Хятад маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятад маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Хятад маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулжээ

 

Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын нэг дээр газар-агаар ангиллын дэвшилтэт пуужингийн системийг байрлуулжээ. Үүнийг Тайвань болон АНУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэж  байна.  

 

Тайваний батлан хамгаалахын төлөөлөгч хошууч генерал Дэвид Логийн мэдээлснээр Бээжин “Woody” арал дээр пуужингийн систем байрлуулсан гэнэ. Энэ нь Парасель бүлэг арлын нэг бөгөөд Бээжингийн хяналтад 40 гаруй жил байгаа ч Тайвань, Вьетнам улстай эзэмшлийн маргаантай аж.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Калифорни хотноо Зүүн Өмнөд Азийн холбооны орны төлөөлөгчидтэй уулзалт хиймэгц Бээжин маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулсан байна. Бээжингийн оролцоогүй уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн асуудал болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн аж.

 

Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн эзэмшил хэмээн зарласан нь хөрш орнуудтай газар нутгийн маргаан үүсгэсэн юм. Энэ бүсэд жилд таван их наяд давсан ам.долларын худалдааны зам багтдаг бөгөөд газрын тос, байгалийн хийн нөөц арвинтай аж. Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Тайван зэрэг олон оронтой газар нутгийн маргаан үүсгэсэн Бээжингийн эсрэг АНУ-ын зүгээс Хятадын эзэмшлийн арлын орчимд байлдааны хөлгөөр эргүүл хийх маягаар өдөөн хатгалга хийх болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-17 150.129.143.24

Манай ардчилагчдын дагаж намирдаг барууны хэвлэл мэдэээл гэж нэг ичмээр дамшиг байна. Хойд Солонгосын баллистик пуужин амжилтгүй хөөрөөд 5 хэсжэг бутарч уналаа гэж эхлээд мэдээлсэн.Тэгснээ хиймэл дагуул сансарт гаргасан ч нөгөөх нь тойрог замд орохгүй тонгочоод байна гэж балайтсан. Одоо болохоор тээр хойно үнэнийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Харамсалтай нь барууны иргэд энэ сэжгийн заваан юмаа дэлхий дээрх хамгийн үнэн зөв мэдээлдэг хэрэгсэл гээд бүүр итгэчихсэн байдаг юм билээ. Өрөвдмөөр.

Зочин 2016-02-17 202.179.25.155

байрлуулсан тэгээд яах юм

Ха ха 2016-02-17 122.201.27.142

Та гуай ямарч барууны мэдээллийн агентлагийн мэдээг ямарч баталгаагүйгээр шууд орчуулж тавьж болж байгаа юм уу. Энэ бол уншигчдын тархийг угаах нэг хэлбэр шүү. Хятадын Гадаад хэргийн сайд нь "Энэ бол барууныхны зориуд бэлтгэсэн зохиомол зүйл" гэсэн утгатай хариу өгсөн байгаа. Барууныхныг бурхан мэт шүтэж, тоть шиг давтахгүй, зөвхөн нэг талыг барьсан мэдээ бичихгүй байвал дээрсэн. Редактор нь гэж бас ямар нөхөр байгаа бол доо.

Зочин 2016-02-17 122.201.22.208

bas hujaag hamgaalagch garch irj gene

Зочин 2016-02-17 202.179.25.104

naad nus chin he he he gedeg hujaa batsaan sh dee.. zarimdaa ha ha nereer ordogoo..