"ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрлэгчдээс хагас сая хүн тун вакцин авсан"

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

"ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрлэгчдээс хагас сая хүн тун вакцин авсан"

"ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрлэгчдээс хагас сая хүн тун вакцин авсан"

Улирал солигдох гэж буй энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд томуугаар өвчилдөг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ зөвлөдөг билээ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс томуугийн вакциныг авдаг гэдгийг  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам онцолж байна.

Тэрбээр “Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийдэг. Жил бүр  хийж буй томуугийн вакциныг НҮБ-ын сан болон холбогдох байгууллагуудаар дамжуулан авдаг. Тухайн жилд хэдэн удаагийн нийлүүлэлт хийж байгаагаас шалтгаалан томуугийн эсрэг вакцины үйлдвэрлэгчид өөр, өөр байдаг. 2020 онд  хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хоёр үйлдвэрлэгчийн 509.500 хүн тун вакцин хүлээж авсан.   509.500 хүн тун вакцинаа 21 аймаг, нийслэлийн есөн  дүүрэг, ажил мэргэжлийн шаардлагаар хийлгэдэг эрсдэлт бүлгийн хүмүүст хийлгэх зорилгоор 20 гаруй байгууллагад 487.000 хүн тун вакциныг хүргэсэн. Томуугийн эсрэг вакциныг аймгийн төв, харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна” гэлээ.  

ХӨСҮТ-ӨӨС ӨГЧ БУЙ ЗӨВЛӨГӨӨ 

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  • 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  • 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  • Уг вакцины найрлагад орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  • Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  • Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

  • Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно.
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно.
  • Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно.

ЕРӨНХИЙ АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.        
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж