Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина" | News.MN

Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

"Анна Каренина": Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү!

Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"

Бямба/2020.10.03/гариг.  Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ.  Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт.  Ийнхүү  Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина”  үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.

Сонгодог аялгуу эгшиглэх театрын үүдээр үзэгчид амны хаалтаа зүүж, биеийн халуунаа хэмжүүлж, дотогшоо нэвтрэв. Хуран цугласан олон дунд театр урлагийн ахмадууд, урлагийнхан, бизнесийн хүрээнийхэн, элчин сайдууд, улстөрчид "Анна Каренина"-г үзэхээр урилгаар иржээ. Цагаасаа өмнө ирсэн үзэгчид гэрэл зургаа татуулж, “Анна Каренина: Оросын зураачид түүний дүрсийг эрэлхийлсээр” үзэсгэлэнд саатна. Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва хот дахь улсын музейн урын санд хадгалагдаж буй Л.Н.Толстойн уран зургийн үзэсгэлэнг танилцуулжээ. Тэр дундаа социалист реализмын хэв маягаар зурсан А.Н.Самохваловын бүтээлүүд нь түүхэн үнэнийг яруу тод харуулснаараа илт ялгарах аж. Зураачдын анхаарлыг хамгийн их татсан дүр бол мэдээж  Анна Каренина юм. Гол дүр болох Анна амархан танигдах боловч зураг болгон дээр өөр өөрөөр дүрслэгдсэн байх ажээ.

Театрын гадна талбайд цагдаа нар холхиж, чихэндээ аппараттай хамгаалалтын ажилтнууд зогссоныг харвал төрийн гурван өндөрлөгөөс хэн нэг нь "Анна Каренина"-г үзэхээр ирж байгаа бололтой. Миний таамаглал ч хол зөрсөнгүй, тун удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий  Л.Болорцэцэгийн хамт театрын хаалгаар орж ирж харагдлаа.

Үзвэрийн хонх дуугарч, үзэгчид хэдийнэ суудалдаа тухалжээ.  Театрын торгон хөшиг алгуурхан нээгдэж, тайзнаа толины тусгалд хоёр биеэ харах хоёр Анна зогсоно. Мэдээж, нэг нь залуухан Анна буюу жүжигчин Н.Баярмаа. Нөгөөх нь түүний хувь заяаны дүрд тоглож буй Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд юм.

Жүжиг “Би чухам хэн юм бэ?” гэсэн асуултаар ахлав.

Ах нь эхнэр Долитойгоо муудалцаад салж сарнихдаа тулах үедээ Аннагаас тусламж хүсэхэд тэрбээр ирж эвлэрүүлэх үүрэг хүлээдэг. Харин энэ үед үе тэнгийн Вронский  гэх сайхан залуутай таарч, сэтгэл алдарна. Улмаар уулзаж, учирдаг болж, хайртай залуугийнхээ хүүхдийг тээнэ. Анна аль хэдийнэ хүнтэй суусан. Тиймээс тогтсон гэр бүлээсээ салж чадахгүй, хайртай Вронскийтайгаа хамт байх  гэхээр дээдсийн хүрээнийхэнд ад шоо үзэгдэх хувь заяатай нүүр тулна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн дүрийн сонголт, гол дүр болох Анна Каренинагаас эхлээд түүний хүү бяцхан Серёжа хүртэл дүрээ сайн тодотгож, үүргээ сайн гүйцэтгэсэн. Магадгүй үзэгчид хамгийн түрүүнд Аннагийн дүрийг онцолж харсан биз. Хэдийгээр Монгол Анна Каренина боловч үзэгчдийн зүрх сэтгэл доторх Аннагаас хэт хол зөрөөгүй болов уу. Тиймээс зарим үзэгчид түүний дүрийг “нүдээ олжээ” гэлцэнэ. Үзэгчдийн сэтгэлд “Гамлет”-ын дүрийг сийлж чадсан жүжигчин С.Болд-Эрдэнэ энэ удаа Левиний дүрд тогложээ. Тэрбээр газрын чинээлэг эзний дүрийг төвөггүйхэн бүтээж, жүжиглэлтээрээ үзэгчдийг хэд хэд инээлгэж амжив.

Найруулагчийн үзэгчдэд барьсан бас нэг гэнэтийн бэлэг бол Ардын жүжигчин Н.Сувд. Тэрбээр Аннагийн сэтгэлийн дотоод зөрчилтэй хэсгийн улам тодотгон өгч байв. Аннагийн хувь заяа хэрхэн эргэхийг урьдаар сануулж буй мэт…Энэ дүр бол цэвэр найруулагчийн уран сэтгэмжийн илэрхийлэл. Дан ганц Анна Каренина тайзан дээр өөр өөртэйгөө ярилцсан бол уйтгартай ч юм шиг.

“Анна Каренина” жүжигт Кити, Доли, Анна гэх гурван бүсгүйн амьдралыг өгүүлнэ. Гурван өөр ертөнц, гурван өөр амьдрал, гурван өөр хувь тавилан. Энэ дүрүүд хоорондоо хурц тэмцэлдэж, зөрчилдөхгүй ч жүжгийн гол утга санааг зангидах аж. Жүжгийн төгсгөл хэсэгт гурван бүсгүй сууж буй сандлаа солилцон сууснаар бие биенийхээ амьдралыг мэдэрдэг. Энэ хэсэгт найруулагчийн торгон мэдрэмжээр хэн нь хэн болохыг илүүтэй харуулахыг хүсчээ.

Жүжгийн төгсгөлд Анна "Миний хайр сэтгэл улам улам шатаж, янаг халуун болж байхад Вронскийнх хөрсөөр хөрсөөр байна…? Надаас холдохыг тэр хүсэж байна. Надад хязгааргүй хайртай гэдэг байсан. Би ч бас… Гэсэн ч энэ бүхэн худлаа байсан юм гэж үү. Үгүй ээ хайр сэтгэл байсан… Байз байз… Алексей Александрович Серёжаг минь өгч, Вронскийтай гэрлэлээ гэж бодъё. Тэглээ гээд… Кити над руу өнөөдрийнх шигээ харахаа болих уу? Одоо тэгээд яах ёстой гэж? Амсаад, ухаараад л бол оо юу? Миний охин… миний охин Аннаг ч ийм заяа хүлээж байгаа юу?… Үгүй ээ, тийм байж болохгүй" хэмээн өгүүлэх нь жүжгийн эхэнд өөрөөсөө асуусан "Би чухам хэн бэ"" асуултандаа хариулах мэт.

“Хойдын тавилан гэж байдаг бол намайгаа чи таниарай.

Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү” хэмээн өгүүлэх Анна Каренинагийн гоо үзэсгэлэн, үнэнч хайр сэтгэл, үүрд мөнх зургийн жаазанд үлдэнэ…Ийн үзэгчдийн сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах орон зайг үлдээх буй за. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Анна Каренина хэмээх эрхэмсэг нэгэн дүрийг бүтээж чадлаа.

Уран бүтээлчдийн баг

 Гол дүрд:

Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/

Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/

Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/

Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва

Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

 

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

Алексей Вронский – Т.Сэргэлэн

Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд :

Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/

Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/

Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/

Кити Щербацкая – Д.Хулан

Степан Облонский – Л.Дэмидбаатар /УГЖ/

Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/

Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/

Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/

Серёжа – Т.Маргад

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОЛИОТУУД 2020-10-05 202.9.40.39

СОЛИОТОЙ ПЯЛДАГУУД! МЭДЭЭ Ч БИЁИЖ ЧАДАХГҮЙ, ГАРЧИГ Ч ЗӨВ ӨГЧ ЧАДАХГҮЙ. ЭНЭ 2 ЮУ ЮМ? ЖҮЖИГ ҮЗЭЭ Л БИЗ. ЭРГҮҮ МАЛНУУД

Avatar

Болжээ 2020-10-05 66.181.183.229

Гоё болжээ. Хэцүү романыг амжилттай найруулжээ. Хөгжим бас өвөрмөц шиидсэн байна. Ер нь онц

Avatar

Зочин 2020-10-05 66.181.183.229

Ёстой хэцүү зохиолыг амжилттай босгожээ. Жүжигчдээс Баярмаа жаргалсайхан нар таалагдсан. Хөгжим бас их зохицсон байна ээ. Ер нь дажгүй жүжиг болсон бн

Avatar

Зочин 2020-10-05 66.181.168.131

Анна аймар том алтай байсан тул яана даа Баярмаа минь. Үсрээд л дэлгэж үзүүлээд гүйгээд байж дээ хөөрхий

Avatar

115 utas 2020-10-05 192.82.72.209

shar airag gedeg chin 115 ganhuu utasdad manai kamert nemhe tunsaga naku baku temka tsooy buyan hundaga barai zoloot bugd abian zugeer heljigan bi tsaanda 3-6 sr sugad sularna.teged abdai eldebochir huyga zaana uhtele bolson shu geed heled uguuche. monhsaihan herge hund tohood oodgui zolbin shde. end olon aabin huhdudtei gal hamuud boljnoo.end zuger buh yum baigan hogjim gitar ene ter gai doo. ends uran buteel hine,. saruula porkoror hideguima tsai zoodog zabhaia abgai.hurdan sulalal geina.115

Avatar

Зочин 2020-10-05 192.82.72.209

duchin shar airaga har aiarga boljee. ganhuu, har sabdag amara madai 115 zasangas iinhu utasar yarilaa shono. ganhu baina bi bol dabtan hehreg bishe 3 sars ugad agrna burne ahin gaalin hereg 3 sar yaltain hamt huleey garad nemhe tunga zaya nabcha a**** eey hel. odoo margash ergelt abah zuils undaa bohi tamh geel. end zasand 115 bi halhin jinhen atman zanhan kamert anzi bolson odoo byan,eldeb-ochir bol gai bolson zuger uhee gee helne.bugd end baina tunsaga thal buyana bemberuul bid gal hamuud bol

Avatar

Зочин 2020-10-05 58.109.221.157

Hugjmiin zohiolchd bayar hurgee bas

Avatar

Зочин 2020-10-05 192.82.68.203

Хошин шогл биш бол болж бна! Тэр онон гавьяат бхаарай юуч билээ

Avatar

Үзэгч 2020-10-05 203.98.76.212

Маш гоё жүжиг болжээ. Найруулга өвөрмөц, жүжиглэлт, тайз, хувцаслалт бүгд гоё байлаа.

Avatar

Хүндэл 2020-10-05 66.181.161.75

Үүнийг үндсэндээ Толстойн мотивоор Пүрэвдагва хэмээх орчуулагч, зохиолч шинэ агуулгаар бичиж жүжиг болгосон шүү. Жүжгийн зохиол болгоогүй бол найруулагчид хийх ажил юусан билээ? Хэний сэтгэмж, санаагаар бий болсоныг гол эзэнтэй нь холбохгүй бичиж болохгүй шүү дээ! Хүний хөдөлмөр, сэтгэлгээ, бүтээлийг зохих ёсоор үнэлж хүндэлж байж уран бүтээлч гэдэг нэр зүүцгээнэ шүү!

Avatar

зочин 2020-10-05 59.153.113.181

ЗӨВ ШҮҮ. ЖҮЖИГЧИД ЯАХАВ ДЭЭ ХҮНИЙ БИЧИЖ ТУУРВИЖ БЭЛЭН БОЛГОСОН ЮМЫГ УНШИЖ ЦЭЭЖЛЭЭД Л ДҮР ГАРГАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. эХ ЗОХИОЛ НЬ САЙН БОЛ САЙН ЖҮЖИГ БОЛНО. МУУ БОЛ МУУ Л ЖҮЖИГ БОЛНО ШҮҮ ДЭЭ. МУУ ЗОХИОЛ БОЛ ХИЧНЭЭН ИД ШИДТЭЙ САЙН ЖҮЖИГЧИН БАЙГААД НЭМЭРГҮЙ

Avatar

chasa kino 2020-10-05 192.82.68.227

tserensambuu chin aldarjab shdee. terni bulegin tsunh baridag shudai urdeg hun baisin tiim tiin ene l*** hulgar amerik bugey baigad ireed eng muu teatre budagchin hidin. 31 surguli neg ih uimen bolod 2 ohin nass baraada teged ter ehregt ene tserensambuu sejigten taatd ged kino ehelne.prob shuu. teged tserensambu 117 baihada gal togoond baihda orgodin tsasha kino dubel shuud erlian hotod abna.tebchigui shuu gedeg chasa zohiol kino hij baigan.moron buleg nogoo aldarjab buelti tsemtsel garna 2 hese

Avatar

зочин 2020-10-05 59.153.113.181

ӨӨӨРӨӨ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ МӨРТӨӨ БУСДЫН АМЖИЛТАНД АТААРХАГЧ, ӨРӨВДӨЛТЭЙ ХҮН ХОГ. ХҮНИЙ АМЬДРАЛД АЛДАЖ ОНОХ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ БАЙДАГ ЮМ.

Avatar

tomoo 2020-10-05 192.82.68.227

ene dendeb ih muuhai zaluu baahan mantay jino abj ired yu ch bolgolgui hairan motib halis ugay cahdalgui ebded toglood duusan butsad ochod archagui jujigte togloy suugan biz dee. ene dendeb chin bayarmaa hulan nuuts amrag shdee. amerik jostoi salahgui gandahgui ahiriin burhan abilaa daa. arai bal saraa hiy baigan bish biz.

Avatar

Зочин 2020-10-05 192.82.68.227

danka bas 2 abtobus shatasan shdee urnaatai bujig hiij baiga zaluu. ene urnaa hamt bujig hiij baiga hedn kino abch ired shud halisa shatagad hayad zugtasn gedinma.

Avatar

enkhee 2020-10-05 192.82.64.208

Н.Баярмаад улам их амжилт браво

Avatar

Зочин 2020-10-05 103.26.193.206

nogoo negb amerik abtobus budaad 21 abtobu budaad nil or zel bolson huuhen ene shdee.

Avatar

Зочин 2020-10-05 103.26.193.206

haira boldo abina. naad toriin albani haahuli luibar bolson zaluu chamaig min ebded hun bish bolgoyee. hari chamaiga harhaar hairin dursamj housten hot bodogdohinma. enhri chamiga harhaar san diogo bodogdod baidag. minii naiz iim hogshin umbuulin bool tseberlegch boloo yu. amrikt goy baisan shdee.buduunegin hhol hiideg togoch ugagilgin mashin boloo yu. chi nadtai neg uulzadahaa bi heljina enunes hen aidin ulaangin nilzarai.

Avatar

Зочин 2020-10-05 103.26.193.206

bi ene anhaama anhani hair yuma haira naiz chamaiga bdosor amerikas zugtaad irsen. chi min tegtelz ugtad uulzahguima. chamigabodoy gansarsan chamaiga hairlay sogtood chamaiga enhriily hairlaad. ene ih hoorhon ohin baila amerik jinhen urlger jijshee hos gedeg shdee bid 2 manaihan.

Avatar

зочин 2020-10-05 59.153.113.181

англи үсэг орлуулж бичиж чадахгүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж байхаар кириллээрээ бичээч тэнэгээ

Avatar

Зочин 2020-10-05 103.26.193.206

bayan ailiin ber baiy iim arhichin durd togloy suuhin daa arai ch dee horhi doo. yun archaagui mergejil ezemshisen geech jujigchin hoshin shog jujig.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж