АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвараар өвчилж өнгөрсөн Баасан гаригт цэргийн төв эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр (2020.10.5) дэмжигчидтэйгээ уулзахаар Уолтер Рид цэргийн төв эмнэлгээс түр хугацаагаар гарсан байна. Тэрбээр удалгүй эмнэлэгт буцан ирж хэвтсэн аж.
Трамп хар өнгийн амны хаалт зүүж, автомашиныхаа цонхоор эмнэлгийн гадна цугласан дэмжигчид рүү даллан явсан байна. Тэрбээр “Би ковид-19 өвчний талаар их зүйл сурлаа. Би өөрийн биеэр мэдэрч сурлаа. Энэ надад үнэхээр сургууль боллоо. Үүнийг сургуульд ном уншаад сурдаг шиг зүйл биш. Би үүнийг ойлгож, мэдсэн. Үнэхээр сонирхолтой. Би та бүхэнтэй мэдсэнээ хуваалцана аа” хэмээн мэдэгджээ.
Өмнө нь Трампын эмч Шон Конлей мэдэгдэл хийж, Ерөнхийлөгчийн биеийн байдал сайжирсаар байгаа бөгөөд Даваа гаригт (2020.10.5) эмнэлгээс гарч магадгүй хэмээсэн юм. Эмнэлэгт хэвтсэнээс хойш Трампын уушгинд хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин буурсан ба стериодоор эмчлүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ