Согтуу жолооч явган зорчигчийг мөргөөд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч явган зорчигчийг мөргөөд зугтжээ

Согтуу жолооч явган зорчигчийг мөргөөд зугтжээ

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/  аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд  нийт 661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, ослын улмаас 12 хүн гэмтсэнээс  дөрөв нь бага насны  хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас  нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тухайлбал,

  • Аравдугаар сарын 3-ны өдрийн  13:45 цагийн орчимд  Дундговь аймаг Хулд сум Үл олдохын тал гэх газар  асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
  • Мөн энэ өдөр 08.32 цагт  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хадны замд … тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч 50 настай эрэгтэй  Б нь хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрч жолооч болох  Б  нь бетонон хашааны завсар хавчуулагдаж нас барсан.
  • Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явжээ. Тус хэргийг ТЦА-ны Эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг  тогтоосон байна. Жолооч залууг драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1.40 гарчээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж