Хятадууд нүүрс худалдаж авах үнээ бууруулчихаар нийлүүлж байгаа компаниуд нь өгч байгаа тоо хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Компаниуд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ижил стратеги баримталж, авч байгаа хятадууд үнээ бууруулсан нь ийм байдалд хүргээд байна л даа. Газрын тос ч гэсэн ийм л байдалд орсон. Энэ нэг их удаан үргэлжлэхгүй байх. Нийлүүлэгч компаниуд ч төслөө зогсоогоод дампуураад эхэлсэн. Өнөөдөр нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихаад байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ даваад эхлэхээр нүүрсний үнэ эргээд өснө. Бид тэр болтол тэсч үлдэх бэлтгэлтэй байх ёстой. Нүүрсний үнэ унасан ч зэсийн эрэлт бас боломжийн хэмжээнд байна. Хятадад нэг байдал үүссэн нь зэсийг нөөцөлж болдог байсан. Тэрийгээ болиод хурдан зараад эхэлхээр зэх зээл дээр нийлүүлэлт их болсон байна. Гэхдээ энэ нийлүүлэлтийн илүүдэл удаан үргэлжлэхгүй буцаад хэвэндээ орно.

-Оюутолгой зогсчих вий, зэсийн үнэ унах вий, нийлүүлэлт илүүдээд эхлэх вий гэдэг ыол бидний айдас болжээ. Оюутолгойтой адил төслүүд рүү хөрөнгө мөнгөө оруулдаг хүмүүс дэлхийд хэр их байдаг юм бэ?

-Түүхий эдээ экспортолдог улс дэлхий дээр байна. Мөн тэр төсөл рүү нь хөрөнгөө оруулаад ашиг олдог компаниуд, улсууд ч бий. Үүнийг судалж үзэхэд 2010, 2011 онд түүхий эдийн үнэ өндөр байхад баян орнуудаас манайх шиг хөгжиж буй орнууд руу жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байж. Энэ нь манай улсын эдийн засгийн 50 дахин өсгөсөн хэмжээний мөнгө гэсэн үг л дээ. Энэ байдал 2012 онд нэлээд буурсан, 2013 буураад 2014 онд хасах 500 тэрбум (-500 тэрбум) болсон. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөө эргүүлж татах үзэгдэл дэлхий даяар бий болжээ. Энэ онд ч буурах хандлага байна. Гэхдээ манайх үүний эсрэг сэлж чадсан. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулж дэлхийн хамгийн шилдэг 15 банкаас 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа. Товчхондоо,  дэлхий даяараа хямарч байхад бид харин Оюутолгойгоор дамжуулаад хөрөнгө оруулалт татаж чадаж байгаа юм.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт бол яахын аргагүй эерэг мессэж болж чадсан. Манай улсын эдийн засаг ойрын хоёр гурван жилдээ ямархуу байх бол?

-2016, 2017 онд хүнд байна. Тухайлбал, Чингис бондын эргэн төлөлтөд 700 сая ам.доллар төлөхөөс 500 сая нь бэлэн байгаа юм билээ. Үлдсэн 200 сая долларыг нэг жилд олчих байх. Нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь манай гол худалдан авагч хятадын эдийн засаг, дэлхийн зах зээл хүнд байгааг л хэлээд байгаа юм. Харин бидэнд боломж байгаа, айх шаардлага байхгүй. Манайд боломж байгаа гэдэг нь бидэнд итгэж зээл өгч байна шүү дээ. Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ.

Б.БААТАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-17 103.57.93.107

ЗӨВ ШҮҮ

зочин 2016-02-17 203.91.119.154

үнэн л хэлсэн байна ш дээ. дэлхий нийтэд хүндрэл болчихоод байхад тэгээд яах юм бэ.

Зочин 2016-02-17 203.91.115.43

5 жилийн өмнө улс 1 саяын өртэй байсан бол одоо 3 тэрбум дээр ямар компани ийм их өр хийчихсэн байна аа. Чингис бонд хувийн хөрөнгө болж ил гарч ирж байгаа нь энэ юм уу. Иймэрхүү төр самрагчдаас болж...........

Зочин 2016-02-17 203.91.116.34

Үнэхээр эдийн засаг гэж юу ч мэдэхгүй хүн байна.

Зочин 2016-02-17 103.229.123.30

хошин шогийн үзүүлбэр.

zochin 2016-02-17 203.91.119.154

zeeltei baih n zuv baih ch yostoi. business hiij uzeegui humuus zugeer l hun shuumjilhees oor yuch medehgui. ediin zasag yamar baih n hamaagui shuu dee. sehdeg yum, mungutei, zeel avch chadsan n tom huduldug yum. demjij bainoo zaluu chadaltai hun.

Зочин 2016-02-17 103.26.193.80

Гоё гоё хүүрнэл бол байна аа байна. Эцсийн дүндээ зээлийг л шүтсэн хэрэг. Нөгөө бөөсний л онигоо шиг юм даа. Зээл гэдэг өр юм. Өр бол Төрд шигдэж байгаа хачиг юм. Зиа ингээд ахиад миний түрүүний бичдэг эхэлнэ дээ. Гадаадын зээл гэдэг ...

Зочин 2016-02-17 162.200.148.200

"Ажил хийе гэсэн хүмүүст Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгож байна" neg myy bolovson biee unelegchid l ugchihsun. Ter ni tatvaraa tuluhgui geed l ard tumniig doromjlood yavj baigaa biz dee. Bysad ni bol taalagdlaa. Iim l tailbariig ard tumen olon syvgaar hyrgehgui bol dyndyyr tarhi ygaalt yavaad baina. Otgochuluu tarhi ygaagaagui gedegt itgelee shuu. Gants ydaa ch gesen bute noirtoi untiya daa tegvel.

Зочин 2016-02-17 103.26.193.80

Тэр машин түрж асаадаг бол бидний амьдрал шүү

Зочин 2016-02-17 103.26.193.80

өөрсдөө эхлээд зээлгүй амьдарч сурах хэрэгтэй гэдэг чинь угтаа тавлаж байгаа хэрэг л дээ. "Гарын 5 хуруу" гэдэг кино үзсэн л биз дээ

Зочин 2016-02-17 103.26.193.80

Энхээ минь, Аавыг нь архиар угжаад л авдаг хэдээс нь танаад байхаар аргагүй л хомсддог юм, тэр нь гачигдал болдог юм. Аргагүйн эрхэнд зээлэх болдог юм. Авсан хойноо өр болдог юм. Өр тавихдаа барьцаа өгдөг юм. За ингээд хөлс цусыг нь ховх сордог юм. Маш энгийн аксиом шүү, мөнгө хүүлнэ гэдэг. Мөнгөөр дамжуулж хөлс цусыг сордог юм. Чи ер нь жаахан юм уншаа, хоосон онол хэрэггүй шүү, заавал амьралтай онилж ухаар

tumur 2016-02-17 122.201.21.56

ийм типүүд байдаг,энэ гар бүр харах царайны цайрчихсан тэнэг

Энхээ 2016-02-17 59.153.112.94

Ипотекийн зээл авч орон сууцанд орж байгаа хүмүүст битгий, худалдаж авах мөнгөгүй юм бол яах гэж байранд орох гээд байгаа юм, утаатай гэр хороололдоо амьдарч бай ,хэзээ мөнгөтэй болно тэр үедээ байранд ор, тэгэхгүй бол чи 20-30 жилээр авсан зээлээ төлж чадахгүй үхчихвэл чиний үр хүүхэд чинь өрөнд орно гээд хэлээд үздээ. Өөдөөс чинь холхон очиж ***** гэх байх даа та нарыг.

Энхээ 2016-02-17 59.153.112.94

Зээл авахыг эсэргүүцээд байгаа бол өөрсдөө эхлээд зээлгүй амьдарч сурах хэрэгтэй. Улс гэдэг бол айл гэртэй л адил , аав нь хүүхдүүдээ тэжээх гэж зээл авч байгаатай л ижил шүү дээ, авсан зээлийг нь хүүхдийн мөнгө .эх орны хишиг г. м юмаар авч идчихээд та яагаад өр тавиад байгаа юм гээд аавыгаа загинахтай л адилхан сонсогдоод байна даа.

Зочин 2016-02-17 137.186.121.166

ДАЖГҮЙ ЗАЛУУ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА, ЭРХ БАРИГЧИДТАЙ НИЙЛЖ ТАРХИ УГААГЧ БОЛЖЭЭ. ЧОНОТОЙ НИЙЛСЭН ГЭРИЙН НОХОЙ ЯМАР БОЛДОГ БИЛЭЭ...

Зочин 2016-02-17 103.26.193.80

угтаа эрүүл мэндэд ч тустайн адилаар алсын үйлд ч хэрэгтэй гэсэн үг юм шүү

Зочин 2016-02-17 103.26.193.80

Нийгмийн болоод баялгийн тэгш хуваарилалт горимоор үйлчилдэг бол Далай багшийн айлдсанаар "Айргаа ахиу хүртэж архийг бага уух хэрэгтэй" гэдгийн адилаар махаа багахаан хүртээд мацагаа зохистой бариад байх бодлого ойрын үеүдэд хэрэгтэй, угтаа эрүүл мэндэд ч тустай хэрэг юм шүү дээ

Зочин 2016-02-17 103.26.193.80

Үйлдвэрлэгч орон бол зээлээс айхгүй байх, мөнгөний ханш нь унасан ч эргээд амархан сэргэчих боломжууд харагдаж байдаг юм. Манайх шиг импортоор ихэнх хэрэгцээгээ хангадаг, үйлдвэрүүдээ артель болгоод авчихсан улс бол аль болох гадны зээлээс татгалзах зарчим дээр бодлого явуулах ёстой. Даанч материаллаг сонирхол нь илт давамгайлснаас үүдэлтэй хорт үйлдлүүд гадны зээл гэх өрөнд живүүлж байна

777 2016-02-17 103.26.193.80

Ингэж бурахгүй шүү Отгочулуу, дүү хүү. Ялангуяа гадаадаас авсан зээл бол Төрийн биенээс авч хаях аргагүй шимэгч хувалз мөн. 5%-ийн хүүтэй зээл авлаа гэж бодоход хорин жилийн дараа авсан зээлийнхээ хэмжээтэй тэнцэх мөнгийг зээлийн хүүнд шал дэмий төлнө; дөчин жилийн дараа авсан зээлээ хоёр нугалсан хэмжээний хүү төлнө; жаран жилийн дараа гурав нугалж төлнө, харин үндсэн зээлийн хэмжээ нь багасахгүй тэр хэвээрээ л байж байна. Энэ бол баталгаатай. Засгийн газар дотоодын зээлээрээ мөнгийг зээлдэгч иргэдийн халааснаас авч баячуудын халаасанд хийдэг юм. Харин гадны мөнгө хүүлэгч аливаа улс орныг гадаад зээл авдаг болгохын тулд хэрэгтэй хүмүүсийг нь худалдан авснаар төрийн баялаг нь тэдний дансанд орж, улс орнууд бүгдээрээ тэдэнд албатынхаа татварыг төлдөг болчихдог юм.

777 2016-02-17 103.26.193.80

Ингэж бурахгүй шүү дүү хүү. Ялангуяа гадаадаас авсан зээл бол Төрийн биенээс авч хаях аргагүй шимэгч хувалз мөн. 5%-ийн хүүтэй зээл авлаа гэж бодоход хорин жилийн дараа авсан зээлийнхээ хэмжээтэй тэнцэх мөнгийг зээлийн хүүнд шал дэмий төлнө; дөчин жилийн дараа авсан зээлээ хоёр нугалсан хэмжээний хүү төлнө; жаран жилийн дараа гурав нугалж төлнө, харин үндсэн зээлийн хэмжээ нь багасахгүй тэр хэвээрээ л байж байна. Энэ бол баталгаатай. Засгийн газар дотоодын зээлээрээ мөнгийг зээлдэгч иргэдийн халааснаас авч баячуудын халаасанд хийдэг юм. Харин гадны мөнгө хүүлэгч аливаа улс орныг гадаад зээл авдаг болгохын тулд хэрэгтэй хүмүүсийг нь худалдан авснаар төрийн баялаг нь тэдний дансанд орж, улс орнууд бүгдээрээ тэдэнд албатынхаа татварыг төлдөг болчихдог юм.

mongol ulsyn irgen 2016-02-17 150.129.140.98

zeel avsan uchiraas tuuniigee teleh uuregtei baigaa mongolyn irged, huuliin etgeeduudiin neriig gargaj baij iim asuudlyg yarival deer dee. kompanii ezdiinh ni neriig il tod bolgoyo.!!!!!!!! Herev company zeel avsan bol ezniih ni ner usyg gargaj baigaad sanalaa helye. nadad zeel oldsongui geed zeelee ergej teleh chadvartai etgeediig yamar neg baidlaar hohiroogood hereggui dee....

Зочин 2016-02-17 122.201.24.219

Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ гэж үү. Эрх мэдэлтнүүд нь идээд уучихдаг учраас хөөрхий ард түмэн бид айж байгаа юм аа.

Зочин 2016-02-17 202.21.110.186

Мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор гэж энийг л хэлдэг юмдаа тэнээгүүдээ

Зочин 2016-02-17 103.57.92.199

Орийг ард тумэн толно гэж юу хуцацгаагад байгаа юм вэ, баянхошууны халтарууд юугаа тоглох юм, газар дор байгаа хогоо унэ хурч байгаа дээр нь зарах хэрэгтэй, удахгуй нуурс улс болно,

Зочин 2016-02-17 59.153.112.10

ОТ-н Хөрөнгө оруулалтын Гэрээг Зээлий гэрээ болгон хувиргасан нэг гол этгээд нь энэ залуу биз дээ. Тийм болохоор Зээл авах гарцаа сайн гэхээс өөр аргагүй. Цалин авч байгаа хүн хооллож байгаа тогоо руугаа нулимахгүй нь ойлгомжтой

зочин 2016-02-17 43.242.242.59

зээл авч байж юм хийнэ.харин зөв юманд хөрөнгө оруулах хэрэгтэй.ЦС-н хүчин чадлыг нэмсэн энэ бол яаж ч бодсон зөв.нэг үйлдвэр босгъёо гэхээр цахилгааны техникийн нөхцөл авч чададаггүй байсан биз дээ.

Зочин 2016-02-17 27.123.214.2

Олон тэнэгүүдийн дунд ганц ухаантай хүн байх хэцүү юм даа

Зочин 2016-02-17 37.49.226.236

juuduud ingej heldeg yum

Юундаа айхав 2016-02-17 150.129.143.148

Юундаа айдаг юм. Сүүлд нь ард түмэн л төлөх юм чинь гаднаас зээл аваад бай.

Юундаа айхав 2016-02-17 150.129.143.148

Юундаа айдаг юм. Сүүлд нь ард түмэн л төлөх юм чинь гаднаас зээл аваад бай.

Юундаа айхав 2016-02-17 150.129.143.148

Юундаа айдаг юм. Сүүлд нь ард түмэн л төлөх юм чинь гаднаас зээл аваад бай.

Зочин 2016-02-17 59.153.115.101

tenegiin dotor uujim ,iljignii alt hiisen ,us hiisen segserne.Baruunii iim beltgegdsen met humuus mash ikh,

Зочин 2016-02-17 103.26.194.121

Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный шинжлэх ухааны баутлагдсан аргачлал: www.HealthNews.mn Nn

Зочин 2016-02-17 103.26.194.121

Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный шинжлэх ухааны баутлагдсан аргачлал: www.HealthNews.mn Nn

Зочин 2016-02-17 103.26.194.121

Буурал усийг буцааж харлуулах 100% натуральный шинжлэх ухааны баутлагдсан аргачлал: www.HealthNews.mn Nn

Зочин 2016-02-17 122.201.24.152

Тэр шу- чид чинь оорсдоо бугд буурал эсвэл усээ будаад байдагшдээ

Зочин 2016-02-17 103.26.193.80

Зээл авсан ч бид улам ядуураад л байна шүү дээ. Үнэт баялаг гадагшаа урсаад л байна. Ханшийн уналт гаарч жирийн иргэдийн бодит орлого хичнээн буурч байна вэ.? Харин хэдхэн хүний хөрөнгө орлого улам зузаарсаар л байна. Бараа бүт-ний үнэ өссөөр л байна. Ийм тохиолдолд "бид яагаад айх ёстой юмб" гээд л сууж байх уу..? Чам мэтийн цоровтой сарваа ингэж бухдаггүй л байхгүй юу, Отгочулуу.!!

Otgochuluu-d 2016-02-17 193.51.25.124

Otgochuluu, chi oyutan baihdaa tsahim ortoo-d ooriinhoo bichij baisan yumnuudaa dahin neg unshdaa gej zovloe. Mongo hyniig amarhan evdeh yumdaa.

Мгл 2016-02-17 122.201.24.152

Иимэрхуу боловсролтой залуусаас унэн зов мэдээлэл авах нь зов. Ман- н хорлон хонзогногчид ,хунии оориин, тавьсан тавиагуй, авсан аваагуй элдэв юм базаж гаргасан тоо ярьж хумуус айлгаад л, ам нь цуурчихсан хоос сагасан хэдэн хэруулчээ тувт мэдээллиин хэрэгсэлиин омно уячихна, тэр хэдэн дурак нь урьд нь ор толборт орох бух ажлыг нь хиисэн амьтас байдаг

Zochin 2016-02-17 103.9.91.214

Ha, ha bondiin mongoor malchid orlogotoi boloo yu? oyutnuud bondiin mongoor gadaad surch baigaa geh gee yu? Ediin zasag meddeg gehed jaahan barimjaatai yarih heregtei shyy dee. GDP-iin 20 huvitai tentseh hemjeenii mongo ediin zasagt oruulaad baihad onoodor osolt 2.3 huvi hyrtel unaj baina gedeg zov bodlogo yaav ch bish. Oron garan yum shig iim zyul yariad haa hol yavah ve? Hen negen uls torchid dulduidaad hol yavahgyi dee, Otgochuluun mine!

ИРГЭНИЙ БОДОЛ 2016-02-17 150.129.140.192

Дээрх ярилцлага хийсэн хоёр хүн хүмүүсийг тайвшруулах гэж бодож дээ.2017 оноос л ямар ч тооцоогүй бонд гаргаж өр тавих нь эрсдэлтэй гэдгийг ойлгоно доо. Одоо ч яахав, бонд бол өр биш, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд иргэд биднийхээ толгойг хөөрхөн угаана даа.

Зочин 2016-02-17 203.91.116.34

soliotoi kyrvaa iu daa

Зочин 2016-02-17 203.169.49.23

Монгол хичнээн их өртөй байна, чих нь тийм хэмжээгээр зөөлөн болох учир зээлдүүлэгч өөртөө маш ашигтай гэрээ тулгах боломжтой л болох байхгүй юү?

Зочин 2016-02-17 43.242.242.224

Хувийн компанийн өрийг улсын өр мэт болгох нь хэнд хэрэгтэй юм бэ? Эм Си Эс, Номин, Жэнко, Таван Богд бүгд гадаадаас зээл авсан. Тэдний зээлийш тэд өөрсдөө л төлнө. Улсад ямар ч падлийгүй.

Зочин 2016-02-17 202.9.41.187

Эх орноосоо урвагчдын нэг л байна.. Тэр Ганбат гээд нөхөр АНУ -ийн иргэншилтэй байж байгаад л зугтаад алга болоо биздээ.. Амьдралын ямар шалгуур туулаагүй энэ залуу бол тэдний л нэг байх гэж бодогдов. Тэд яагаад санаа зовох юм бэ... Монголын газар нутаг баялаг тэдэнд зуун хувь шилжих нөхцөл байдал бий болоод байхад тэд хэрхэн санаа зовох болж байна аа ... Манай шунал нь шулам болсон эдгээр залуус мөн луйварчдын бодол нь нэг ийм л ахархан байгаад байгаа юм даа... Эдгээр хүмүүсийн яаралтай зайлуулан өөрчилж ял тооцох ёстой.. Тэд нэг л өдөр АНУ - руу зугтаад гараад тэдний ивээлд насан туршаа гөлөг болон угаадсийг нь долоох нь ойлгомжтой..

зочин 2016-02-17 103.57.94.101

Олон нийтийн толгойг арай ч ингэж угааж болохгүй шүү. Бүх асуудал, нөхцөл байдал шал усан тэнэг амьтанд ч ойлгомжтой болчоод байхад.

зочин 2016-02-17 103.57.94.101

Олон нийтийн толгойг арай ч ингэж угааж болохгүй шүү. Бүх асуудал, нөхцөл байдал шал усан тэнэг амьтанд ч ойлгомжтой болчоод байхад.

k 2016-02-17 150.129.141.194

энэ юуч мэдэхгүй тэр дундаа эдийн засаг гэж юу байдгийг огт төсөөлдөг ч үгүй хүнтэй юу ярьдаг байна аа. Энэ ярилцаж байгаа амьтаныг чтэр мөн ч ядуухан голнууд. БОНД босгох гэж юу яриад дэмийрээд балайраад байгаа юм бэ. ӨР ТАВИХ гээд л хэлж ярьж сурал даа.

ахахаха 2016-02-17 202.179.10.150

Энэ талаар нэг их санаа зовоод байх ч юм алга,эрх мэдэл эд хөрөнгөнөөс холдсондоо л эрх барьж байсан намынхан байж суух газраа олж ядан худплаа хуцаж л байхгүй юу?одоо тэдний үгийг тоодог хү байтугай нохой ч байхгүй болсондоо,тэгэж л байг

хэ хэ хэ 2016-02-17 24.130.115.88

Иймэрхуу юм мэддэг хумуусийн ярилцлагыг тавьж байх хэрэгтэй дээ,эс бегеес захын архичин эх оронч болчихсон,эдийн засагч болчихсон улс орон еренд идэгдэж суйрлээ,ардчилал монголд хэрэггуй,Путин шиг удирдагчтай болж амар сайхандаа жаргий гэж хашгиралддаг болж,мэдээж соц нийгэмд алингаа алдсан матаач,даргын бегс долоож амиа авч явсан лаларУУд л гуцалдаж байгаа........

Зочин 2016-02-17 103.26.193.80

Зээлсэн мөнгөний барьцаа нь юу билээ, тэр мөнгө яг ямар зориулалтаар хуваарилагдав, 100% шударгаар зарцуулагдсан уу гэдэг тун эргэлзээтэй. Ямар эрх мэдэлтэнтэй холбоотой аль компаниудад ямар банкаар дамжаад оччихов гэдгийг хэзээ нэг цагт гаргаж ирэх л байх.

Зочин 2016-02-17 202.21.106.129

ИЙМ БАЙНА ДАА АЛБАН ЁСНЫ ТЭНЭГҮҮД. ИНЭЭДМИЙН ЖҮЖИГ Ч ЮМ ШИГ ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ Ч ЮМ ШИГ. ХОШИН ШОГ Ч ЮМУУ.

Батаа 2016-02-17 119.40.97.94

Үгүй яахав, зээл аваад тэрийгээ үр ашигтай зарцуулдаг бол авч болно л доо, гэтэл манайх шиг өнөөдрийн ийм замбараагүй төр засагтай үед хэдэн хүний карманд л орно, тэгсэн дор бол зээл авалгүй гүрийж байсан нь дээр.

зочин 2016-02-17 103.9.91.214

Яаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа. Үнэхээр тийм юм бол гадаад өрийнхөө задаргааг төлөх хуваарьтай нь гаргаад тавьчихаач! Монголын хувийн компаниуд биш ЗГ-ын тавьсан өр дийлэнх хувийг эзэлнэ. Зөвхөн Оюутолгойн 34%-ийг төлөх гэж нөгөө талаас авч байгаа мөнгө чинь ногдол ашгаас суутгагдах зээл, зээлийн хүү биш гэж үү? / Ашигтай ажиллах, ашиг хуваарилах нь тодорхойгүй, ашиггүй ажиллалаа гэвэл бид төлөх учиртай өр / Энэнээс гадна аминд тулсан өр бол Чингис бондын өр.2017 оноос эхлэн төлнө. Тэгээд цаашаа,,, явж өгнө. Өөрөө ОТ-н ТУЗ-аас их мөнгө аваад сууж байгаа болохоор ингэж хэлж байгаам байна. Жудагтай бай.

Зочин 2016-02-17 202.179.18.194

Эдийн засагчид ингэж яриад байгаа юм даа, популистууд иргэдийг тэнэг гэж боддог хэвээрээ бололтой. Шууд 90-ээд оны аргаараа үзчихдэг юм шиг байгаан.

Зочин 2016-02-17 112.72.15.61

Энэ залуу аргагүй л боловсролтой чадварлаг хүү юм. Ийм л залуус улс орноо өөд нь татах нигууртай. Тэрнээс ямарч боловсролгүй Хиншүү, Уянга мэтийн шантаажчин гарууд бол улс орныг сүйрүүлэх байх даа.

111 2016-02-17 202.179.28.245

Энэ бол мэдлэг боловсролын өчүүхэн ... Санаачлаад хийвэл ямарч гарц байна л гэсэн үг. Юу ч хийхгүй, худлаа хийрхсэн, их мэдэгчийн дүр гаргасан шүүмжлэгчид бол үхэл рүүгээ ойртож буй сүнснүүд.

Ганбууш уншаасай 2016-02-17 202.179.26.7

Энэ бол жинхэн боловсрол . эрүүл саруул ухаан Эрхэм нэр төр. Сайхан ч хүү байна. Ийм л боловсролтой мэдлэгтэй чадвартай нэр төртэй залуус л улс орны жолоон дээр суух ёстой. Амжилт хүсье дүүд

Зочин 2016-02-17 103.57.95.174

Худалч, хулгайчдаар энэ төр дүүрчээ. Энэ нөхрийг сайн шалгамаар юмаа. Бүүр цайцан гар байна ш дээ.

ЗОЧИН 2016-02-17 103.57.95.174

ЁСТОЙ ЖИНХЭНЭ ТЭНЭГ ХААНААС ГАРААД ИРЭВ ЭЭ. ГАДНЫХАН ИТГЭЖ БАЙГАА БОЛОХООР БИДЭНД ХЭЛЭХ БОДОХ ЮМ БАЙЖ БОЛОХГҮЙ НЬ ЭЭ. ОДОО ИЙМ ХҮМҮҮСЭЭС ҮТЭР ТҮРГЭН САЛАХ ХЭРЭГТЭЙ. УЯНГА ГИШҮҮН ИЙМ ЮМНУУДЫГ ОРОЙРУУ ОРТОЛ ХЭЛСЭН ДЭЭ. ГАДНЫ ГАР ХӨЛ, ЯМАР Ч БОДИТ ЧАДВАРГҮЙ, МӨНГӨӨР УЛСАА ХУДАЛДАЖ ЧАДАХ ХҮМҮҮСИЙГ ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГА.

Зочин 2016-02-17 202.21.106.166

энэ чинь харин монголоос эрээд олдохгүй маанаг нөхөрүү дээ. хулгайч эрх баригчид хаанаас ч юм иимэрхүү маанагууд олж аваад ажлаа хийлгэчих юм даа. амьдрал дээр хүтүүс ийм юманд итгээд лангуугаа ч орхиж чадахгүй дээ харин яаж яваад эрх баригчидын итгэлт хүн болчихвоо.

Дорж 2016-02-17 202.179.24.111

Энэ хүн бол эх орноосоо урвагчдын залуу үе, ингээд яриад байхаар болчихдог юм гэж бодож байх шиг байна, эх орноосоо урвагчдад хариуцлага тооцох цаг ирэх байлгүй дээ.

Зочин 2016-02-17 59.153.112.104

Харамсалтай нь наад залуу чинь эх орноосоо яаж урваснаа өөрөө ч ухаараагүй яваа бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж