Ньюс хөтөч: МХБ дээр "Үндэсний Хувьчлалын Сан" цан цохино

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: МХБ дээр "Үндэсний Хувьчлалын Сан" цан цохино

Ньюс хөтөч: МХБ дээр "Үндэсний Хувьчлалын Сан" цан цохино

08.00 цагт

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ  цагт тус сургуулийн жагсаалын талбайд эхэлнэ. Арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд, БШУ-ны сайд, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын удирдлагууд оролцоно. Их сургуулийн одонт туг, Хилийн албаны сургуулийн байлдааны тугийг залж, багш, албан албан хаагч, сонсогчид сүр жавхлантайгаар ёслолын алхаагаар алхана.Холбогдох дугаар 99088069

10:00 цагт

Монголын Анхны Хөрөнгө Оруулалтын Сан болох "Үндэсний Хувьчлалын Сан" маань үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, МХБ дээр "Цан цохино". Энэхүү түүхэн арга хэмжээнд идэвхтэй оролцож, нээлтэнд хүрэлцэн очихыг урья. Холбогдох дугаар 99688842. — at Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж.
10:30-11:30 цагт 
Дэлхийн болон монголын багш нарын өдрийг тохиолдуулан багшийн чанар, мэргэжлийн хөгжлийн асуудлаар"БАГШ МЭРГЭЖЛИЙН ИРЭЭДҮЙ…" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж, мэдээллэж өгнө үү. Хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд болно. Утас 99012549, 88008781
11:00 цагт
-"COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээлэл хийнэ.
  • Утаагүй түлшийг зөвхөн стандартад нийцсэн зууханд хэрэглэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2019 оны 8 дугаар сард гарсан байдаг. Гэтэл энэ мэдээллийг иргэдэд бүрэн дүүрэн өгөөгүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Дээрх асуудлаар хуульч Н.Ариунболд Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа олон нийтэд мэдээлэл хийнэ. Утас:93205233
  • БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Усны газар" , ЦЕГ Экологийн Цагдаагийн албанаас хамтран зохион байгуулж буй "Цэнхэр алт усаа хайрлая өдөрлөг " Blue Sky гурван давхарт болно. Холбогдох дугаар: 80090228
  • Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн зүүн талын Novotel зочид буудлын хурлын зааланд "Монголын Худалдаачдын Холбоо"-ний ээлж бус их хурал зохион байгуулах гэж байна. Тус хурлаар Монголын нийт 300 мянга гаруй худалдаачдыг дэмжих бодлогыг хэлэлцэж төр засагт хүргэх шаардлагыг боловсруулан гаргах юм. Холбогдох утас: 99195476, 88684856
  • “Norphei Art Gallery”-д “Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэнгийн нээлт болно.

 

  • УИХ-ын гишүүн Н.Учрал төрийн ордны их танхимын 2 давхарт E-Mongolia мэдээллийн цэгт мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 94999598
11.40 цагт
Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль гардуулна.

12.00 цагт 

“Аз хур” номын их дэлгүүрт СУИС-ийн багш нарын 6 номын нээлт болно.

12.30 цагт

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв, Говьсүмбэр аймгийн ээж нарт "Эхийн алдар" одон гардуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж