"100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулаад, хувь заяаныхаа эзэн бай" | News.MN

"100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулаад, хувь заяаныхаа эзэн бай"

"100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулаад, хувь заяаныхаа эзэн бай"

"100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулаад, хувь заяаныхаа эзэн бай"

МОНГОЛЫН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН НЭЭГДЭЖ, ЦАН ЦОХИЛОО

Монголын хөрөнгийн биржийн шинэ бүтээгдэхүүн, анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2020.10.05) боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, "Үндэсний хувьчлалын сан"-гийн Гүйцэтгэх захирал Ч.Хандаа болон бусад төлөөлөгчид оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6245 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохив.

МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай тус арга хэмжээг нээх үеэрээ "30 жил хувьцаа, бонд гэсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүнтэй байсан хөрөнгийн зах зээлд анх удаа хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгож буй түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Иргэд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулснаар эрсдлээ тараан байршуулах, мэргэжлийн удирдлагаар хангагдах зэрэг олон давуу талууд үүсэх юм. Нэгж эрхээ олон нийтэд анхлан санал болгож буй энэ сангийн араас олон шинэ хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг улам идэвхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС (MSE:XOC) нь нийт нэгж эрхийнхээ 95 хувь буюу 47.5 сая ширхэгийг тус бүрийг нь 100 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаж, нийт 4.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд тус хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилах аж.

Хөрөнгө оруулагчид 2020 оны аравдугаар сарын 5-наас 15-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус сангийн нэгж эрхийг захиалах боломжтой.

Цан цохих ёслолын үеэр Ч.Ганхуяг захирал “Манай залуучууд таван жилийн турш менежментийн үйл ажиллагааг эхлүүлж, энэ зөвшөөрлийг авахын төлөө зорьж ажилласан. Мэдээжийн хэрэг, түүхэн үйл явдал болж байна. Бэлгэшээж байгаа зүйл маань юу вэ гэвэл, 29 жилийн өмнө би хөрөнгийн биржээс хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан. Энэ тухай ярих дуртай. Цан цохиж, шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийж байгаадаа хувь хүн, мэргэжлийн хүнийхээ  хувьд туйлын их баяртай байна.

Монголын хөрөнгийн зах зээл мэргэжлийн хөрөнгө оруулагчид дагнасан, зөвхөн хувьцаа авч, хөрөнгө оруулах зорилготой анхны байгууллага ажиллаж эхэлж байгааг түүхэн үйл явдал гэж бодож байна. Эхний ээлжинд хөрөнгө оруулагчдаас таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгосон. Бирж дээр арилжаалагдаж буй хувьцаа нь илүү тогтвортой, удаан хугацаанд байх хөрөнгө оруулагч өөрөө гараад ирж байгаа нь булган сүүлтэй байх нь дамжиггүй. Бид маш хариуцлагатай байж, зохицуулагч байгууллагуудтайгаа илүү ойр дотно ажиллая гэж бодож байна” гэлээ.

"Үндэсний хувьчлалын сан"-гийн Гүйцэтгэх захирал Ч.Хандаа “Манай “Ард менемжент” компани Монголын анхны хөрөнгө оруулалтын санг байгуулах нөр их хөдөлмөрийн ард гарлаа. Санг байгуулахад хамтран ажилласан аж ахуйн нэгжүүд, Голомт банк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хорооны хамт олондооо талархсанаа илэрхийлье. Бид та бүхний итгэлийг алдахгүй сайн ажиллана” гэв.

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.


100 ТӨГРӨГӨӨР Ч БОЛОВ ХӨРӨНГӨ ОРУУЛААД, ӨӨРИЙН ХУВЬ ЗАЯАНЫ ЭЗЭН БАЙ

"Үндэсний хувьчлалын сан" хамтын ХОС-гийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягтай ярилцлаа.

 -“Үндэсний хувьчлалын сан” Хамтын ХОС-ийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Ард санхүүгийн нэгдэл “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөн өрнүүлээд, таван жил болж байна. Таван жилийн өмнө “Ард менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулж, анхны Хөрөнгө оруулалтын санг бий болгох ажлаа эхлүүлсэн. Түрүү жил Санхүүгийн зохицуулах хорооноос эхний зөвшөөрлөө авч байсан бол наймдугаар сарын 24-нд “Үндэсний хувьчлалын сан” нэртэй хамтын хөрөнгө оруулалтын сангаа танилцууллаа.

Өмнө нь хүмүүс хөрөнгийн зах зээлээс хувьцаа авч, үнэ нь өсвөл хожиж, унавал алдаад, компаниас ногдол ашиг аваад явж байсан. Одоо “Үндэсний хувьчлалын сан”-д нэгдсэнээр аль нэг компанийн хувьцааг авахын тулд судалж, худалдан авалт хийснийхээ төлөө өөрөө цаг гаргаж судлах шаардлагагүй болж байна. Монголын хөрөнгийн бирж дээр зөвхөн хувьцаа бус, нэгж эрх зарагдаж эхэлснээр шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгийн анги гарч ирж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн маань Хөрөнгийн бирж дээр ХОС нэртэйгээр зарагдах болно. 100 төгрөгөөр нэгж эрх авч буй хүний өмнөөс мэргэжлийн удирдлагын компани болох “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон шийдвэр гаргаж, МХБ дээр хамгийн ашигтай байгаа хувьцааг хямд байхад нь авч, өндөр үнэтэй үед нь зарах байдлаар ашгийн өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг тараан байршуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж, хөрөнгийг тань удирдах санал тавьж байна. Зөвхөн хувьцаа аваад зогсохгүй хөрөнгийн тодорхой хэсгийг нь Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж болно. Мөн гадаадын бирж дээр америк болон канад доллар, фунт стерлингээр арилжаа хийх замаар төгрөгийн ханш унах эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнээс гадна уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гэх мэт салбар бүрийн компанийн хувьцааг цуглуулснаар эрсдэлийг саармагжуулж, зохистой харьцаа бий болгоно.

-Яагаад хөрөнгө оруулалтын санд итгэж, хөрөнгөө оруулах ёстой вэ?

-Хүмүүс хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө зөв зохистой удирдах сонирхолтой байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах мэдлэг, мэдээлэл, эдгээрийг судлах, олж авах зав чөлөө тэр бүр байдаггүй. Ер нь үндсэн ажлынхаа зэрэгцээ хөрөнгө оруулах нь тухайн хүнээс ихээхэн нөөц, хариуцлага шаардсан ажил байдаг. Ажил амьдралынхаа хажуугаар хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах боломжийг Хөрөнгө оруулалтын сан олгодог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүст мөнгөө өгснөөр тэд таны өмнөөс шийдвэр гарган, хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэн ажиллах юм. Нөгөө талаас бид есөн жилийн хугацаатай, хүүгүй эх үүсвэрийг баялаг бүтээгчдэд бэлдэж өгөх гэж байгаа юм. Энэ нь Монголд баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэнд том бөгөөд “шинэ” хөшүүрэг болно. Өндөр хүүтэй эх үүсвэрээр санхүүжсэн бизнес хол явахгүй нь ойлгомжтой. Өмнө нь компаниуд зөвхөн банкнаас нэг жилийн хугацаатай зээл авч, төслөө хэрэгжүүлдэг байсан бол одоо урт хугацааны хөрөнгийг зах зээл рүү оруулж ирж байна. Зөвхөн арилжааны зээлээр биш, бонд болон хувьцаагаар мөнгө санхүүжилт босгох замыг нээж өгч байна. Хөрөнгө оруулагчийн шинэ төрөл хөрөнгийн бирж дээр ажиллаж эхэллээ. Хувьцаа авчхаад гурав хоногийн дараа зарах гээд дайраад байна гэсэн үг биш юм. Байгууллагын тогтвортой хөрөнгө оруулагч буюу “Institutional investor” гэсэн “шинэ тоглогч” гарч ирж байна. Үүнийг дагаад тэтгэвэр болон даатгалын шинэчлэл эхэлнэ. Арилжааны банкууд ч орж ирнэ. Энэ мэт байгууллагууд орж ирснээрээ хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шат эхэлнэ гэж харж байгаа.

-Сангаа яагаад “Үндэсний Хувьчлалын Сан” гэж нэрлэсэн юм бэ?

Монголын хөрөнгийн биржийг 1990 онд байгуулж, үйл ажиллагаа нь дараа жилийнхээ намраас эхэлсэн. Их хувьчлал буюу цэнхэр тасалбараар Монголын иргэд Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд тэгш оролцох замаар өмнөх нийгмийн үед бий болсон баялгийн эзэн болох боломж олгосон. Харамсалтай нь, үүнийг хүн болгон тэгш хүртэж чадаагүй. Тэгвэл одоо манай иргэд мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар хувьчлалд оролцох, түүнээсээ ашиг хүртэх боломж бүрдэж байна. Алдаагаа давтахгүйн тулд манайх шиг мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үүрэг, оролцоо өндөр байх ёстой. Энэ дэд бүтэц бий болоогүй байхад хувьчлал явагдсанаар өнөөгийн ядуу, баяны ялгаа үүсэх суурь тавигдсан гэхэд болно. “Монгол шуудан” ХК-ийн хувьчлалаас иргэд тэгш оролцоо, түүнийг манлайлах мэргэжлийн байгууллага хэрэгтэй юм байна гэж харсан болов уу. Засгийн газар ч “Монгол шуудан” ХК-ийн энэ хувьчлалаас хожсон. Мөнгөө бүрэн бүтэн авсан. Уг хувьчлалд оролцох хүсэлтэй бүх хүний эрхийг хангасан. Мөн хөрөнгийн хувьчлалд нэгдэж, нийлээд оролцвол адилхан л ашиг хүртэх боломжтойг хэвлэх үйлдвэрийн хувьчлал харуулсан. Тэр үйл явц “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнийг эхлүүлэхтэй давхацсан учраас бидэнд итгэл төрж, “Үндэсний хувьчлалын сан” байгуулахаар сэтгэл шулуудсан. Таван жил бэлдсэний үр дүн ч гарлаа.

-“Үндэсний хувьчлалын сан”-д итгэж, хөрөнгө оруулах, эсэхээ шийдэж ядан байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

-100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай. Мөнгөний төлөө өөрөө ажиллаж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуул гэж хэлмээр байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд ухаалаг байх ёстой. Хөрөнгө оруулалтаа яг өнөөдөр хий. Цаг битгий алд. Цаг бол алтнаас илүү үнэтэй нөөц. “Хөрөнгө оруулагч үндэстэн”-ий гол үзэл санаа ч үүнд л оршиж байна. “Хөрөнгө оруулалтын эцэг” гэгддэг Уоррен Баффет цаг хугацааны хүчийг нийлмэл хүүгээр тайлбарладаг шүү дээ. Цаг хугацаа явах тусам мөнгө геометр прогрессоор өсөх боломжтойг харуулдаг. Та мөнгөөрөө юу ч хийж болно. Юм худалдаж авч, найз нөхөдтэйгөө наргиж ч болно. Та 100 төгрөгөөрөө манайд хөрөнгө оруулалт хийснээр 400 болгох боломжийг манай хамт олноос санал болгож байгаа юм. Сая төгрөг чинь дөрвөн сая болж болно. Үүнээс ч илүү өсөх боломжтой. Бид хөрөнгөө нийлүүлж, тэр баялагтаа хамтдаа эзэн суух боломж гарч ирж байна. Гадаадын хөрөнгийн бирж дээр зарагдаад байгаа нөгөө л “Оюутолгой”, “Энержи ресурс” тэргүүтэй компаниудынхаа  хувьцааг өөрсдөө авч, эзэн нь болох боломжтой. Хүүхдүүддээ өвлүүлэх хур хөрөнгөтэй болъё. Маргаашаа харж амьдаръя. “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнд 10 мянга гаруй иргэн нэгдээд байна. Үндэсний хувьчлалын санд нэгдсэнээр та Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэг шинэ шат, үүд хаалга нээхэд гар бие оролцож байгаа гэсэн үг юм шүү. Үзээд алдаарай. Бидний шинэ санаачлагыг дэмжээрэй. Бид булган сүүлтэй байх болно. Энэ төрлийн сангууд шил шилээ даран гарч ирнэ гэж найдаж байна. Мэргэжил нэгтнүүд дундаа үлгэр дууриалал болж байгаа болов уу. Мянга мянган залуус энэ салбарыг сонгоод өөрийн ажил, мэргэжил, ирээдүйн зорилгоо болгоод, ажиллах сэдэл өгч байгаа гэдэгт итгэлтэй байгаа учраас энэ бүхнийг хэлэх сайхан байна. Бид итгэл дааж ажиллана. Итгэл дааж ажилласаар ч ирсэн.

Б.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шүрэрдэнэ 2020-10-05 202.126.90.99

Яааж бүртгүүлэх бээ

Avatar

oopuun batalgaat bolcon,zalgraar salgaxaa martab. xul xabdbalac1 2020-10-05 63.227.119.233

zbgy

Avatar

Зочин 2020-10-05 202.55.188.89

Mongold ch hetsuu dee ashigaa dor dor ni ugduggui yamar 1 shaltag heleel, bayachuudiig hamgaalsan yaduuchuudiig boomilson huulitai gazar shuu dee.

Avatar

ОНОМ 2020-10-05 119.40.98.106

Лоббидоол яваад байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос авхуулаад жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд нь том хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг далдуур хангаад яваад байдаг. Том жишээ нь Их дэлгүүрийн асууудал байншд. Номин гэдэг компани 30 жил ашиггүй ажиллуулаад жижиг хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг тараахгүй явж л байна. Зохицуулах хороо нь нүдэн балай чихэн дүлий. Ийм мэтийн л юм болно доо.

Avatar

XAANA BALIAR XOGNUUD BN,TEND GAI ZOBLON,XARAAL,TSAG ALDAXGYI GADUUR EXOD,bolcun 2020-10-05 63.227.119.233

koronadaa aimaar daramtlyylj baigaadaa gomdoxgyi baigaa ni xergee see aidag baix

Avatar

tysgaarlax.xabdaltaasv,arisnii tyyraltiig zaabal loadaluulaxgyigeer zxtsxm 2020-10-05 63.227.119.233

ylciin xamgaaltad

Avatar

Зочин 2020-10-05 63.227.119.233

zub

Avatar

emeer,bolsuun,oopuuxoo tolgoigoorz 2020-10-05 63.227.119.233

xulruu xabdaltaas bolgoomjlox

Avatar

зочин хэцүү 2020-10-05 202.131.229.122

Юу хийж байгааг нь ойлгож байгаа хүн байна уу??? энэ үг хэлээд байгаа гарууд!!!! хуйвалдсан байх вий дээ…………….хэцүү шүү

Avatar

Зочин 2020-10-05 202.21.118.250

Ганхуягт итгэх хэцүү дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж