Япон Өмнөд Солонгостой бизнес аяллаа сэргээнэ | News.MN

Япон Өмнөд Солонгостой бизнес аяллаа сэргээнэ

Япон Өмнөд Солонгостой бизнес аяллаа сэргээнэ

Япон Өмнөд Солонгостой бизнес аяллаа сэргээнэ

Япон болон Өмнөд Солонгосын хооронд энэ сараас эхлэн урт болон богино хугацааны бизнес аяллыг эхлүүлж байна. Шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж хумигдсан эдийн засгаа сэргээхийн тулд хоёр орны албаныхан ярилцаж тохиролцсон аж.

Богино хугацааны бизнес аяллаар ирсэн зорчигчид коронавирусийн шинжилгээ сөрөг гарсан бол өөрийгөө тусгаарлах шаардлагагүй гэж Японы эх сурвалж мэдээлжээ. Харин урт хугацаанд байхаар ирсэн зорчигчид коронавирусийн шинжилгээ сөрөг гарсан ч 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах гэнэ.

Дэлхийн II дайны үед бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхэлж хохирсон Өмнөд Солонгосын иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлаас үүдэн хоёр орны харилцаанд үүссэн зөрчлийг энэ ажил зөөллөнө гэж харж байна.

Өмнө нь Японы Засгийн газраас Сингапураас богино болон урт хугацааны бизнес аяллаар ирэгчдийг хүлээн авч эхэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-05 202.9.46.219

Manaih ersdel baga ulstai agaariin hilee neene gesen surag chimee bna uu 10 r sardaa l gesen dee. Ywah humuus ni ywmaar bnaaa manaih agaariin hilee neehgui bhoor bogino wiztei humuus.g yaj awahiin be. Hilee nee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж