Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас сэргээш илэрчээ | News.MN

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас сэргээш илэрчээ

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас сэргээш илэрчээ

Posted by News.mn on Sunday, October 4, 2020

Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр /2020.10.05/ 11.00 цагаас  Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байранд Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.

 Энэ үеэр  үндэсний бөхийн тамирчин Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн.

Мөн Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин гэх бодис илэрсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ.

“Цаашид эрийн гурван наадмыг мэргэжлийн спорт мөн эсэхийг судалж байгаа”

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэхдээ “Энэ жилийн үндэсний их баяр наадамд таваас дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ руу илгээсэн байсан. Лабораторийн хариуг есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар үндэсний их баяр наадамд зургаа давсан Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн. Эдгээр бөхөөс допингийн бодис илэрсэн учраас Үндэсний бөхийн салбар хорооны журамд заасны дагуу 10 хоногийн дотор шинжилгээний хариуг гурван бөхөд танилцуулсан. Мөн холбогдох журамд заасны дагуу бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ мэдэгдэх ёстой байдаг. Гурван бөх “А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна” гэдэг хариугаа өгсөн. Улсын аварга Н.Батсуурь, Б.Бат-Орших нар хариугаа бичгээр өгсөн. Мөн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн.

Монголын үндэсний бөхийн салбар хороо 15 гишүүнтэй байдаг. Салбар хорооны гишүүд тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг олгуулах эсэхийг асуудлаар хуралдаж, санал гаргана. Үндэсний баяр наадмын үндэсний хороонд уламжилдаг. Энэ хороо маань хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлдэг дүрэм журамтай. Ирэх долоо хоногт хурлын тов гарна. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Хууль батлагдсан цагаас Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээг авч ирсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хуульд хоёр удаа л нэмэлт өөрчлөлт оруулсан. Цаашид эрийн гурван наамдыг мэргэжлийн спорт мөн эсэхийг судалж байгаа. Ирэх долоо хоногт эрийн гурван наадмын салбар хороодын төлөөллийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв.

“Тамирчин идэж, уусан зүйлийнхээ хариуцлагыг өөрөө  хүлээнэ”

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа:

-“Дэлхийн допингийн эсрэг хууль гэж буй. Энэ хуулийн 21.3 дугаар зүйлд “Тамирчин хүн өөрийн идэж, уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө  хүлээнэ гэж заасан байдаг. Тиймээс тухайн тамирчны хоол хүнсэнд эм хольсон гэх асуудлыг авч хэлэлцэх шаардлага байхгүй.

Энэ хуулийн 2.1 зүйлд “Тамирчин хүний шинжилгээнд хориотой бодис болон бодисын солилцооны маркер илэрсэн тохиолдолд допингийн зөрчил гэж авч үздэг. Энэ зөрчлийг санаатай болон санамсаргүй тамирчны биед орсон эсэхийг заавал тодруулах шаардлага байхгүй гэж тусгасан байдаг. Бидний  зүгээс тамирчдад байнгын сургалт сурталчилгааг хийдэг. Жил бүр Дэлхийн допингийн эсрэг газраас гаргасан хориотой жагсаалтыг орчуулж, хэвлэмэл байдлаар тараадаг. Хөл хорионы үеэр цахим хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэж, хэлэлцүүлэг хийсэн. Бөхчүүдийн дунд сургалт зохион байгуулахад биеэр оролцох байдал хойрго байсан.

“Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд дахин Улсын дээд шүүхэд хандсан”

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, ҮБСХ-ны гишүүн Ц.Магалжав:

-“Үндэсний бөхийн холбоо, Үндэсний бөхийн салбар хороо, үе үеийн баяр  наадмын комиссын гишүүдийн санаа зовж явдаг асуудал бол допинг. Нөгөө талаараа тамирчин хүний цэвэр хариуцлагын асуудал байдаг. Мөн холбогдох олон хууль, дүрэм журмыг шинэчлэх асуудал ч бий. Энэ жил наадмын өмнө бөхийн галуудаар явж, хориотой бодисын жагсаалтыг хэвлэж өгсөн. Бөхчүүд энэ жил допингийн төрлийн хориотой жагсаалтад энэ жил ямар бодис орсон, хасагдсаныг сайн мэдэж байгаа. Хэрвээ ямар нэгэн бэртэл гэмтэлтэй байсан бол нэг сарын өмнө “Ийм эм бэлдмэл хэрэглэсэн” гэдэг мэдээллээ Үндэсний бөхийн холбоогоор дамжуулан Үндэсний бөхийн салбар хороонд мэдэгдэж байх ёстой. Сүүлийн жилүүдэд допинг илэрсэн бөхчүүд бэртэл гэмтэлд эм хэрэглэсэн гэдэг тайлбарыг өгч байгаа. Ер нь холбогдох хууль, дүрмийг боловсронгуй болгож, энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн тэрбээр Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудлын талаар мэдээлэхдээ “Энэ асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Э.Оюунболд дахин Улсын Дээд шүүхэд хандсан” гэдэг мэдээлэлтэй байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-05 66.181.161.14

За энэ Архангайн бөх Пүрэвдагва бол орчин үеийн Монгол бөхийг ганц бузарлаж нэр хүндийг нь муу болгосон бөх шүү дээ. Муухай сэргээш хэрэглэдэг хөгийн бөх.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.177.184

Dopingoomedej baigaa um uu. Sain taniltsuulj egeech behchuuded

Avatar

Зочин 2020-10-05 192.82.75.201

ялзарсан нийгмийн тусгал… та нар ч мөн адил байгаа л байх

Avatar

Зочин 2020-10-05 202.55.191.130

e****z aduu, dopingtoi baasnii huudiinuudiig negmusun ter chigeer ni naadmaas has. Sur harvaa l shudarga yum baina doo

Avatar

Зочин 2020-10-05 66.181.189.38

Улс төрийн сонгуулийн өрсөлдөөнөө хянаач. Монополийн тухай хууль улс төрийн өрсөлдөөнд хамаарна шүү. Монополийн тухай хуулиар улс төрд орох хүмүүсийн өнгөрсөн 6 сарын хугацаанд дураараа телевиз радиогоор гарсан эсэхийг шалгаачээ. Тэгш өрсөлдөх шаардлагын хүрээнд гудамжинд байгаа самбарын тоонд дээд хязгаар тавьж монопол давамгай байдлыг засаачээ. Ардчилсан сонгууль монополоос ангид байх учиртай.

Avatar

Зочин 2020-10-05 202.131.250.130

bugdeeree zailtsgaa mahan bumbugnuudee

Avatar

Зочин 2020-10-05 64.119.23.148

Dopingiig yamar ch sportiin turuld horiglodog shvv dee !Mongol buhiig meregjliin sport bolj bna ntr gej shoudaj baigaad dopingiig zuvshuurdug boloh magadgvi yum bolj bna uu, vgvi yvv ?! Manai turiin maanag darga nar ch tegj baij magadgvi l hvmvvs shvv !

Avatar

Зочин 2020-10-05 141.168.166.42

Оюунболд санаатай 4 төрлийн хүч нэмэгдүүлдэг тариа тариулсан. Батсуурь Пүрэвдавга нар бол зүрхний эм уусанаас болсон байна. Монголын бүх л хүн тэр зүрхний эмийг хэрэглэдэг шүү дээ

Avatar

Зочин 2020-10-05 203.23.199.2

Манай бөхчүүд үнэндээ хяналт мэдлэг мэдээлэл муугаасаа болоод л мэдэхгүй янз бүрийн юм идэж уугаад байх шиг байна

Avatar

Зочин 2020-10-05 103.26.195.97

Барилдах эрхийг 5 жил хасах хэрэгтэй. Бөхийн бай шагналыг 1 сая төгрөгөөс дээш гаргаж болохгүй.

Avatar

зочин 2020-10-05 192.82.65.120

Сэргээшийн шинжилгээ авахаа больчих. бүгд сэргээш хэрэглээд барилдвал гоё ш дээ. хурц, шийдэмгий барилдаанууд гарна.

Avatar

Зочин 2020-10-05 103.229.123.81

bat-orshih haramsmaar ium.tsoltoi ni uldejj unasan buhchuuded ni tsol chimeg ahiulj 2 jileer erheer hasuulahiig ni tsoltoi uldene gej 3 jileer erhiig ni hassan ni zuv shuu.busad 2 ni bol yahav tsoltonguud

Avatar

Зочин 2020-10-05 43.242.242.67

DOPING HEREGLEHEEREE L MERGEJLIIN BOLJ BAIGAA YUM AA DEER NI BAS IH MONGOTEI BOLOHOOROOO DOPING HEREGLEJ BAIGAAN . MORI BAS DOPING HEREGLEDEG BOLSOON

Avatar

Зочин 2020-10-05 202.21.103.158

Бид маш мартамхай хүмүүс. Наад мангарууд чинь жаахан мартагнуулж байгаад улс төрд хүчээ үзээд сайд дарга их хурлын гишүүн цаашлаад ерөнхийлөгч болчихсон давхиж явах вий. Энэ батэрдэнэ сумьяабузар нар ч хэрэглэж байсан байх даа гагцхүү азаар тэр үед нь шинжилгээ хийдэггүй байсан байх.

Avatar

Бат-Эрдэнэ 2020-10-05 66.181.191.229

Их спорт бол биш шүү дээ. Сурч , ажиллах чадваргүй маанаг хүний амьдрах арга болчихлоо.

Avatar

С.Эрдэнэ 2020-10-05 124.158.76.91

Улсын баяр наадмын дараа шинжилгээний хариу гарсны дараа л бөхчүүдэд цол олгох асуудлыг ярих хэрэгтэй юм байна ….

Avatar

иргэн 2020-10-05 202.131.227.82

ер нь хэнч байлаа эгсэн идэж уусан өөрийнхээ амруу орсон юмныхаа хариуцлагыг өөрөө л хүлээнэ ш дээ,

Avatar

Бадмаанямбуу аавтай Бат Эрдэнэ... 2020-10-05 202.179.24.95

Бат Оршихоос илэрсэн 3 бодисоос нэг нь сая л хориглосон бодис байна.Нөгөө хоёр нь хөнгөн допинг.Пүрэвдагваас илрэсэн 3-с хоёр нь л бас хөнгөн допинг.Хоёулаа хэмжээ тохируулаагүй цэвэрлэгээ муу хийсэн байх магадлалтай

Avatar

дагва 2020-10-05 43.228.131.35

Монгол бөх бол ард түмнийг цэнгүүлэх наадам тийм болохоор энэ допинг энэ тэр идсэн уусаныг нь шалгахаа боливол яасан юм. Дуртайгаа хэрэглээд дураараа барилдаг өөрсдөө эрүүл мэнддээ анхаарахгүй бол өөрсдийнх нь асуудал,

Avatar

Зочин 2020-10-05 202.55.191.130

ene erguu ork yum

Avatar

zochin 2020-10-05 122.201.23.84

Сургалт явуулахдаа бөхчүүдэд хориотой бодисын жагсаалтыг жижиг ном болгон хэвлэж өгөөд, хүлээн авсан, танилцсан гарын үсэг зуруулж баримтжуулах хэрэгтэй.

Avatar

bat 2020-10-05 192.82.65.182

dor davaand unasan bohchuud hurtel dopingtoi.ene mongol bohiigzugeer l sportin neg torol bolgoh heregtei bna.

Avatar

Зочин 2020-10-05 202.55.188.89

Лам бах улс төрч 3 бол мөлжигч давхарга ниигмиин хөгжилд ямар ч нэмэргүи

Avatar

Сүхээ 2020-10-05 203.91.115.37

Батсуурь Увсын айхтар дөрвөд болохоор ганцхан цуцаадаггүй л эм уусан байна,

Avatar

Цагдаагиьн хурандаа Оюунболд 2020-10-05 202.179.24.95

Батсууриас нэг л хориотой эмийн жагсаалттанд багтсан хүчилтөрөгчийн хангамж дээшлүүлдэг эм илэрсэн бол Монголчуудыг нутаг нугаар доромжилдог Хэнтийн Оюунболдоос 4 хамгийн хүнд допинг илэрсэн.

Avatar

Зочин 2020-10-05 103.143.41.2

Жил болгон ийм юм гарч байнаь зүгээр тэр өгсөн цол, гавьяа шагналыг хураадаг байх хууль гаргаад хэрэгжүүл тэгэхгүй бол наад үндэсний бөх чинь нэр хүндээ алдаад дууслаа

Avatar

Зочин 2020-10-05 103.26.192.42

Бөх хэнд хэрэгтэй юм болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-05 202.9.46.69

Эзэн богд Чингис хааныхаа өлгий нутгийн ганц бөхийг элдвээр гүтгэхээ больсон нь дээр. Допинг хэрэглээгүй гэдгээ өөрөө хэлээд, шүүхэд хандаад байна. Солонгосын лаборатори шал өөр хүний шээс солиод шинжилчихсэн юм байна лээ. Оюунболд энэ жил барилдсан бол баараггүй түрүүлэх байсан. Тийм учраас цолыг нь нэмж дархан аварга цол олгох нь зүйтэй.

Avatar

Зочин 2020-10-05 122.201.23.84

Солонгосын допингийн лаборатори дэлхийд батламжилагдсан лаборатори шүү. Юун манай наадмын байтугай тив дэлхийн бүх уралдаан тэмцээнүүдийн сорьцыг тодорхойлдог газар

Avatar

Зочин 2020-10-05 202.131.227.114

Спорт бол цэвэр шударга өрсөлдөөний талбар байх ёстой. Допинг хэрэглэсэн нь хөндлөнгийн лабораториор баталгаажчихаад байхад энэ жил барилдаагүй хүнд түрүүлсэн болгож дархан аварга цол олго гэж юу гэсэн үг вэ. Ийм эрүүл бус юм бичихээ болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-05 92.232.226.243

bitgii h***

Avatar

зочин 2020-10-05 202.72.242.139

Баянхонгор аймгийн харъяат, шинээр харцага авсан залуу шүү дээ

Avatar

Зочин. 2020-10-05 202.21.113.226

Хүнийхээ нэрийг сайн ялгаж зурагтай нь тавиачээ. Баянхонгор аймгийн харьяат улсын харцага Баторших шүү. Улсын гарьд/зураг нь тавигдсан/ Ө.Баторших биш шүү. Хүний нэр хүндэд санаатай халдахаа боль…

Avatar

Давка 2020-10-05 66.181.169.108

Мэдээллээ нягталж тавиач ээ та нар чинь яасан хариуцлагагүй сайт вэ? Баянхонгорын Б.Бат-Орших гэж байхад Увсын Ө.Бат-Оршихын зургийг тавьсан байна ш дээ, хурдан сольж засацгаагаарай.

Avatar

zochin 2020-10-05 150.129.141.42

BAT -ORSHIKH CHINI UMNU NI BAS DOPINGOOR ERKHEE KHASUULAAD BAYSAN BIZ DEE

Avatar

иргэн 2020-10-05 202.126.92.226

3 төрлийн бодис гэдэг чинь л хэрэглэсэн допингоо нуух зорилгоор нэмж уусан эм нь хамт гараад ирсэн байдаг юм байна лээ дээ

Avatar

УГСААТАН Sudlaach 2020-10-05 202.70.34.114

2 дүрвэд бгааг хар……………………….эд ямар ч хамаагүй муу аргаар дээр гарч барилдахыг зорьдог….

Avatar

Зочин 2020-10-05 202.131.228.20

Жалганаасаа гарч нүдээ нээгээч дээ мал минь. Хэдий болтол дөрвөд халх гээд сууж байх юм бэ.

Avatar

Нямка 2020-10-05 66.181.189.169

ЭНЭ ЮУ Ч МЭДЭХГҮЙ А.Ц ХУДЛАА МЭДДЭГ ЮМ ШИГ ШААЖ БНА ДА БАТОРШИХ ГАРЬД ЭНЭ ЖИЛ ДООР УНАСАНЫГ БӨХ ЖООХОН ГАДРАЛДАГ ХҮН БОЛГОН МЭДЭЖ БАЙГАА!?!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж